[go: up one dir, main page]

Jump to content

Чавга

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Чавга нь маш эрт дээр үеэс хүнсний жимс болон хэрэглэгдэж ирсэн болохоор байгаль дээр ургадаггүй. Эмчилгээний өч холбогдлоороо хар чавга ихэд алдаршжээ. Хар чавганы найрлаганд сахар /17%/, хүчил /3%/, алимны ба лимоны хүчил, пектин, каротин, С, В,Р амин дэмүүд, минериалын давсууд, өнгөт бодис зэрэг агуулагдсан байдаг. Хар чавга , ялангуяа хатаасан чавга гэдэс өвдсөн үед нэн сайн. Чавганы ханд, компот зэргийг тайвширч, амрах зорилгоор нойрсохоос өмнө хэрэглэдэг. Унтахаас өмнө 10-20 ширхэг хатсан чавга идэхэд тавтай нойрсдог. Хатаасан чавга бие организмээс холестериныг хөөх үйлчилгээтэй байдаг тул судас хатуурах, цөсний өвчний үед ач холбогдолтой. Мөн зүрх судасны өвчин, бөөрний үрэвслийн үед онцгой нөлөөтэй. Учир нь чавганы найрлаганд бие организмээс ус, шим тэжээлгүй давсыг хөөн зайлуулах үйлчилгээтэй калийн давс агуулагдсан байдаг. Ер нь хатаасан чавганы тэжээлэг чанар нь шинэ чавганыхаас 4-6 дахин илүү байдаг. Иймд хар чавгыг хэт таргалсан эсвэл сахарын диабеттэй хүмүүс хэрэглэх шаардлагагүй юм. Чавгыг удаан хугацаагаар хадгалж хэрэглэхийн тулд гэрийн нөхцөлд хатааж болно. Үүний тулд жимсийг 15 мин буцалж буй усанд хийж, хөргөөд дараа нь хатаагчид хийж 3-4 цаг байлгах хэрэгтэй. Хатаасан чавгыг тагтай саванд хийж хуурай, харанхуй газар хадгална. Ердийн хэрэглээнд чавганы шүүс /сок/-ийг өргөн ашигладаг. Шүүсэнд шинэхэн жимсний бүхий л шинж чанар хадгалагдсан байдаг. Шүүс нь хоолны дуршлыг сайжруулж, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг идэвхжүүлдгээс гадна өвлийн улиралд аминдэмийн дутагдлаас сэргийлэх сайн нөлөөтэй. Чавгыг ардын уламжлалт эмнэлгийн празтикт подагре, үе мөчний ревматизм, ходоод гэдэс, бөөрний архаг өвчинд ашигладаг, Чавганы навчийг буцалгаж бага зэргийн цууны хүчилтэй хутгааад эдээд шархыг анагаахад хэрэглэдэг.

Чавганы тариалалт 2019 он
сая тонн
Улс Тариалалт
 Хятад 7.0
 Румын 0.69
 Серби 0.56
 Чили 0.47
 Иран 0.36
 Америкийн Нэгдсэн Улс 0.34
Дэлхий нийт 12.6
Эх сурвалж: НҮБ-ын хүнс, хөдөө аж ахуйн байгууллага[1]
  1. "Plum (and sloe) production in 2019; Crops/Regions/World/Production Quantity by picklists". UN Food and Agriculture Organization, Statistics Division. 2020. Татаж авсан: 2 April 2021.