Венецийн кино наадам
Венецийн кино наадам (итали. Mostra Internazionale d’Arte Cinematografica, венец. Mostra internasionał de'l arte sinematografega) Италийн дарангуйлагч Бенито Муссолини-гийн санаачилгаар 1932 онд анх зохион байгуулагдсан Олон улсын хамгийн ууган кино наадам. Жил бүр Венецийн Лидо арал дээр 1934 оноос зохион байгуулдаг (1943—1945, 1973—1978 онуудад зохион байгуулаагүй).
Гол шагнал нь «Алтан арслан» юм. Мөн кино наадмын салбар тус бүрийн дүнгээр Луиджи Де Лаурентисын шагнал гардуулдаг байна.
Кино Наадам дараах үндсэн хэсгүүдээс бүрддэг:
- Үндсэн хөтөлбөр
- Үндсэн шалгаруулалт
- «Алсын хаяа» (итали. Orizzonti) хөтөлбөр
- Богино хэмжээний киноны шалгаруулалт (итали. Corto Cortissimo)
- Шалгаруулалтаас гадуур кино үзүүлбэр
- Кино зах зээл
Түүх
[засварлах | кодоор засварлах]Анхны Венецийн кино наадам 1932 оны 8-р сарын 6-аас 21-ний хооронд болсон. Энэхүү наадам нь Жузеппе Волпи ди Мисурата, Лучано Де Фео нарын санаа санаачилгаар төрсөн. Энэхүү наадмыг эрх баригчид ихэд дэмжиж байсан бөгөөд анхны ийм төрлийн олон улсын арга хэмжээ гэж тооцогддог.
Дараагийн наадам 1934 оны 8-р сарын 1-ээс 20-ны хооронд болсон. Энэ наадам өрсөлдөөний шинжтэй болсон. 19 орны төлөөлөгчид хуран цугларч, өөрсдийн бүтээлээ үзүүлсэн байна. Энэ томоохон арга хэмжээ байсан тул дэлхийн өнцөг булан бүрээс 300 гаруй сурвалжлагч иржээ. Муссолини цомыг гадаадын шилдэг кино, Италийн шилдэг киноны найруулагчдад; Гэсэн хэдий ч жинхэнэ шүүгч байгаагүй. Харин Биенналийн ерөнхийлөгч киноны талаар мэргэжилтнүүд болон үзэгчидтэй ярилцсаны дараа шагналыг гардуулсан байна.
1935 оноос эхлэн тус наадам Оттавио Крозетийн удирдлаган дор жил бүр зохион байгуулагдах болжээ. Жүжигчдийн шагналыг "Вольпийн цом" гэж нэрлэх болсон. 1936 онд анх удаа олон улсын шүүгчдийн бүрэлдэхүүнийг томилж, 1937 онд архитектор Луижи Куаглиатагийн зургаар шинэ Киноны ордны нээлт болсон байна.
Дараагийн хорин жилийн хугацаанд наадам нь Дэлхийн хоёрдугаар дайны дараа эхэлсэн соёлын төлөвлөгөөний дагуу хөгжиж, өргөжин тэлсээр байв. 1963 онд Луижи Чиаринигийн удирдлаган дор энэ наадамд зарим өөрчлөлтүүд орсон. Чиарини ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа бүхэл бүтэн тогтолцоог бүхэлд нь өөрчлөн зохион байгуулахыг эрэлхийлж, наадмын бүтцийг сайжруулахыг эрмэлзэж байв. Уралдааны бүтээлийг шалгаруулах хатуу шалгуурын дагуу зургаан жил зохион байгуулагдсан байна. Чиарини улс төрийн дарамт шахалт, хөндлөнгийн оролцоог эсэргүүцэж, арилжааны киноноос илүү уран сайхны чанартай киног илүүд үздэг байв.
1968 оны нийгэм, улс төрийн үймээн Венецийн наадамд ихээхэн нөлөөлсөн. 1969-1979 он хүртэл ямар ч шагнал хүртээгүй бөгөөд энэ наадам бусад кино наадмуудтай өрсөлдөх чадваргүй болсон. 1973, 1977, 1978 онуудад наадам ч хийж байгаагүй. Алтан арслан 1980 он хүртэл гардуулаагүй байна.
Удаан хүлээсний эцэст 1979 онд шинэ найруулагч Карло Лиззанигийн ачаар кино наадмын өнгө төрхийг сэргээж, зохион байгуулалтад гарсан бүх алдааг засахаар шийдсэн юм. 1979 оны шоу олон улсын нэр хүндийг сэргээх үндсийг тавьсан юм. Наадамд илүү орчин үеийн дүр төрхийг бий болгохыг хичээж, шинэ найруулагч нь тус наадамд уран бүтээлийг сонгох, төрөл бүрийн тоглолтыг нэмэгдүүлэхэд туслах мэргэжилтнүүдийн хороог байгуулсан.
Наадмын үндсэн уралдаанд олон нийтэд өмнө үзүүлж байгаагүй, бусад наадамд оролцоогүй 20-оос дээшгүй кино оролцдог. Киног наадмын найруулагч таван шинжээчээс бүрдсэн комисс, мөн гадаадын зөвлөхүүдийн бүрэлдэхүүнтэйгээр шалгаруулдаг. Сонгогдсон кинонуудын жагсаалтыг албан ёсоор зарлах хүртэл нууцалдаг байна. Үндсэн уралдааны олон улсын шүүгчдийн бүрэлдэхүүнд кино урлаг болон бусад урлагт оролцдог 7-9 хүн багтдаг.
Үндсэн тэмцээний шүүгчид дараахь шагналуудыг олгодог. Үүнд:
- Алтан арслан - Кино наадмын шилдэг кинонд өгдөг гол шагнал (1934-1942 онд — «Муссолинигийн цом» гэдэг байсан).
- Мөнгөн арслан -шилдэг найруулагчид.
- Их шүүгчдийн Шагнал- кино наадмын гурав дахь ач холбогдолтой шагнал.
- Вольпийн цом-шилдэг эрэгтэй дүр (Coppa Volpi) — шилдэг эрэгтэй жүжигчинд.
- Вольпийн цом-шилдэг эмэгтэй дүр (Coppa Volpi) — шилдэг эмэгтэй жүжигчинд.
- Шүүгчдийн тусгай шагнал— шүүгчдийн саналаар эрэгтэй эсвэл эмэгтэй жүжигчинд.
- Алтан Озелла -шилдэг кино зохиолд, зураглаачийн ажилд, техникийн олот амжилтанд, өвөрмөц хөгжимд.
- Шилдэг кино зохиолд- Арслан.
- Луижи Ди Лаурентисын шагнал- Ирээдүйн арслан- анх хийсэн шилдэг кинонд
- Марчелло Мастрояннигийн шагнал- шилдэг эрэгтэй эсвэл эмэгтэй жүжигчинд
- Цэнхэр арслан- Ижил хүстний сэдэвт шилдэг кинонд 2007 оноос хойш.
- Залуу киноны уран бүтээлч- 18-25 насны залуу кино найруулагчидад олгодог шагнал юм.
Гадны холбоос
[засварлах | кодоор засварлах]- Кино наадмын албан ёсны цахим хуудас: https://www.labiennale.org/en