[go: up one dir, main page]

Jump to content

Акита

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Акита аймаг
秋田県
Япон галиглал
 • Япон秋田県
 • РомажиAkita-ken
Акита аймаг далбаа
Official logo of Акита аймаг
Location of Акита аймаг
Улс Япон
Бүс нутагТохоку
АралХоншүү
НийслэлАкита хот
ХуваалтДүүрэг: 6, Хотын захиргаа: 25
Засаг захиргаа
  ЗахирагчСатакэ Норихиса
Газар нутаг
  Нийт11,637.52 км2 (4,493.27 бээр2)
  Байр6-р байр
Хүн ам
 (8 сарын 1, 2023)
  Нийт915,691
  Байр38-р байр
  Нягтрал79/км2 (200/бээр2)
  Аялгууд
АкитаНанбу (Казуно)
ДНБ
  Нийт¥ 3,625 тэрбум
$ 33.3 тэрбум (2019)
ISO 3166 кодJP-05
Вэб сайтАкита мужийн албан ёсны англи хуудас
Бэлгэ тэмдэг
ШувууЗэс гургуул (Phasianus soemmerringii)
ЦэцэгВүки (Petasites japonicus)
МодСүги мод (Cryptomeria japonica)

Акита бол Японы зүүн хойд бүсийн аймгуудын нэг бөгөөд Япон тэнгис талдаа байрладаг. Төв хот нь Акита хот юм.

Газрын гадаргын хэлбэр

[засварлах | кодоор засварлах]

Цаг агаар, уур амьсгал

[засварлах | кодоор засварлах]

Акита муж нь Япон тэнгисийн эрэгт оршдог бөгөөд цаг уурын хувьд Япон тэнгисийн цаг уурын бүлэгт хамаарна.

Япон тэнгисийн эрэгт оршдог Ямагата, Нийгата мужуудтай адил Япон тэнгисийн зүгээс чийглэг хүйтэн салхи үлээж сэвсгэр нойтон цас авчирдаг. Акита мужийн нутгийн 90% нь цас маш ихээр ордог бүст хамрагдах ба цас ихээр орж хунгарладаг. Өвлийн өдрийн нар тусах хугацаа Япон улсын хэмжээнд хамгийн бага. Мөн Акитагийн булан орчимд үүсдэг хэт нам даралтын нөлөөгөөр хүчтэй цасан шуурга босох ч тохиолдол бий.

Харин зуны улиралд өвлөөс эрс ялгаатай, цэлмэг өдрийн тоо олон, бороо ч багатай байдаг. Мөн Номхон далайгаас үлээх салхийг Огагийн нурууны уулс нөмөрлөсөний улмаас сэрүүн салхи үгүй болж мужийн төвөөс мужийн өмнөд хэсэгт халуун агаарын хуримтал бий болж хүчтэй халалт үүсдэг. Ийм учраас Акита мужийн 4 улирал нь бүгд өөр өөрийн өнгө аястай.

Одоогийн Акита муж нь Идэва болон Рикүо хэмээх түүхэн мужуудын хэсгээс бүрдэх ба Акита (Намрын талбай) хэмээх нэрийн учир нь хөрс нь тариа будаанд тохиромжгүй тул Ада буюу “муу талбай” гэсэн үгээс гаралтай гэж яригддаг. Бас Акита мужийн газрын зураг хүний эрүү мэт хэлбэртэй тул Агита буюу “эрүү талбай” гэсэн үгээс гаралтай гэсэн хувилбар ч байдаг. Акита (Намрын талбай) хэмээх нэр нь Тэнпёо-Канпоогийн үед (729-749 он) батлагдан мөрдөгдөх болжээ.

