[go: up one dir, main page]

Jump to content

1911 он

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Аргын жил дараалал
1906 · 1907 · 1908 · 1909
1910 1911 1912
1913 · 1914 · 1915 · 1916
Хамаарах арван
1910-д он
Хамаарах зуун
20-р зуун


(MCMXI) Аргын тооллоор Нэгэн мянга есөн зуун арваннэгдүгээр оны төмөр гахай жил. Анно Домини гэж тоолдог болсноос хойш хоёр дахь мянганы 911-р он, 20-р зууны 11 дэх жил, 1910-аад он гэж тоолбол хоёр дахь жил.

Онцлох үйл явдал

[засварлах | кодоор засварлах]
  • Нэгдүгээр сарын 1 - Никарагуа улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон Хуан Хосе Эстрада албан ёсоор тангарагаа өргөжээ.
  • Нэгдүгээр сарын 3 - Сидней хотын төвийн гудамжинд Метрополитан цагдаагийн газрын 1500 алба хаагч зэвсэглэсэн гурван анархистийн эсрэг буудалцав. Буудалцааны үеэр хоёр хүн амиа алджээ.
  • Нэгдүгээр сарын 7 - Швейцарийн Альпийн нуруунд орших Кранс-Монтана хотод дэлхийн хамгийн анхны уул уруудах цанын тэмцээн болжээ. Тус тэмцээнд 20 тамирчин оролцож, улмаар Британийн тамирчин Сесил Хопкинсон түрүүлсэн байна.
    • Монакогын вант улсын ван I Альберт Монаког хаант засаглалтай улс болгох талаар үндсэн хуульд тусгажээ. Энэ нь араасаа эсэргүүцэл дагуулсан юм.
  • Нэгдүгээр сарын 8 - Дуглас Моусоноор удирдуулсан Антарктидийг судлах Австралийн экспедиц тус тивтэй ойролцоо орших Денисоны хошуунд хүрчээ.
  • Нэгдүгээр сарын 9 - АНУ-ын "АЛАМ" компанийн захирал Жорж Б.Селдэн гэгч Хенри Фордыг татвараас зугтсан, компанийн патентыг зөрчсөн гэсэн үндэслэлээр шүүхэд өгчээ. АНУ-ын тойргийн шүүх энэ хэргийг хэлэлцээд хэрэгсэхгүй болгосон юм.
  • Нэгдүгээр сарын 11 - Германы нийслэл Берлин хотноо байгалийн шинжлэх ухааны судалгааны Кайзер Вильхелмийн нийгэмлэгийг байгуулжээ.
  • Нэгдүгээр сарын 13 - Амстердам хотын музейд хадгалагдаж байсан Рембрандтын "Шөнийн харуул" бүтээл халдлагад өртжээ. Эрхэлсэн тодорхой ажилгүй нэгэн 209 жилийн настай уг зургийг хутгаар сийчиж орхисон байна.
  • Нэгдүгээр сарын 16 - Парагвайн ерөнхийөлгч Мануэль Гондра үүрэгт ажлаа аваад ердөө хоёрхон сарын дараа өөрийн хүсэлтээр суудлаа өгчээ. Парагвайн конгресс хэлэлцээд түүний залгамжлагчаар өмнө нь дайны сайд байсан Альбино Жараг сонгосон юм.
  • Нэгдүгээр сарын 17 - Францын төлөөлөгчдийн танхимд үг хэлж байхад нь Францын ерөнхий сайд Аристид Брайнд халдав. Золоор тэр амь насаа алдаагүй юм.
    • АНУ-ын Сан Диего хотод анхны нисэхийн сургууль байгуулагдав.
  • Нэгдүгээр сарын 22 - Нисэх онгоцтой хамгийн удаан агаарт хөөрсөн дээд амжилт дахин эвдэгдэв. Америкийн нисгэгч Филип Орин Пармели 3 цаг 40 минутын турш агаарт нисчээ.
  • Нэгдүгээр сарын 23 - Нэрт эрдэмтэн Мари Кюри Францын шинжлэх ухааны академийн гишүүнээр томилогдов. Ингэснээр энэ суудалд суусан анхны эмэгтэй эрдэмтэн болжээ. Тэрээр насан эцэслэх хүртлээ энэ суудалд суусан юм.
  • Нэгдүгээр сарын 24 - Японы угсаа залгамжлах хунтайж Хирохитогийн амь насанд халдахыг завдсан гэсэн үндэслэлээр Шүсүй Котокү тэргүүтэй хэд, хэдэн хүнийг цаазаар авчээ.
  • Нэгдүгээр сарын 26 - АНУ, Канадын хооронд худалдааны гэрээ байгуулагдав.
  • Нэгдүгээр сарын 27 - Перу-Экуадор улсын хилийн цэргүүд хэдэн цагийн туршид буудалцжээ.
  • Нэгдүгээр сарын 29 - Галапагосын арлыг АНУ-д хөлслүүлэх төлөвлөгөөтэй байсан Экуадорын ерөнхийлөгч Альфаро олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарав.
  • Нэгдүгээр сарын 31 - АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын 188 гишүүний 159 нь Сан-Франциско болон Нью Орлиан хотуудад 1915 оны дэлхийн үзэсгэлэн яармаг зохион байгуулах шийдвэр гаргажээ.
  • Хоёрдугаар сарын 2 - Гондурасын Пуэрто Кортез хот Америк, Британийн цэргүүдийн мэдэлд шилжжээ.
  • Хоёрдугаар сарын 4 - Персийн Тегеран хотод Персийн сангийн сайд Сани аль Довле халдлагад өртөн амиа алдав. Түүнийг Армени гаралтай хоёр этгээд хороосон байна.
  • Хоёрдугаар сарын 11 - Линкольны дурсгалын цогцолборыг барьж эхлэв.
  • Хоёрдугаар сарын 18 - Одоогийн Тажикистаны нутагт байрлах Усой усан далан 7.4 магнитудын газар хөдлөлтөд эвдэрч, 90 хүн амиа алдав.
  • Хоёрдугаар сарын 21 - Алдарт хөгжмийн зохиолч Густав Малер сүүлийн концертоо удирджээ. Тэрээр Вена хотод буцаж ирээд удаагүй байхдаа буюу гурван сарын нас барсан юм.
  • Хоёрдугаар сарын 24 - АНУ-ын Сенатын танхим Японтой байгуулах чөлөөт худалдааны гэрээг баталжээ.
  • Хоёрдугаар сарын 28 - АНУ-ын ерөнхийлөгч Уиллиам Х.Тафт АНУ-ын ерөнхий прокурорын туслахад хар арьст Уиллиам Х.Льюсийн нэрийг дэвшүүлжээ.

