[go: up one dir, main page]

Jump to content

Аллел

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Вандуйн ургамлын эцэг, эхээс нэг нэгээр өвлөж авсан хоёр хромосомыг шар өнгийн зууван дүрсээр үзүүлжээ. "Height gene locus" буюу өндөр тодорхойлсон гентэй локусд эцэг эхээс хоёулангаас "tall" буюу "өндөр" гэх гомозигот өндөр шинж ирсэн байна. Харин "pea gene locus" буюу "шошны гений локусд" эцэг эхийн нэгээс "үрчлээтэй", нөгөөхөөс "гөлгөр" гадаргуутай гэсэн хоёр өөр аллель өвлөгдсөн байна. Тиймээс энэ ургамал шошны хувьд гетерозигот аллельтай юм.

Аллель буюу аллеломорф нь ямарваа генийн боломжит ялгаатай хувилбарууд бөгөөд ДНХ-ийн молекул дээрх тодорхой байршил буюу локус дахь нуклеотидын дарааллын боломжит хэд хэдэн хувилбарыг хэлнэ.

Жишээ:

Ген Аллелиуд
нүдний өнгө хариуцсан ген 1. бор нүд үүсгэх кодтой аллель

2. цэнхэр нүд үүсгэх кодтой аллель (эцэг эхийн нэгээс бор нүдний аллель, нөгөөхөө цэнхэр нүдний аллель удамшиж авсан бол хүүхэд бор нүдтэй төрөх магадлал их, учир нь, бор аллель давуу чанартай )

цусны бүлэг тодорхойлох ген 1.  А бүлгийн цусны кодтой аллель

2. B бүлгийн цусны кодтой аллель

3. 0 бүлгийн цусны кодтой аллель (эцэг эхийн нэгээс A, нөгөөхөөс B аллелийг өвлөсөн бол хүүхдийн цусны бүлэг AB байна)

Аллель нь нэг нуклеотидын полиморфизмээр (полиморфизм= өөр өөр хэлбэрээр орших боломж) нэг байрлалд л ялгаатай байж болох ч мөн хэдэн мянган нуклеотидын суурь хос хүртэлээр зарим газар нэмэгдэж, зарим газар устах замаар ялгаатай байдал үүсгэж болно. Нуклеотидын дараалалд өөрчлөлт орсон бол “бага зэргийн өөрчлөлт” (жишээ нь, A-C-T-G гэх нуклеотидын дараалын T нь G болон өөрчлөгдвөл A-C-G-G ), харин ДНХ-ын хаа нэг газар нуклеотид нэмэгдэж эсвэл устсан бол түүнийг “том өөрчлөлт” гэж үзнэ. (A-C-T-G гэх дараалалд A-G нэмэгдэж A-C-T-G-A-G болвол)

Аллель нь кодлосон генийн бүтээгдэхүүнийхээ үйл ажиллагаанд бага зэрэг эсвэл огт өөрчлөлт оруулдаггүй. Харин өөр өөр аллель нь өөр өөр пигментаци (өнгө) гэх мэт өөр өөр ажиглагдахуйц фенотип шинж чанарыг үүсгэдэг. Үүний жишээ бол вандуйн ургамлын цагаан, ягаан цэцгийн өнгө нь нэг генийн хоёр аллелийн үр дүн бөгөөд үүнийг анх “генетикийн эцэг” гэгдэх Австрийн биологч, хувраг Грегор Мендел нээж байв.

Бараг бүх олон эсийн организмууд амьдралынхаа мөчлөгийн аль нэг үед диплоид буюу хоёр багц хромосомтой байдаг. Ямар нэг локусын хувьд, хоёр хромосом нь ижил аллель агуулж байгаа бол тухайн организм тус генээр гомозигот гэсэн үг.  Жишээ нь, эцэг эхээс хоёулангаас “бор нүдний аллель” өвлөсөн бол тус организм нь бор нүдний гомозигот шинж чанартай гэнэ. Хэрэв аллель нь өөр бол тухайн организм нь тус генээр гетерозигот гэж хэлнэ.