[go: up one dir, main page]

Троя (грек. Τροία, Τροίη) эсвэл Илион (Грекээр Ἴλιον) нь Бага Азийн Троад хойг дээр, Эгейн тэнгисийн эрэгт байрладаг эртний хот юм. Троягийн дайны тухай "Илиада" шүлэгт гардаг бөгөөд зохиогч нь эртний грекийн зохиолч Хомер гэж үздэг. Түүхчдийн үзэж байгаагаар Хомерын дүрсэлсэн үйл явдлууд нь МЭӨ 3-9 дүгээр зууны эрин үеийг хамардаг. Троя хотод амьдарч байсан хүмүүсийг эртний Грекийн эх сурвалжид Тевкрас гэж нэрлэдэг байжээ.

Троя хотын балгас

Троя хотын балгасыг 1860-аад оны сүүлээр Иохан Генрих Шлиманн (1822-1890) гэдэг Германы бизнесмэн-археологич далайн эргээс 7 км зайд байх Хисарлик толгойд малтлага хийх үеэр олсон байна. 1998 оноос хойш ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад орсон байна. Хисарлик нь орчин үеийн Туркийн Чанаккале мужид байрладаг.

Шлиманны дараа Вильхельм Дорпфельд, Карл Блеген, Манфред Корфманн нар Хисарликт малтлага хийж, толгойн эргэн тойронд доод хотын үлдэгдлийг олж илрүүлжээ. 1988 оны томоохон малтлагаар Хомерын эрин үед хотын хүн ам зургаагаас арван мянган хүн амтай байжээ гэж тогтоосон байна. Энэ бол тухайн үед маш их хүн амтай хот байжээ. Корфманы экспедицийн мэдээлснээр доод хотын талбай нь ойролцоогоор 170 мянган м² байв.