Гуравдугаар сар

[засварлах | кодоор засварлах]
  • Гуравдугаар сарын 1 - Францын ерөнхий сайдын суудалд нэр дэвшсэн Эрнест Монисийн баримт бичгийг Ерөнхийлөгч Фаллиерест өргөн барив.
  • Гуравдугаар сарын 3 - АНУ-ын армийн дэргэд шүдний эмнэлэг байгуулжээ.
  • Гуравдугаар сарын 8 - Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг анх удаа тэмдэглэн өнгөрүүлэв.
  • Гуравдугаар сарын 17 - Норвегийн парламентад Анна Рогштад суув. Ингэснээр тус улсын түүхэнд эмэгтэй хүн парламентын гишүүн болсон анхны эмэгтэй болжээ.
  • Гуравдугаар сарын 18 - АНУ-ын Аризона мужид дэлхийн хоёр дахь том далан болох "Рүүзвельтийн далан" байгуулагджээ. Уг даланг экс ерөнхийлөгч Теодор Рүүзвельт албан ёсоор нээсэн юм.
    • Италийн ерөнхий сайд Луйжи Луззатти өөрийн хүсэлтээр суудлаа өгчээ.
    • Абрахам Линкольны оршуулгийн ёслолд оролцож, авсыг нь ачиж явсан сүйх тэргийг Колумбиа мужийн нэгэн этгээд галдан шатаажээ. Хожим нь үүнийг Томас Лаури гэх мужаан сэргээн засварлаж музейд тавьсан юм.
  • Гуравдугаар сарын 20 - Хаант Оросын ерөнхий сайд Петр Столыпин өөрийн хүсэлтээр суудлаа өгчээ. Тэрээр Хятадтай үүсгэсэн дипломат маргааныг шийдвэрлэж чадаагүй гэж үзэн энэ шийдвэрийг гаргасан байна. Оросын хаан II Николай түүний залгамжлагчаар Владимир Коковцовыг нэрлэв.
  • Гуравдугаар сарын 22 - Португалийн Порту хотын их сургууль байгуулагджээ.
  • Гуравдугаар сарын 25 - Нью-Йорк хотод орших гурвалжин барилгад гал гарав. Наймдугаар давхараас эхэлж гарсан гал 9-10-р давхарт хурдан хугацаанд тархаж, хохирогчдын тоог нэмжээ. Галын улмаас ихэвчлэн охид, эмэгтэйчүүд хохирчээ. Гал гарснаас хойш 30 минутын дараа 123 эмэгтэй, 23 эрэгтэй ажилчин амиа алджээ. Энэ галын дараа үндэсний хэмжээнд галын тусгай дүрэм, хөдөлмөрийн хуулийг өөрчилсөн юм.
  • Гуравдугаар сарын 29 - АНУ-ын армийн зэвсэглэлд Жон Браунингийн бүтээсэн M1911 гар бууг нэвтрүүлжээ. Энэ гар буу 74 жилийн турш ашиглагдсан юм.

