Саппоро
Саппоро (Япон: 札幌市, Саппоро-ши) - Япон Улсын 5 дахь том хот буюу тус улсын умард хэсгийн Хоккайдо(北海道) арлын захиргаа, эдийн засаг, аж үйлдвэр, боловсрол, соёлын төв. Японы улсын хэмжээний хот юм. Хотын газар нутаг 1121,12 км², хүн ам нь - 1 933 787 (2014 оны байдлаар), хүн амын нягтрал- 1724,87 хүн./км².
Саппоро бол 1972 оны Өвлийн Олимп, 1986, 1990, 2017 оны Азийн гурван Өвлийн наадмыг хүлээн авч зохион байгуулсан хот юм. Саппоро хотын ойр орчим олон халуун рашаан сувиллаар алдартай. Жил бүр "Цасны баяр"-ыг зохион байгуулдаг бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс 2 сая гаруй жуулчин ирдэг байна.
Хот үүсэхээс өмнө "айнүчүүд" амьдардаг нутаг байсан. 1866 онд Эдо эринд энд суваг гаргаж олон хүн шилжин суурьшиж тосгон бий болсон байна. 1868 онд Саппоро хотын суурийг тавьсан гэж үздэг.
1918 онд хотын трамвай, 1930 онд нийтийн автобус ашиглалтад орж, 1971 онд метроны анхны шугам нээгдэж байжээ.
1942 онд "Окадама" нисэх онгоцны буудал нээгдсэн байна.
Цаг агаар
[засварлах | кодоор засварлах]Саппоро | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Уур амьсгалын диаграмм | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Саппоро
Эх сурвалж: Japan Meteorological Agency; wetterkontor.de
|