Одоогийн Акита мужийн нутагт чулуун зэвсгийн үед хүмүүс амьдарч байсан ул мөр олддог. Эдгээр уугуул оршин суугчид дээр нэмэгдэж Яёйгийн үед (МЭӨ 500 - МЭ 300 он) Евразийн зүүн хэсгээс Японы баруун хэсэгт хүмүүс шилжин суурьшиж эхэлжээ. Үүний дараагаас шилжин суурьшигчид одоогийн Японы баруун төв нутгаар төвлөн Ямато үндэстний төрт улсыг үүсгэж эхэлсэн байна. Энэ улс нь Чоотэй (朝廷) гэгдэж байсан ба, үүний дараа 8-р зуунд улсын нэрээ Нихон (бид Япон гэж дууддаг хэдий ч уг нэр нь Нихон буюу Наран улс юм) болгожээ. 8-р зууны эхний хагаст Чоотэйн засгаас Япон тэнгисийн хойд хэсгийг нэгтгэхээр одоогийн Ямагата мужийн Жоонай хязгаарт Дэваносакү бэхлэлтийг байгуулсан бөгөөд 733 онд уг бэхлэлт нь одоогийн Акита мужийн Акита хотод шилжжээ. Уг бэхлэлт нь 760 онд Акита цайз болж өргөжин Дэва мужийн засаг захиргаа шилжин ирсэн боловч чулуун зэвсгийн үеийн уугуул иргэд ба Чоотэйд харьяалагддаггүй Ямато үндэстнүүдийн бослогод өртөж Акита цайз нуран Дэва мужийн засаг захиргаа дахин шилжихэд хүрчээ.

Үүний дараа Акита цайз дахин сэргээгдэж Зүүн хойд бүс нутгийн Япон тэнгисийн хэсгийн томоохон төв болжээ. Үүний дараагаас хурдацтай хөгжиж эхэлсэг байна. 878 онд их хэмжээний татвар, хүнд хүчир хөдөлмөрөөс болж том хэмжээний бослого гарч засгийн газраас 5000 цэрэг илгээсэн хэдий ч ихэнх нь алагдаж ихээхэн хохирол амсчээ.

Оошүү Фүживара анхны Киёхирагаас Мотохира, Хидэхира, Ясүхираг хүртэл бүтэн зууныг (11-р зууны сүүлээс 12-р зууны сүүл) дамнан оршиж Тоохокү бүс бүхэлдээ Гоозокү буюу үе дамжсан язгууртнуудын захиргаанд байв. Тухайн үед Акитагийн хэсэг, Юри, Хинай хэсэг Фүживарагийн мэдэлд байв.

1600 оны Сэкигахарагийн тулалдаанд барууны хүчийн цохисон Токүгава Иэясү Их Шоогүнээр тодорч засгийн газараа Эдо (Токио)-д төвлөрүүлж, нэгдсэн улсыг байгуулжээ. Энэ үед Сэкигахарагийн тулалдаанд барууны хүчийг дэмжиж оролцсон Онодэрагаас бусад нь шинэ засгийн ивээлийг хүртсэн ч өмнөх харьяат ард газар нутгаасаа салжээ. Үүний хэрээр төв засгийн хүч улам чангарч орон нутгийн эрх хумигдах болжээ.

1602 онд Акита мужийн анхны захирагчаар Сатакэ Ёшинобү томилогдож эл овог 12 үе дамжин Акита мужыг захирчээ.

  • Анхны захирагч Ёшинобү (1602-1633)
  • 2 дахь захирагч Ёшитака (1633-1671)
  • 3 дахь захирагч Ёшизүми (1671-1703)
  • 4 дэх захирагч Ёшитака (1703-1715)
  • 5 дахь захирагч Ёшиминэ (1715-1749)
  • 6 дахь захирагч Ёшимаса (1749-1753)
  • 7 дахь захирагч Ёшихарү (1753-1758)
  • 8 дахь захирагч Ёшиацү (1758-1785)
  • 9 дахь захирагч Ёшимаса (1785-1815)
  • 10 дахь захирагч Ёшихиро (1815-1846)
  • 11 дэх захирагч Ёшичика (1846-1857)
  • 12 дахь захирагч Ёшитака (1857-1869)

Акита мужаас төрөн гарсан алдартнуудыг дурдвал Сато Нобүхиро, Хирата Ацүтанэ болон Акита ранга (Уран зургийн нэгэн төрөл)-г үндэслэгч Сатакэ Ёшиацү, Одано Наотакэ нар төрөн гарсан билээ.

1868 онд эхэлсэн Бошины байлдаанд Күбота нарын Дэвагийн захирагч нар Ооүгийн эвсэлд нэгдсэн хэдий ч Күботагийн талынхан эргэлт гарган Күбота гэнэт шинэ засгийн талд орж эцсийн дүндээ ялалт байгуулсан боловч Күботагийн газрын ихэнх нь алдагдсан гэдэг.

