[go: up one dir, main page]

Jump to content

Сүмо

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Сүмогийн зураг,1860 он

Сүмо нь Японы үндэсний спортын төрөл бөгөөд Японоос гарал бүхий тулааны урлаг юм. Мэргэжлийн сүмо нь японд "оозүмо" гэгддэг. Япон хэлэнд хоорондоо золгон барилддаг тулааны урлагийг "сүмо" гэх ба "Үдэ сүмо - Гар барилдаан", "Аши сүмо - Хөл барилдаан", "Юби сүмо - Хуруу барилдаан" гэж бий. Дэлхий дахинд сүмотой ижил төрлийн тулааны урлаг олон бий. Монгол бөх, Хятадын Шүайшао, Солонгосын Сырым, Окинава арлын Шима зэрэг юм.

Мэргэжлийн сүмогийн түүхийн тухай О-зүмо эндээс уншина уу.

Эртний үеийн сүмо

[засварлах | кодоор засварлах]
  • Сүмо анх үүссэн үе нь маш эртний үе юм. Японы тооллын Кобүн эрин(МТ 3-р зууны дунд - 6-р зуун төгсгөл)ий үед хийгдсэн (Ханива, Сүэки, Догүү зэрэг) шавар эдлэл болон баримлууд дээр сүмогийн дүрс, зураглалууд байдаг.
  • "Кожики" хэмээх Японы түүхийн зохиолын оршил хэсэг болох "Японы домог"-т Такэмиказүчи Такэминаката хэмээх 2 бурхан хоорондоо хүчээ үзэж буй зураг бий. Энэ нь сүмогийн үүсэл болсон гэгддэг.
  • Нара эринд зохиогдсон "Зууны японы бичиг" хэмээх түүхийн ботиос үзэхэд, бурхад биш хүмүүс хоорондын хамгийн эртний барилдааныг Сүйнин хааны тооллын 7 он(Манай тооллын өмнөх 22 он)д болсон Номино Сүкүнэ болон Таймано Кэхая 2-н барилдаан гэж бичжээ. Энд "Сүкүнэ нь Кэхаяг "Хөл мэх"-р хаяхдаа нурууны ясыг нь хугалан хороосон" хэмээн бичсэн байдаг. Мэдээж одоогийн сүмогоос ялгаатай тулааны урлаг байсан нь ойлгомжтой. Мөн энэхүү барилдааныг жүдогийн эхлэл байсан ч гэх нь бий. Сүкүнэг сүмог эхлүүлсэн өвөг дээдэс хэмээн шүтсээр ирсэн.
  • "Эртний бичиг"-ийн Сүйнин хааны бичээст анхлан сүмогийн тамирчныг "Рикиши - Хүчтэн" хэмээх хэллэгийг хэрэглэсэн байна.

Нара болон Хэйан эрин

[засварлах | кодоор засварлах]
  • "Ман Ёо Шюү" хэмээх Японы эртний дууны дээжисийн 5-р ботьд 730 он болон 731 оны сүмо барилдаж байсан тухай тэмдэглэл бий.
  • Шёомү эзэн хаан (724 он - 749 он) нь газар нутаг бүрийн тосгодоос сүмо барилддаг хүмүүсийг хүчээр цуглуулах зарлиг гарган, жил бүрийн 7 сарын 7-ны оройн ёслолын үед сүмо барилдуулж байхаар болжээ.
  • Хэйан эрины үед сүмо нь хааны ордны дотор чухал байр суурь эзлэх ёслол болжээ.
  • Хааны ордон дахь сүмогоос гадна жирийн иргэдийн дунд ч сүмо дэлгэрч, "Шорооны сүмо" "Өвсний сүмо" гэж нэрлэж байжээ. Түүнээс гадна самүрай нар нь бие бялдар болон сэтгэл зүйн хатуужил олох бялдаржуулах урлаг болгон сүмогоор хичээллэж байжээ. Мөн "Бурхны сүмо" гэж байсан нь газар тариалан эрхлэгч ардууд үр тариа арвин хураахыг бэлэгшээж сүмо барилдан ёсолдог байжээ.

Камакүра болон Мүромачигийн эрин

[засварлах | кодоор засварлах]
  • Камакүрагийн эрингийн үед Минамотоно Ёримото нь сүмог хөхиүлэн дэмжиж байв.
  • Мүромачигийн эринээс өмнө нь энгийн хувцастайгаар сүмо барилдаж байжээ. Мөн "дохё" буюу тусгай дэвжээгүй байсан байна.
  • Сэнгокү эринд Ода Нобүнага нь сүмог хөхиүлэн дэмжиж, анхлан "дохё" дээр барилдах саналыг гаргаж байжээ.