Дөрөвдүгээр сар

[засварлах | кодоор засварлах]
  • Дөрөвдүгээр сарын 1 - Мексикийн ерөнхийлөгч Порфирио Диаз Мексикийн конгрессыг шинээр байгуулжээ. Гэсэн ч түүний 25 жилийн засаглал дараа сард нь нуран унасан юм.
  • Дөрөвдүгээр сарын 2 - Их Британид хүн амын нэгдсэн тооллого явагдаж 45.2 сая хүн тоологджээ.
    • Австралид болсон хүн амын нэгдсэн тооллогоор 4.4 сая тоологдсон байна.
  • Дөрөвдүгээр сарын 4 - АНУ-ын 62 дахь Конгресс эхлэв. Энэ удаагийн конгрессийн сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулсан юм. Ингэснээр төлөөлөгчдийн танхимын даргаар Чемп Кларк сонгогджээ.
  • Дөрөвдүгээр сарын 9 - Японы Токио хотын Ёшивара дүүрэгт гал гарав. Галд ихэвчлэн гейшагын байр өртсөн бөгөөд 300 хүн амиа алдаж, 800 хүн бэртэж, 6000 хүн орон гэргүй болжээ.
  • Дөрөвдүгээр сарын 10 - Хятадын эзэн хааны дэргэдэх Дээд зөвлөл хуралдаж, тус улсад ерөнхий сайд гэсэн албан тушаалыг бий болгож, ханхүү Чинг энэ суудалд томилжээ. Нийт 13 яамтай болсон Хятадын засгийн газарт нэг Монгол хүн багтсан мэдээлэл бий.
  • Дөрөвдүгээр сарын 12 - Францын нисгэгч Пьер Прьер 290 миль замыг 4 цаг 8 минутын туршид зогсолтгүй туулж, дээд амжилт тогтоожээ.
  • Дөрөвдүгээр сарын 20 - Португалийн парламент төрийн шашнаар Ромын Католик шашныг сонгож, хэрвээ өөр шашны сүм байгуулах бол өндөр татвар төлөхийг хуульчлав.
  • Дөрөвдүгээр сарын 22 - Лос Анжелес Таймс сонины байрны урд бөмбөг дэлбэлсэн Жеймс МакНамарад бүх насаар нь хорих ял оноожээ. Харин Жон МакНамараг 20 жил хорих ялаар шийтгэсэн байна.
  • Дөрөвдүгээр сарын 27 - Хуангхуагангын бослог Хятадад болов. Босогчид таван тосгонд хаант засгийг эсэргүүцсэн бослого хөдөлгөөн дэгдээсэн билээ.
  • Дөрөвдүгээр сарын 30 - Мейн мужийн Бангор хотод гал гарч тус хотын гуравны нэг нь сүйдэв. Бангор хотын 8500 гаруй хүн орон гэргүй болжээ.
  • Тавдугаар сарын 1 - АНУ-ын дээд шүүх Америкийн иргэдэд хувийн хэрэгцээнд зориулан газар олгох тухай холбооны засгийн газрын шийдвэрийг дэмжжээ.
  • Тавдугаар сарын 3 - Вилгельм Филшнерээр удирдуулсан Антарктидийг судлах Германы экспедиц замдаа гарав. Үүнээс яг 8 сарын дараа Филшнерийн мөсөн голыг илрүүлсэн билээ.
  • Тавдугаар сарын 8 - Хятадын дээд зөвлөл хунтайж Чин Йекуанг тэргүүтэй засгийн газрыг хүлээн зөвшөөрөв. Ингэснээр Хятад улс түүхэндээ анх удаа ерөнхий сайдтай болсон юм.
    • Мексикийн хувьсгал: Хувьсгалчдын тэргүүн Панчо Вилла, Суйдад Суарезаар тэргүүлсэн засгийн газрын цэргийн эсрэг Мадеро хотноо тулалдав.
  • Тавдугаар сарын 9 - Америкийн сэтгэл судлалын холбоо Балтимор хотноо байгуулагджээ.
    • Санктпетербургийн технологийн хүрээлэнгийн профессор Борис Росинг, өөрийн шавь Владимир Зворыкиний хамтаар катодын туяа бүхий дөрвөлжийг ашиглан дүрс буулгах судалгааг амжилттай хийв.
  • Тавдугаар сарын 12 - Персийн парламент тус улсын эдийн засгийг эргүүлэн хөл дээр нь зогсоохын тулд Америкийн эдийн засагч, хуульч Уиллиам Морган Шустерийг Сангийн сайдаар томилжээ.
  • Тавдугаар сарын 13 - Хятадын эзэн хааны зөвлөл Ханкоу, Гуанжоу, Чуншинг хотуудыг холбосон төмөр замыг гадны банкны зээлээр гүйцэтгэхийг хүлээн зөвшөөрөв.
  • Тавдугаар сарын 15 - Зууны шүүх ажиллагаа: Стандарт Ойл компанийг АНУ-ын итгэлцлийн хуулийг зөрчиж монопольдсон гэж үзэн монополийг задлах шийдвэрийг АНУ-ын дээд шүүх гаргажээ. Ингэснээр тус монополийн суурин дээр Эксон Мобил, Амако, Шеврон зэрэг 34 компани байгуулагдсан юм.
  • Тавдугаар сарын 20 - Гадны банкнаас төмөр зам барихад зориулж 30 сая ам.доллар зээлэх гэрээнд Хятадын Манж Чин гүрний эзэн хаан Бээжин хотноо гарын үсэг зуржээ.
  • Тавдугаар сарын 21 - Халхын дөрвөн аймгийн хан, чуулган дарга, жанжин тэргүүтэй ноёд лам нар их Хүрээнд цугларч нууц зөвлөгөөн хийж, шинэ засгийн бодлого Монголчуудын амьдрал, ёс суртахуун, шашин шүтлэгтэй харштай гэж үзээд, түүнийг бүхэлд нь хүлээж авч болохгүй хэмээх санал нь нэгджээ. Нууц зөвлөлгөөнөөс Ханддорж, Цэрэнчимэд, Өвөр монголын түшмэл Хайсан нарыг орос улсаас тусламж эрэхээр явах төлөөлөгчөөр томилохыг Жавзандамба хутагтад мэдүүлж тогтоолгоод, их Хүрээний оросын консул Миллерт учрыг хэлж нэвтрэх зөвшөөрөл авахаар болжээ.
    • Парисаас Мадрид хүрэхээр нисч явсан онгоц замдаа осолдож, Францын дайны асуудал эрхэлсэн сайд Хенри Берто амиа алдаж, Ерөнхий сайд Эрнест Монис хүнд гэмтжээ.
  • Тавдугаар сарын 23 - АНУ-ын ерөнхийлөгч Уиллиам Х.Тафт Нью-Йорк хотын нийтийн номын санг байгуулжээ. Уг номын санг алдарт саятан Эндрью Карнегийн цуглуулганд түшиглэн байгуулсан юм. Байгуулагдсан өдрөөсөө нэг хоногийн дараа хэвийн үйл ажиллагаандаа шилжжээ.
  • Тавдугаар сарын 25 - Мексикийн ерөнхийлөгч Порфирио Диаз, дэд ерөнхийлөгч Рамон Коррал нарын сайн дураараа огцрох шийдвэрийг төлөөлөгчдийн танхим 100 хувийн саналаар хүлээн зөвшөөрөв. Ерөнхий сайдын суудалд гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан Франциско Леон де ла Барра суужээ.
  • Тавдугаар сарын 31 - Алдарт "Титаник" хөлөг онгоц Белфаст хотноо нээлтээ хийв. Яг энэ өдөр "Олимпик" хөлөг онгоц аялалдаа гарч байсан түүхтэй.
    • Албан тушаалаа хүлээлгэн өгсөн Мексикийн экс ерөнхийлөгч Порфирио Диаз Франц руу зугтжээ. Тэрээр Мексикт амиа алдах эрсдэлтэй байсан тул дээрх шийдвэрийг гаргасан юм. Францад очсоноосоо хойш дөрвөн жилийн дараа тэрээр амьсгал хураажээ.

