[go: up one dir, main page]

Jump to content

jQuery

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

jQuery
Анх бүтээсэнЖон Рэсиг
ХөгжүүлэгчjQuery Team
Анхны хувилбар2006 оны 08-р сарын 26 (2006-08-26)
Тогтвортой хувилбар1.11.0 (2014 оны 01-р сарын 24 (2014-01-24))
2.1.0 (2014 оны 01-р сарын 24 (2014-01-24))
Хөгжүүлэлтийн төлөвActive
Бичигдсэн хэлJavaScript
ФлатформSee Browser support
Хэмжээ
ver gzip prod dev
1.x 31 90.9 266
2.x 27.7 81.6 236
(KB)
ТөрөлJavaScript library
ЛицензMIT[1]
Вэб хуудасjquery.com

jQuery бол шинэ нэгэн төрлийн HTML ба JavaScript–ийн хоорондох ажиллагааг зохицуулдаг, нээлтэй эх бүхий JavaScript–ийн фрэймвөрк юм.

jQuery ашиглан та юу хийж чадах вэ?

[засварлах | кодоор засварлах]
Хуудсийн хэсэг бүрт хандах

JavaScript–ийн фрэймвөркгүйгээр бид Document Object Model (DOM )–д хандахдаа маш олон мөр бичих шаардлагатай байсан бол jQuery–г ашигласнаар хүчирхэг ба үр дүнтэй механизмыг Document–д хандахдаа бий болгож чадна.

Хуудасны харагдах байдлыг өөрчлөх

Css нь document–ийг хэрхэн харагдах байдлыг тодорхойлдог хүчирхэг арга юм. Гэвч зарим үед вэб хөтчүүд ижил стандарт хэрэглээгүй үед асуудалтай тулгардаг. jQuery нь ижил стандартуудыг хөтөч хооронд холбож өгдөг гүүр болон ажилладаг. jQuery ашиглан та css class–уудыг өөрчлөн, харагдах байдлыг өөрчлөж чадна.

Хуудaсны агуулгыг өөрчлөх

Ямар нэгэн өөрчлөлт хийхэд хязгаарлалт байхгүй. Текст өөрчлөх, зураг нэмэх эсвэл солигдох, жагсаалтууд дахин дараалагдах эсвэл бүх HTML файлын бүтэц дахин бичих ба өргөтгөх зэрэгийг зөвхөн ганцхан API ашиглан хийх нь хялбар байна.

Хэрэглэгчийн үйлдэлд хуудснаас хариу үзүүлэх.

jQuery–ийн сан нь олон тооны үйлдлийг барьж авах сайн аргатай, жишээ нь хэрэглэгч холбоос дээр дарах гэх мэт.

Хуудсанд анимаци нэмэх

Үр дүнтэй интерактив байдлыг бий болгохын тулд дизайнер нь хэрэглэгчийг visual feedback-аар хангах хэрэгтэй байдаг. Энэ шаардлагыг jQuery library эффектүүдийн массиваар хангаж өгдөг. Жишээ нь Fades ба Wipes, шинэ аргуудын toolkit шиг.

Хуудсыг дахин ачаалахгүйгээр мэдээллийг серверээс хүлээн авах

jQuery Library нь процесоос хөтчийн тодорхой нарийн ажлыг салгадаг ба хөгжүүлэгчдэд Server–end функцуудад төвлөрөх боломж олгодог.

JavaScript–ийн хийж болох даалгавруудыг хялбарчилдаг

jQuery нь JavaScript–ийн бүхий л хийж чадах зүйлийг хялбар, илүү хялбараар хийх боломжоор хангаж өгдөг.

$ Функц

$ функц нь jQuery –ийг нэрийн талбарын орлуулсан нэр юм.

Жишээ 1: jQuery энэ функц нь strings-т trimming хийдэг.

str = "    foo     ";
jQuery.trim(str); // returns "foo"

Эсвэл:

str = "    foo     ";
$.trim(str);

Энэ 2 бичлэг нь ижил.

HTML Document –т угсрах

jQuery –йин үндсэн 3 төрлийн хэрэглээ түгээмэл байдаг. HTML document–д, CSS файлд стиль өгөх, мөн JavaScript файлтай харьцах.

<html>
 <head>
   <script type="text/javascript" src=" /path/to/jQuery.js"></script>
   <script type="text/javascript">
     // Your code goes here
   </script>
 </head>
 <body>
   <a href="http://jquery.com/">jQuery</a>
 </body>
 </html>
  1. "License - jQuery Project". jQuery Foundation. Татаж авсан: 5 January 2013.