[go: up one dir, main page]

Jump to content

Чарльз Линдберг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Чарльз Линдберг "Спирит оф Сент-Луйс" онгоцтойгоо. 1927 он

Чарльз Августус Линдберг (Англи: Charles Augustus Lindbergh, 1902 оны 2 сарын 4 - 1974 оны 8 сарын 26) нь Америкийн Нэгдсэн Улсын нисгэгч, зохиолч, зохион бүтээгч, аялагч юм.

1927 оны 5 сарын 20-21-нд АНУ-ын агаарын шуудангийн нисгэгч байсан тэрээр Нью-Йоркийн Лонг Айленд дахь Рузвельт Филдээс Францын Парис хүртэл нэг хүний суудалтай, ганц хөдөлгүүртэй "Спирит оф Сент-Луйс" онгоцоор замдаа зогсолгүй нисэж, Атлантын далайг туулсан анхны хүн болсон нь түүнийг ихээхэн нэр алдартай болгожээ. Армийн бэлтгэл офицер Линдберг уг амжилтаараа армийн хамгийн дээд шагнал "Алдрын одон"-г хүртсэн байна.

1920-иод оны сүүл, 30-аад оны эхээр Линдберг алдар хүндээ ашиглан АНУ-ын иргэний агаарын тээврийн салбарыг сурталчилж байв. Тэрээр мөн 1931 онд Умард Номхон далайг ч замдаа буулгүй туулж чадсан байна. Харамсалтай нь 1932 онд түүний 1 настай хүү бага Чарльз Августус Линдберг хулгайлагдаж, хороогдсон бөгөөд хожим "Зууны гэмт хэрэг" гэгдэх болсон юм.

 Commons: Чарльз Линдберг – Викимедиа дуу дүрсний сан