Зургаадугаар сар

[засварлах | кодоор засварлах]
  • Зургаадугаар сарын 1 - Хятадын хувьсгалын удирдагч Чан Кайши Хятадын муж даяар социалист засаглал байгуулах тухай олон нийтийн илтгэл хийж эхлэв.
  • Зургаадугаар сарын 3 - АНУ-ын Лос Анжелес хотын тойргийн шүүх алдарт зохиолч Л.Френк Баумыг 12.6 мянган ам.долларын өрөнд орсон тул албан ёсоор төлөх шийдвэр гаргав. Тэрээр өрөө төлж чадахгүй байсаар 1919 онд амьсгал хураасан юм.
  • Зургаадугаар сарын 5 - Османы эзэнт гүрний султан V Мехмед Европ тив, Балканы хойгт албан ёсны айлчлалаа эхлүүлэв.
  • Зургаадугаар сарын 8 - Боловсролын тогтолцоог сайжруулах хууль санаачилсан Бельгийн ерөнхий сайд Франс Шоллаерт өөрийн үүрэгт ажлаасаа сайн дураар татгалзав.
  • Зургаадугаар сарын 11 - Олон улсын хил тогтоох зөвлөл АНУ, Мексикийн хилийн маргааныг шийдвэрлэх тусгай хурал зарлан хуралдуулав. Энэхүү хуралдаанаар Эль Шамизалын хойд хэсэг, Рио Грандегийн өмнөд хэсгийн нийт 437 га газрыг Мексикт эргүүлэн өгөх шийд гаргасан байна.
  • Зургаадугаар сарын 14 - "Олимпик" хөлөг Английн Саутхемптон хотоос АНУ-ын Нью-Йорк хот руу хийх аялалаа эхлүүлэв.
    • Ирээдүйн ерөнхийлөгч Дуайт Эйзенхауэр АНУ-ын цэргийн академид тангараг өргөж, кадет болжээ. Тэрээр энэ үед 20 настай байсан юм.
  • Зургаадугаар сарын 16 - Компьютерийн технологийн алдарт IBM компани Нью-Йорк хотноо байгуулагдав. Тус компани тухайн үедээ CTRC нэртэй байгуулагдаж байжээ.
  • Зургаадугаар сарын 21 - Алдарт "Олимпик" хөлөг Нью-Йорк хотын боомтод амжилттай хүрэв.
    • Оросын балет анх удаа Их Британийн тайзнаа тавигдав. Тухайн үед Сергей Дягилевийн "Игор ван" дуурь Эзэн хааны дуурийн театрт тавигдсан юм.
  • Зургаадугаар сарын 22 - Орон нутгийн цагаар 13:40 цагт Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсын шинэ хаан V Жоржид титмийг зүүж, хаан ширээнд залжээ.
  • Зургаадугаар сарын 23 - Эрүүл мэндийн шалтгаанаар Францын ерөнхий сайд Эрнест Монисийн засгийн газрыг тараав.
  • Зургаадугаар сарын 25 - Польшийн хөлбөмбөгийн холбоо албан ёсоор байгуулагдав.
  • Зургаадугаар сарын 28 - Египетийн Абу Хуммус аймагт солир унажээ.
  • Зургаадугаар сарын 29 - Тухайн цаг үеийнхээ хамгийн том байлдааны хөлөг онгоцыг Хаант Орос улс зэвсэглэлд нэвтрүүлжээ. Севастополь нэртэй тус хөлөг Хаант Оросын билэг тэмдэг болж байлаа.