Сэнгокү болон Эдо эринээс хойш

[засварлах | кодоор засварлах]
  • Эдо эрингээс сүмо нь мэргэжлийн ажил болон хөгжжээ. Нарийн мэдээллийг Мэргэжлийн сүмо сэдвээс уншина уу.
  • Шёовагийн 11 оны 6 сард, тухайн үеийн бага сургуульд сүмо нь албан ёсны хичээл болж орж эхэлсэн.
  • Эдо эринээс Дэлхийн 2-р дайн хүртэл эмэгтэй сүмо байсан. Ойрын хэдэн жилд сонирхогчдын эмэгтэй сүмо буюу "Шинэ сүмо" нь дэлгэрч байгаа.

Сүмогийн нэршлүүдийн тухай

[засварлах | кодоор засварлах]
  • "Сүмо" гэдэг үг нь эртний "сүмахи" гэдгээс "сүмафү" болж, дараа нь "сүмо" болжээ.
  • Мөн сүмо нь "тэгой" гэж нүцгэн гараараа тулалдах гэсэн утгатай үгээр илэрхийлж байжээ.
  • Мэргэжлийн сүмогийн тамирчныг японоор "рикиши", "сүмотори" гэж нэрлэдэг. Энгийн ярианд бол "О сүмо сан", монголчууд бол сүмочин, сүмо бөх гэж нэрлэх нь их.

Сүмогоор барилдах тухай

[засварлах | кодоор засварлах]
  • 4.55м диаметртэй дугуй хэлбэртэй дэвжээ буюу "дохё" дээр сүмогийн өмсгөл болох маваши өмсөн барилдана. Дэвжээнээс гарах болон өвдөгнөөс дээш биеийн хэсэг нь дэвжээнд хүрсэн нь ялагддаг. Хориотой мэх хийсэн тохиолдолд "гёожи" буюу засуул нь шийднэ.
  • Хориотой мэхийг дүрэмчлэн тогтоохоос өмнө бол Чичих, цохих, өшиглөх нь хориотой байжээ.

Энгийн барилдаан нь дараах дараалалтайгаар явагддаг.

  • Дугуй хэлбэртэй дэвжээ рүү орж хоорондоо нилээн холхон зогсож нүүр нүүрээ харалцдан, хагас сууж атгасан гараа "шикири сэн" буюу бэлтгэлийн зураасанд хүргэнэ. Үүнийг "Шикири" гэдэг. Хэдэн ч удаа хийж болох ч, ихэнхдээ цагийн хязгаар тогтоосон байдаг.

Барилдааны Тачиай

[засварлах | кодоор засварлах]
  • Атгасан гараа дэвжээнд хүрсэн байдалтайгаар 2 сүмочин нь харц тулгарсан үедээ зэрэг босч барилдаан эхэлдэг (Тачиай гэдэг нь японоор нийлж босох утгатай гэсэн үг). Үүнийг "тачиай" гэнэ.
  • Тачиай нь дэлхий бусад оронд байдаггүй, японы онцлог бүхий арга юм. 2 тал нь хоорондоо ямар нэг дохио зангаагүйгээр эхэлдэгт байгаа юм. "Шикири"г хэд хэдэн удаа хийх хооронд 2 сүмочин нь хоёулаа барилдахаар шийдсэн үедээ л босдог ба засуул нь ихэнх спортод байдагчлан тэмцээн эхэлснийг зарлах биш магадлах л үүрэгтэй юм.
  • Сүмогийн рикиши нь нас, өндөр, жин харгалзахгүйгээр хоорондоо барилддаг.

Сүмогийн дайрах/довтолгоо мэх

[засварлах | кодоор засварлах]
  • Зайнаас бие биеэ гараа түлхэх болон зайлж цохих гэх мэт олон мэх байдаг. Монгол бөхийн сэрвүү барьцнаас хийдэг ихэнх мэх дээр түлхэх мэх хэрэглэн давуу барьц байрлал олж авахыг зорино.
  • "Маваши"-гаас барилцан (золгож) хоорондоо мэх хийлцэнэ.
  • Шидэх, хөл болон гараар этэх, мурих, эрүүдэх (投げ・掛け・反り・捻り) төрлийн мэхүүд голлоно.
  • 1928 оны 1 сарын 12-ноос эхлэн NHK нь радиооор сүмогийн тэмцээнийг шууд дамжуулж эхэлжээ. Үүнтэй холбогдуулан нэг барилдаан дахь цагийн хязгаарыг тогтоосон байна. Макүүчи нь 10 мин, Жүрёо 7 мин гэж тогтоожээ. Үүнээс өмнө бол тачиай нь толгойгоо нийлүүлсэн байдлаас эхлэн, цагийн хязгааргүй барилдаж байжээ.

Сүмогийн хэллэгүүд

[засварлах | кодоор засварлах]


Сүмо болон Японы цагаач иргэд

[засварлах | кодоор засварлах]

Сүмо нь цагаач иргэдтэй хамт Бразилд очиж, улмаар Өмнөд Америкт дэлгэрсэн.

Бразилд сүмогийн анхны тэмцээн 1914 оны 8 сарын 31-нд Сан-Паулуд зохиогджээ.

Sumo World Championships