[go: up one dir, main page]

Jump to content

Халим

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Далайд шумбаж байгаа Бөгтөр халим
Ажиглалт
Халимын сахал
Алуурчин буюу алаг халим

Халим нь Cetacea багийн далайн хөхтөн амьтан юм. Энэхүү баг нь дотроо 2 дэд багт хуваагдах бөгөөд 88 орчим зүйл бий.

Бусад хөхтөн амьтдын адил халим нь уушгиар агаар авч хүчилтөрөгчөөр амьсгалдаг, халуун цустай, үр зулзагаа хөхүүлж сүүгээр тэжээдэг болон маш бага хэмжээний ч гэсэн үс байдаг байна. Халим нь ээрүүл хэлбэрийн биетэй. Сэлүүр нь завины сэлүүр мэт хавтгай ба сүүл нь загасных шиг хөндлөн биш, босоо чиглэлд хөдлөн урагшлах хүчээ авна. Арьсан дороо зузаан өөхөн давхаргатай ба энэ нь энерги хадгалж хуримтлуулах, биеийн дулааныг хадгалах үүргийг гүйцэтгэнэ. Халимны хүзүүний яс устсан ч сээр нурууны ястай, мөн аарцагны ясны ул мөр байдаг. Хөх судалт халим нь урьд байсан болон одоо амьдарж буй хөхтөний дотор хамгийн томд тооцогдоно. Урт нь 35 м, 150 т жинтэй юм. Халим төрөл зүйлээс хамааран дундажаар 40-90 жил насална.

Халим. Грекээр: κiτος- кит буюу "Далайн гайхал" гэсэн утгатай үг:

Халим болоод халим хэлбэртэнгүүд нь дэлхий дээрхи хамгийн том амьтанд тооцогддог бөгөөд цэнхэр халим хамгийн том нь бөгөөд 25-35 м урт, 90-120 тонн жинтэй ажээ. .Халим ойролцоогоор 54 сая жилийн тэртээд үүсэж буй болжээ.

Халим хэлбэртний баг нь гурав дэд багтай бөгөөд Mysticeti буюу сахалт халимын баг, сахал нь нялцгай биетэн шүүн авахад зориулагддаг. Odontoceti буюу шүдэт халимын баг, ) загас, наймалж агнахад зохицсон. Archaeoceti буюу эртний халимын баг нь өнөө цагт устаж мөхжээ.

Cetacea багийн далайн хөхтөн амьтан юм. Энэхүү баг нь дотроо 2 дэд багт хуваагдах бөгөөд 88 орчим зүйлийн халим бий.

Odontoceti буюу Шүдэт халимын баг. Үүнд: Зантгар халим, алуурчин халим, хошуут халим, далайн гахай зэрэг халимууд багтана.

Mysticeti буюу Сахалт халимын баг. Үүнд: Бөгтөр халим, хөх судалт халим, бор халим зэрэг багтана.

Бусад хөхтөн амьтдын адил халим нь уушгиар агаар авч хүчилтөрөгчөөр амьсгалдаг, халуун цустай, үр зулзагаа хөхүүлж сүүгээр тэжээдэг. Халим нь ээрүүл хэлбэрийн биетэй. Сэлүүр нь завины сэлүүр мэт хавтгай бөгөөд сүүл нь загасных шиг босоо бус, хөдлөн байрлалтай. Арьсан дороо зузаан өөхөн давхаргатай бөгөөд энэ нь энерги хадгалж хуримтлуулах, биеийн дулааныг хадгалах үүргийг гүйцэтгэнэ.

Халимны хүзүүний яс устсан ч сээр нурууны ястай, мөн аарцагны ясны ул мөр байдаг. Халим төрөл зүйлээс хамааран дундажаар 40-90 жил насална.

 Commons: Халим (Cetacea) – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Халим – Энэ үгийг тайлбар толиос харна уу