Долоодугаар сар

[засварлах | кодоор засварлах]
  • Долоодугаар сарын 1 - Хаант Оросын эзэн хааны зөвлөл Оросын еврейчүүдийн уран зохиолийн нийгэмлэгийг татан буулгах шийдвэр гаргажээ.
  • Долоодугаар сарын 2 - АНУ-ын муж хоорондын худалдааны зөвлөл Америк даяар үйл ажиллагаа явуулдаг хурдан галт тэрэгний компаниудыг шалгахаар болжээ.
  • Долоодугаар сарын 3 - Туркийн газар нутгийн холбоог Мехмед Эмин, Ахмед Агаоглу нар үүсгэн байгуулжээ.
  • Долоодугаар сарын 4 - АНУ даяар хэт халуун эхлэв. Вермонт болон Нью-Хемпшир муж, Бостон, Чикаго хотуудад 40 хэмээс дээш халжээ. Зөвхөн Чикаго хотод л гэхэд нэг өдөр 64 хүн амиа алдсан юм.
  • Долоодугаар сарын 5 - Алдарт "Олимпик" хөлөг Английн Саутхемтонд ирснээр аялалаа дуусгав.
  • Долоодугаар сарын 13 - Их Британийн угсаа залгамжлах хунтайж Эдуард 17 насандаа Уелсийн хунтайжаар өргөмжлөгдөв. Тэрээр 1616 оноос хойш анх удаагаа энэ цолтой болсон хаан угсааны хүн болсон юм.
  • Долоодугаар сарын 14 - Америкийн нисгэгч Харри Етвүүд Бостон хотоос Вашингтон хүртэл 576 миль газрыг зогсолтгүй туулж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэв. Тэрээр "Цагаан ордон"-ы өмнөд жигүүрт газардсан байна.
  • Долоодугаар сарын 15 - Япон болон Герман улс худалдааны гэрээ байгуулав.
  • Долоодугаар сарын 17 - Францын сонины сэтгүүлч Андре Йагер-Шмидт дэлхийг 39 хоногийн дотор тойрч дээд амжилт тогтоожээ.
  • Долоодугаар сарын 23 - Монголын шашны тэргүүн VIII богд Жавзандамбын зарилгаар Монголын сайд нар Санкт Петербург хотноо Оросын талынхантай уулзаж, тусгаар тогтнолыг дэмжин, туслалцаа хүсчээ.
  • Долоодугаар сарын 24 - АНУ-ын нэрт аялагч Хирам Бингхем Инкагийн соёлын үнэт өв Мачу Пикчуг дахин илрүүлжээ.
  • Долоодугаар сарын 31 - Америкийн алдарт "Женерал Моторс" компани Нью-Йоркын хөрөнгийн биржид хувьцаагаа гаргаж, олон нийтийн өмчит компани болов.
  • Наймдугаар сарын 1 - АНУ-ын иргэн Харриет Күимби нисэх онгоцны үнэмлэх авсан Америкийн анхны, дэлхийн хоёр дахь эмэгтэй хүн болов.
  • Наймдугаар сарын 3 - Шведийн эрдэмтэн Альвар Гуллстранд нүдний хараа шалгах төхөөрөмж бүтээв.
  • Наймдугаар сарын 8 - Ромын пап X Пиус Католик сүмд шавилан суух сурагчдын доод насыг 7 болгож бууруулжээ.
    • "Пате долоо хоногийн мэдээ" гэх дүрст мэдээг АНУ-ын кино театруудад гаргаж эхлэв. Долоо хоног бүрийн мягмар гарагт дэлхийд өрнөсөн үйл явдлуудыг дүрсжүүлэн хүргэдэг байжээ.
  • Наймдугаар сарын 9 - Их Британид бүртгэгдсэн хамгийн халуун өдөр тохиов. Их Британид тухайн үед 36.7 хэм хүрч халж байжээ.
  • Наймдугаар сарын 14 - Харандаа үзүүрлэгчийг зохион бүтээсэн Америкийн зохион бүтээгч Эдгар Райс Барроус өөрийн бүтээлээ албан ёсоор худалдаанд гаргав.
  • Наймдугаар сарын 19 - Португалийн үндэсний ассемблей Бүгд найрамдах Португал улсыг байгуулах шийд гаргажээ.
    • АНУ-ын Сенатын танхим Аризона болон Нью Мексиког АНУ-ын муж болгон батламжлав.
  • Наймдугаар сарын 21 - Францын нийслэл Парис хотын Луврын музейд хадгалагдаж байсан "Мона Лиза" уран зургийг Вичензио Перужжиа гэгч хулгайлжээ. Мөрдөн шалгах ажиллагааны дүнд дараа өдөр нь илрүүлсэн юм.
  • Наймдугаар сарын 24 - Бүгд найрамдах Португал улсын анхны ерөнхийлөгчөөр Мануэль де Арриагаг томилжээ.
  • Наймдугаар сарын 25 - Японы ерөнхий сайд Таро Кацүра өөрийн хүсэлтээр суудлаа өгснөөр, Японы засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ тарав.
  • Наймдугаар сарын 27 - Оросын армийн төв клуб ЦСКА Москва албан ёсоор байгуулагдав.
  • Наймдугаар сарын 29 - Уугуул америкийн Яхи омгийн сүүлийн төлөөлөл "Иши" гэх индианыг илрүүлжээ. Тэрээр Яана хэлээр ярьдаг сүүлийн хүн байв. Тэрээр 1916 онд нас барсан юм.
  • Наймдугаар сарын 30 - Японы ерөнхий сайдаар Кинмочи Сайонжи томилогджээ.
  • Есдүгээр сарын 2 - Хаант Оросын мөс зүсэгч "Таймир" хөлөг онгоц Антарктидийн эргийн "Врангелийн арал"-д зангуугаа буулгав.
    • Португалийн шинэ ерөнхий сайдаар Хоао Пиньеро Чагас тодорчээ.
  • Есдүгээр сарын 6 - ЗХУ-ын удирдагч Йосиф Жугашвили /Сталин/ Вологдагын шоронгоос суллагдмагцаа Санкт Петербург рүү явж Больщевик хөдөлгөөнд элсчээ.
    • Английн усан сэлэгч Томас В.Бөргесс Английн хоолойг сэлж гаталсан сүүлийн хүн болов. Түүхэнд ердөө хоёр л хүн Английн хоолойг сэлж гаталсан байдаг билээ.
  • Есдүгээр сарын 7 - Португалийн парламент хойд хил дээр үүссэн эсэргүүцлийн хөдөлгөөнийг дарахын тулд 12 мянган цэрэг илгээв.
  • Есдүгээр сарын 9 - Их Британид агаарын илгээмжийн үйлчилгээ туршилтийн нислэг үйлджээ.
  • Есдүгээр сарын 11 - Италид Этна галт уул дэлбэрч их хэмжээний халуун лав урссаны улмаас Рандаззо болон Лингуаглосса хотуудын хүн амыг нүүлгэн шилжүүлэв.
  • Есдүгээр сарын 13 - Манж чин гүрний хаант засаг үндсэн хуулийн 19 зүйлд өөрчлөлт оруулсаны зарим нь илүү ардчилсан шинжтэй байжээ. Гэвч энэ хуулийг ердөө нэг сарын турш л дагаж мөрдсөн юм.
  • Есдүгээр сарын 14 - Хаант Оросын ерөнхий сайд Петр Столыпин Киев хотын дуурийн теарт "Султан хааны үлгэр" дуурийг үзэж байхад нь цээжин тус газарт бууджээ. Уг халдлагыг Киевийн анархист хувьсгалын гишүүн Дмитрий Богров үйлдсэн байна.
  • Есдүгээр сарын 19 - Испани даяар үйлдвэрчний эвлэлийн гишүүд засгий газраа эсэргүүцэн жагсаал өрнүүлэв.
  • Есдүгээр сарын 20 - Алдарт "Олимпик" хөлөг "Хоук" хөлөгтэй мөргөлдөж, ноцтой гэмтжээ.
  • Есдүгээр сарын 21 - Канадын парламентын сонгуульд Консерватив нам ялалт байгуулж, намын дарга Роберт Борден ерөнхий сайд болох нь тодорхой болов.
  • Есдүгээр сарын 23 - АНУ-ын шуудангийн үйлчилгээний хороо агаарын илгээмжийн үйлчилгээг нэвтрүүлж, анхны нислэгийг Эрли Овингтон үйлджээ.
  • Есдүгээр сарын 26 - Итали-Туркийн дайн: Османы эзэнт гүрний мэдэлд байх Хойд Африкийн газар нтугат хоёр тал хүчтэй тулаан өрнүүлжээ.
  • Есдүгээр сарын 27 - Швед улсад парламентын сонгууль болж Либерал нам ялалт байгуулав. Ингэснээр намын дарга Карл Стааф шинэ ерөнхий сайд болжээ.
  • Есдүгээр сарын 29 - Итали улс Османы эзэнт гүрний эсрэг дайн зарлав.
  • Есдүгээр сарын 30 - АНУ-ын Армийн алба хаагчдыг анх удаа вакцинд хамруулжээ.
  • Аравдугаар сарын 1 - 1910 оны хувьсгалаас хойш Мексикт анхны сонгууль болж Франчиско И.Мадеро 95 хувийн саналаар ялалт байгуулжээ.
  • Аравдугаар сарын 3 - Итали-Туркийн дайн: Италийн адмирал Луйжи Фареллийн тушаалаар Османы эзэнт гүрний мэдэлд байх Ливийн Триполи хотыг хүчтэй бөмбөгдөж эхэлжээ.
  • Аравдугаар сарын 4 - Зохион бүтээгч Чарльз Сийбөргерийн бүтээсэн урсдаг цахилгаан шатыг Лондон хотын метронд анх удаа ашиглажээ.
  • Аравдугаар сарын 6 - Шведийн парламент бүрэн бүрэлдэхүүнээрээ байгуулагдав.
  • Аравдугаар сарын 7 - Шведийн шинэ ерөнхий сайд Карл Стааф батлан хамгаалах зардлаа танаж, нийгмийн зоригтой өөрчлөлт хийнэ гэж мэдэгдэв.
  • Аравдугаар сарын 9 - Даанын тунхагт гарын үсэг зурснаар Йемен улс Оттоманаас тусгаар тогтножээ.
  • Аравдугаар сарын 10 - Синхайн хувьсгал: Вүчангын бослого дэгдсэнээр Бүгд найрамдах Хятад улс байгуулагдах эхлэл тавигджээ.
  • Аравдугаар сарын 12 - Уугуул америкчуудын нийгэмлэг Охайо мужийн Колумбус хотноо байгуулагдав.
  • Аравдугаар сарын 16 - АНУ-д шинээр байгуулагдсан Прогрессив бүгд найрамдах намын удирдах зөвлөлийн анхдугаар хурал болжээ.
  • Аравдугаар сарын 20 - Солонгосыг ерөнхийлөн захирагч Японы генерал Масатаке Тераучи "Дунд сургуулиудыг хянах хороо" гэгчийг байгуулжээ.
  • Аравдугаар сарын 22 - Хятадын үндэсний ассемблей хуралдаж, Өмнөд Хятадад үүсээд байгаа хувьсгалт нөхцөл байдлыг хэлэлцжээ.
  • Аравдугаар сарын 26 - Ханкугын хувьсгалд босогчдыг удирдсан Ли Юань Хунг өөрийгөө Хятады ерөнхийлөгч гэж зарлав.
  • Аравдугаар сарын 27 - Бүгд найрамдах Хятад улсын Бүх цэргийн ерөнхийлөн захирагчаар Юань Шикай тодорчээ.
    • Хятадын Сычуань муж Хятадаас салан тусгаарлаж байгаагаа зарлав.
  • Аравдугаар сарын 28 - Шинээр байгуулагдсан Хятад улсын Үндэсний ассемблей анхны хуралдаанаа зарлав. Уг хуралдаанаар дараах гурван өөрчлөлтийг хийжээ. Хятадын засгийн газрын бүрэлдэхүүнд Манж угсааны хүнийг томилохгүй байх, зөвхөн язгуур угсааны хүн байыг болиулах, насан туршдаа алба хашдагыг болиулах зэрэг ардчилсан шинэчлэлийг хийв.
  • Аравдугаар сарын 30 - Манж Чин гүрний хаан таван настай Пу И-г хаан ширээнээс нь буулгах талаар хэлэлцэж эхлэв.

