Өөрөг
Өөрөг гэдэг нь өөрийн-хөрөг гэсэн үгээс нийлмэлээр үүссэн үг юм. Ихэвчлэн гар утасны болон авсаархан цахим гэрэл зургийн камераар өөрөө гараараа буюу өөргийн саваа ашиглан зураг авдаг. Өөрөг авах хамгийн түгээмэл арга нь толинд ойлгон өөрийн дүрээ авах байсан бол сүүлийн үеийн гар утаснууд өөрөгт зориулан нэмэлт зургийн камер суурилуулдаг болсноор гараараа болон өөргийн саваа ашиглан зураг авах болжээ. Зөвхөн өөрийн болон олуулаа зураг дарах бөгөөд ихэвчлэн дээрээс доош чиглэсэн өнцгөөр зураг дардаг. Өөргийг нийгмийн сүлжээ сайтуудад ихээр байршуулдаг байна. Сэлфи буюу Өөрөг юм.
Үгийн гарал
[засварлах | кодоор засварлах]Үгийн утга
[засварлах | кодоор засварлах]- Өөрөө авсан өөрийн хөрөг гэрэл зураг
Англи хэлний selfie гэсэн үгээс гаралтай.
Үндэсний бичиг
[засварлах | кодоор засварлах]ᠦᠪᠡᠷᠦᠭ uberug
Монгол бичиг өөрийн хөрөг гэж бичихдээ ᠦᠪᠡᠷ
ᠬᠦᠷᠦᠭ uber un hurug гэж бичдэг тул uber+(hur)ug хэмээн uberug гэж бичих нь зүйтэй болов уу хэмээн тогтоов.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Роберт Корнелиус нь Америкийн түүчээ гэрэл зурагчдын нэг бөгөөд 1839 онд өөрийг зургийг дарсан байна. Ингэхдээ тухайн үед дүрс буулгах нь минут орчим үргэлжилдэг байсан тул камерынхаа өмнө гүйж очоод дүрсээ буулгачихаад эргээд камер дээрээ гүйж очиж дарсан байна.
1900-аад онд Кодак Браунигийн авсаархан хайрцагт камер зохион бүтээгдсэний дараа толь ашиглан өөрийн зураг дарах нь элбэг болсон байна. 1914 онд Оросын их гүнгийн охин Анастасия Николаевна 13 настайдаа өөрийн хөрөг авсан нь түүхэн дэх хамгийн анхны өсвөр насны өөрөг дарсан хүнээр нэрлэгдээд байна.
Монгол хэлэнд шинэ үг үүссэн түүх
[засварлах | кодоор засварлах]Англи хэлэнд selfie гэдэг үгийг 2002 оноос эхлэн хэрэглэж эхэлсэн бол Монгол хэлэнд өөрөг гэдэг үгийг 2014 оноос Facebook олон нийтийн сүлжээнд ᠋Зугаатай хэл шинжлэл бүлгэмийн зохицуулагчдын зохиосноор хэрэглэж эхэлжээ. Болорсофт компаний Болортоль цахим толь бичигт анх 2014 оны 7-р сарын 9-ны өдөр албан ёсоор үгсийн сандаа бүртгэн авсан байдаг байна.