Арваннэгдүгээр сар

[засварлах | кодоор засварлах]
  • Арваннэгдүгээр сарын 1 - Дэлхийн цэргийн түүхэнд анх удаа онгоцноос бөмбөг хаяв. Итали-Туркийн дайны үеэр Италийн нисэх хүчин хэд, хэдэн удаа жижиг хэмжээний бөмбөг хаяжээ.
    • Хятадын эзэн хааны арми Ханкү мужийг эргүүлэн хяналтдаа авав. Гэсэн ч нөгөө талд Шанши мужийг хувьсгальчдын арми эзэлж, 1000 гаруй хүнийг хороов.
  • Арваннэгдүгээр сарын 3 - "Женерал Моторс" компанийн хуучин захирал Уиллиам К.Дюрант "Шевролет Мотор" компанийг байгуулжээ.
    • Шанхай хот босогчдын хяналтад оров.
    • Хятадын ерөнхий сайд үүсээд байгаа нөхцөл байдлыг зөөлрүүлэхийн тулд үндсэн хуульт өөрчлөлт оруулж, үндсэн хуульт хаант засаглалтай "хаан" нь билгэдлийн байх хуулийн төсөл боловсруулжээ.
  • Арваннэгдүгээр сарын 5 - Италийн арми Триполи болон Сиренайка хотуудыг булаан эзлэв.
  • Арваннэгдүгээр сарын 7 - Шведийн эзэн хааны дэргэдэх Мари Кюри болон түүний нөхрийг Физикийн салбарын Нобелийн шагналаар шагнах шийдвэр гаргажээ.
    • Хятадын эзэнт гүрний ерөнхий сайдаар Юань Шикай-г нэрлэв.
  • Арваннэгдүгээр сарын 8 - Португалийн ерөнхий сайдаар томилогдоод удаагүй байсан Хоао Пиньеро Чагас өөрийн хүсэлтээр огцров.
    • Анхуй муж Хятадаас тусгаарлаж байгаагаа зарлав.
  • Арваннэгдүгээр сарын 9 - Квантунг (одоогийн Гуанжоу) муж Хятадаас тусгаарлагдаж байгаагаа зарлажээ.
  • Арваннэгдүгээр сарын 13 - Британийн консерватив намын даргаар Бонар Лоуг сонгов.
  • Арваннэгдүгээр сарын 19 - Доминикан улсын ерөнхийлөгч Рамон Касерес Санто Доминго хотноо халдлагад өртөж амиа алджээ.
  • Арваннэгдүгээр сарын 20 - Техасын амбан захирагч Оскар Коркийт Мексикийн босогчдыг 48 цагийн дотор нутагтаа буцах зарлиг гаргав. Шаардлагыг биелүүлэх үүргийг Техасын цагдаагийн газарт олгожээ.
  • Арваннэгдүгээр сарын 22 - Хаант Орос улс Ираныг булаан эзлэв. Тэд Каспийн тэнгисийн томоохон боомт хот болох Рашд хотод бүрэн хяналтаа тогтоожээ.
  • Арваннэгдүгээр сарын 29 - Персийг булаан эзэлсэн Хаант Оросын засгийн газар тус улсаас АНУ-ын иргэн Уиллиам М.Шустерийг 48 цагийн дотор гарахыг шаарджээ.
  • Арваннэгдүгээр сарын 30 - "Уайт Стар Лайн" компанийн томоохон хөлөг онгоцын нэг "Бриттаник" хөлөг Белфаст хотноо бүрэн живжээ.

Арванхоёрдугаар сар

[засварлах | кодоор засварлах]
  • Арванхоёрдугаар сарын 1 - Манж Чин гүрний гурван зууны дарлалаас Монгол улс чөлөөлөгдөж, тусгаар тогтнолоо зарлав. Гэвч Хятадын удирдлагууд үүнийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд "Гадаад монгол" гэж нэрлэж байлаа. Тусгаар монголчууд гахай жилийн өвлийн тэргүүн сарын 11-нд Засгийн газраа эмхлэн байгуулсан юм.
  • Арванхоёрдугаар сарын 2 - Сиамын эзэн хаан Важиравуд хаан ширээнд суужээ.
  • Арванхоёрдугаар сарын 3 - Америкийн ерөнхийлөгчийн системийг шууд хуулсан шинэ Хятад улс "Хятадыг өөрчлөх ерөнхий төлөвлөгөөг" боловсруулж засгийн газарт танилцуулав.
  • Арванхоёрдугаар сарын 4 - "Стандарт Ойл" компанийн ерөнхийлөгчийн суудлаас Жон Д.Рокефеллер өөрийн хүсэлтээр огцорчээ. Түүний суудалд Жон Д.Арчиболд суусан юм.
  • Арванхоёрдугаар сарын 5 - Иосиф Сталинийг гурав удаагаа Вологда хот руу цөлөв.
  • Арванхоёрдугаар сарын 7 - Шинэ Зеландын парламентын сонгуульд Либерал нам ялалт байгуулж, Жозеф Уорд ерөнхий сайд болох нь тодорхой болов.
  • Арванхоёрдугаар сарын 14 - Роалд Амюндсений удирдсан экспедиц Өмнөд туйлд хүрэв.
    • Их Британид анх удаагаа эмэгтэй хүн докторын зэрэг хамгаалжээ.
  • Арванхоёрдугаар сарын 16 - Монгол улсын эзэн хаанд Наймдугаар богд Жавзандамбыг залж, "Богд хаан"-д өргөмжлөв.
  • Арванхоёрдугаар сарын 18 - Тагна Тувагын ард иргэдтэй Оросын төлөөлөгчид уулзав. Хятадын мэдэлд байсан дээрх ард иргэд 1914-нд Оросын мэдэлд бүрэн шилжсэн билээ.
  • Арванхоёрдугаар сарын 24 - Персийн ерөнхий сайд Самсам аль Салтанна засгийн газар болон парламентаа бүрэн бүрэлдэхүүнээр нь тарааж, сонгуулийг хугацаанаас нь өмнө зарлахаар болов.
  • Арванхоёрдугаар сарын 29 - Сунь Ятсен Бүгд найрамдах Хятад улсын ерөнхийлөгч болжээ.
  • Арванхоёрдугаар сарын 30 - Шинээр байгуулагдсан Хятад улсын Үндэсний ассемблей Григорийн тоололд шилжих шийд гаргав.

Мэндэлсэн алдартнууд

[засварлах | кодоор засварлах]

Нэгээс Хоёрдугаар сар

[засварлах | кодоор засварлах]
  • Нэгдүгээр сарын 11 - Японы ерөнхий сайд Сүзүки Зенко (2004 онд нас барсан)
  • Нэгдүгээр сарын 16 - Чилийн 29 дэх ерөнхийлөгч Эдуардо Фрай Монтальва (1982 онд нас барсан)
  • Нэгдүгээр сарын 17 - Нобелийн шагналт Америкийн эдийн засагч Жорж Жозеф Стиглер (1991 онд нас барсан)
  • Нэгдүгээр сарын 26 - Нобелийн шагналт Германы физикч Поликард Куш (1993 онд нас барсан)
  • Нэгдүгээр сарын 29 - Германы "Сименс" компанийг үндэслэгч Петер фон Сименс (1986 онд нас барсан)
  • Нэгдүгээр сарын 31 - Болгарын зөнч Баба Ванга (1996 онд нас барсан)
  • Хоёрдугаар сарын 6 - АНУ-ын 40 дэх ерөнхийлөгч Роналд Рейган (2004 онд нас барсан)
  • Хоёрдугаар сарын 12 - Ирландын тав дахь ерөнхийлөгч Каррол Дейли (1978 онд нас барсан)

Гурваас Дөрөвдүгээр сар

[засварлах | кодоор засварлах]
  • Гуравдугаар сарын 5 - Венесуэлийн ерөнхийлөгч Вольфганг Ларразабал (2003 онд нас барсан)
  • Гуравдугаар сарын 12 - Мексикийн ерөнхийлөгч Густаво Диаз Ордаз (1979 онд нас барсан)
  • Гуравдугаар сарын 16 - Белгийн ерөнхий сайд Пьерре Хармел (2009 онд нас барсан)
  • Гуравдугаар сарын 20 - Нобелийн Энхтайвны шагналт Мексикийн дипломат Альфонсо Гарсиа Роблес (1991 онд нас барсан)
  • Гуравдугаар сарын 26 - Нобелийн шагналт Германы биохимич Бернард Катз (2003 онд нас барсан)
  • Дөрөвдүгээр сарын 6 - Нобелийн шагналт Германы биохимич Феодор Феликс Конрад Линен (1979 онд нас барсан)
  • Дөрөвдүгээр сарын 8 - Нобелийн шагналт Америкийн химич Мелвин Калвин (1997 онд нас барсан)
  • Дөрөвдүгээр сарын 23 - Америкийн нэрт зураглаач Рональд Нийм (2010 онд нас барсан)
    • Польшийн ерөнхий сайд Йозеф Киранкевиц (1989 онд нас барсан)

Таваас Зургаадугаар сар

[засварлах | кодоор засварлах]
  • Тавдугаар сарын 5 - Шатрын их мастер Унгарын шатарч Андор Лилиентал (2010 онд нас барсан)
  • Тавдугаар сарын 24 - Титаник хөлгийн ослоос амьд үлдсэн зорчигч Барбара Уест (2007 онд нас барсан)
  • Тавдугаар сарын 27 - АНУ-ын 38 дахь дэд ерөнхийлөгч Хюберт Хамфри (1978 онд нас барсан)
  • Тавдугаар сарын 31 - Нобелийн шагналт Францын эдийн засагч Морис Аллей (2010 онд нас барсан)
  • Зургаадугаар сарын 13 - Нобелийн шагналт Америкийн физикч Луйз Альварез (1988 онд нас барсан)
  • Зургаадугаар сарын 25 - Нобелийн шагналт Америкийн химич Уиллиам Ховард Стайн (1980 онд нас барсан)
  • Зургаадугаар сарын 30 - Нобелийн шагналт Польшийн зохиолч Чеслав Милош (2004 онд нас барсан)

Долоогоос Наймдугаар сар

[засварлах | кодоор засварлах]
  • Долоодугаар сарын 1 - ЗХУ-ын Маршал Сергей Соколов (2012 онд нас барсан)
  • Долоодугаар сарын 5 - Францын ерөнхийлөгч Жорж Помпиду (1974 онд нас барсан)
    • Мальта улсын 7 дахь ерөнхий сайд Жиоржио Борг Оливер (1980 онд нас барсан)
  • Долоодугаар сарын 16 - Оскарын шагналт нэрт жүжигчин Жингер Рожерс (1995 онд нас барсан)
  • Наймдугаар сарын 6 - Холливудын од, Кеннедигийн нэрэмжит шагналт жүжигчин Люсиль Болл (1989 онд нас барсан)
  • Наймдугаар сарын 9 - Нобелийн шагналт Америкийн физикч Уиллиам Альфред Фаулер (1995 онд нас барсан)
  • Наймдугаар сарын 11 - Тайландын ерөнхий сайд Таном Киттикачорн (2004 онд нас барсан)

Есөөс Аравдугаар сар

[засварлах | кодоор засварлах]
  • Есдүгээр сарын 7 - Болгарын ерөнхийлөгч Тодор Живков (1998 онд нас барсан)
  • Есдүгээр сарын 9 - Австралийн 19 дэх ерөнхий сайд Жон Гортон (2002 онд нас барсан)
  • Есдүгээр сарын 19 - Нобелийн шагналт Английн зохиолч Уиллиам Голдинг (1993 онд нас барсан)
  • Есдүгээр сарын 24 - ЗХУ-ын коммунист намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Константин Черненко (1985 онд нас барсан)
  • Аравдугаар сарын 3 - Венесуэлийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Эдгар Санабриа (1989 онд нас барсан)
  • Аравдугаар сарын 14 - Вьетнамын генерал, Нобелийн Энхтайвны шагналт Ле Дук То (1990 онд нас барсан)

Арваннэгээс Арванхоёрдугаар сар

[засварлах | кодоор засварлах]
  • Арваннэгдүгээр сарын 2 - Нобелийн шагналт Грекийн зохиолч Одиссей Элитис (1996 онд нас барсан)
  • Арванхоёрдугаар сарын 11 - Нобелийн шагналт Египтийн зохиолч Нагуйб Махфуз (2006 онд нас барсан)
  • Арванхоёрдугаар сарын 13 - Нобелийн шагналт Норвегийн эдийн засагч Тригве Хаавелмо (1999 онд нас барсан)

Нас барсан алдартнууд

[засварлах | кодоор засварлах]

Нэгээс Зургаадугаар сар

[засварлах | кодоор засварлах]
  • Гуравдугаар сарын 1 - Нобелийн шагналт Голландын химич Якобус Хенрикус ван Хофф (1852 онд төрсөн)
  • Тавдугаар сарын 18 - Австрийн суут хөгжмийн зохиолч Густаф Майлер (1860 онд төрсөн)
  • Тавдугаар сарын 21 - Шотландын одон оронч Вилламина Флеминг (1857 онд төрсөн)

Долоогоос Арванхоёрдугаар сар

[засварлах | кодоор засварлах]
  • Есдүгээр сарын 18 - Оросын ерөнхий сайд Петр Столыпин (1862 онд төрсөн)
  • Арванхоёрдугаар сарын 25 - Тооцоолон бодох системийг үндэслэгч Артур Ф.Гриффит (1880 онд төрсөн)

Энэ оны Нобелийн шагналтнууд

[засварлах | кодоор засварлах]

Шведийн эзэн хааны дэргэдэх Нобелийн хороо энэ удаагийн Нобелийн шагналыг дараах хүмүүст олгох шийд гаргажээ. Цацраг туяаны халуун цөмийг судласных нь төлөө Австрийн эрдэмтэн Вилгельм Виенд Фикикийн салбарын Нобелийн шагналыг олгосон байсан. Харин Химийн салбарын Нобелийн шагналыг Ради, Полони хэмээх шинэ бодисыг нээн илрүүлж судласных нь төлөө нэрт эрдэмтэн Мари Кюрид олгосон юм. Эрүүл мэндийн салбарын Нобелийн шагналыг гэрэлд нүд хэрхэн дасан зохицдог, оптикын дүрсүүд хэрхэн харагддаг талаарх судалгааных нь төлөө Шведийн эрдэмтэн Алльвар Гуллстрандад олгожээ. Уран зохиолын салбарын Нобелийн шагналыг Бельгийн зохиолч, яруу найрагч Морис Матерлинкэд "Франц хэл дээр франц хүмүүст нэгийг бодогдуулах, сэтгэхүйн гайхам төсөөллийг нь үндэслэн олгох шийдвэр гаргасан байна. Харин Нобелийн Энхтайвны шагналыг Германы энхийн хөдөлгөөнийг удирдагч Тобиас Ассер, Альфред Херманн Фрайд нарт олгосон юм. Энэ удаагийн Нобелийн шагналд ялалт байгуулсан Мари Кюри хоёр өөр шинжлэх ухаанаар ялалт байгуулсан цорын ганц эрдэмтэн бөгөөд хоёр удаа энэ шагналыг хүртсэн цорын ганц эрдэмтэнээр нэрлэгддэг билээ. Энэ удаагийн Нобелийн шагналтнуудын жагсаалтыг хүргэе.

  • Физикийн салбарын Нобелийн шагнал - Вилгельм Виен
  • Химийн салбарын Нобелийн шагнал - Мари Кюри
  • Эрүүл мэндийн салбарын Нобелийн шагнал - Алльвар Гуллстранд
  • Уран зохиолын салбарын Нобелийн шагнал - Гүн Морис Полидор Мари Бернхард Матерлинк
  • Нобелийн Энхтайвны шагнал - Тобиас Ассер, Альфред Херманн Фрайд