Дунд болон сүүл үеийн он цагийн хэлхээс

[засварлах | кодоор засварлах]
  • 1871 оны 8 сарын 29 – Мужийг эмхлэх ажлын хүрээнд Акита мужийг үүсгэн байгуулсан (8 сарын 29-ний өдрийг муж байгуулагдсан өдөр болгон тэмдэглэдэг)
  • 1872 оны 4 сарын 20 - Хуучин Күботагийн цайзыг Акита мужийн захиргаа болгож, мужийн анхны захирагчаар Шимаги Юү томилогдов.
  • 1873 оны 9 сарын 10- Нишшин сургуулийг европ хэлбэрээр шинэчлэж нээжээ.(Одоогийн Акита мужийн Акита ахлах сургуулийн эх)
    • 10 сарын 1 – Тэншү сургуулийг нээв (Акитагийн их сургуулийн Боловсролын факултетийн эх)
  • 1874 оны 1 сарын 22 - Мужийн эмнэлэгийг босгов.
    • 2 сарын 2 - Акитагийн анхны сонин гарав
    • 3 сарын 25 -Акитагийн шуудангийн газар нээгдэв
  • 1878 оны 11 сарын 29 - Акитагийн анхны үрийн биржийн арилжаа хийгдэв。
    • 12 сарын 10 - Акитагийн цахилгаан холбооны салбар нээгдэв
  • 1879 оны 1 сарын 4 - 48 дахь улсын банк буюу Акитагийн Банк нээгдэв.
  • 1889 оны 4 сарын 1 - Өмнөд Акитагийн хэсэг хотын эрхтэй болж Акита хот байгуулагдав.
    • 7 сарын 3 - Акита Баша төмөр зам Акита-Цүчизакигийн хооронд үйлчилж эхлэв
  • 1895 оны 5 сарын 3 - Хокүто банк нээгдэв.
  • 1898 оны 9 сарын 20 - Явган цэргийн 17-р анги Сэндайгаас Акитад шилжиж дуусав.
  • 1899 оны 6 сарын 21 - Жинба өртөө, Ширасава өртөө нээгдэв.
  • 1901 оны 11 сарын 14 - Кинэёгийн цахилгаан станцаас Акита хот, Цүчизаки боомт хотуудыг цахилгаанаар хангаж эхлэв.
  • 1902 оны 10 сарын 21 - Төмөр замын Акита өртөө нээгдэв.
  • 1905 он - Вайнай Садаюкигийн оймсон нүдэт яргай загас үржүүлэх технологи амжилтад хүрэв.
    • 9 сарын 14 - Үгагийн төмөр замын шугам бүхэлдээ нээгдэв.
    • 1907 оны 12 сарын 26 - Акитагийн шуудан холбооны салбар Акита хотын дотор телефон утасны үйлчилгээг нэвтрүүлэв (хэрэглэгчийн тоо 201)
  • 1910 оны 8 сарын 11 - Их үер болж 25 хүн амь эрсдэв.
  • 1911 оны 4 сарын 30 - Акитагийн уул уурхайн ТМС (Одоогийн Акитагийн их сургуулийн Инженерийн факултетийн эх) нээгдэв.
  • 1912 оны 1 сарын 28 – Ширасэ Нобу Өмнөд туйлд Японы далбааг хатгав.
  • 1912 оны 9 сарын 23 - Тайфуний улмаас 23 хүн амь алдав.
  • 1914 оны 3 сарын 15 - Хүчтэй газар хөдлөлтийн улмаас 94 хүн амь алдав.
    • 5 сарын 26 – НихонСэкию компани Хар голын газрын тосны ордод ротари хувилбарын цооног гарган тос олборлож эхлэв.
  • 1916 оны 12 сарын 16 - Огагийн төмөр зам бүхэлдээ ашиглалтад оров.
  • 1917 оны 8 сарын 1 - Төв банкны Акита дахь салбар нээгдэв.
  • 1919 оны 8 сарын 24 - Косака уурхайн ажилчдын эсэргүүцлийн хурал.
  • 1921 оны 2 сарын 25 - "Танэмакүхито" (Дайныг эсэргүүцсэн утга зохиолын хэвлэл) гарав.
  • 1924 оны 7 сарын 31 - Үэцүхонсэн төмөр зам бүхэлдээ ашиглалтад оров.
    • 11 сарын 12 - Китахонжо төмөр зам бүхэлдээ ашиглалтад оров.
  • 1926 оны 3 сарын 8- Косака уурхайн түймрийн хохирогчдод нөхөн олговор олгох ажилчдын хурал.
  • 1929 оны 11 сарын 27 - Маэда тосгоны хөдөлгөөн эвлэрэлд хүрэв.
  • 1932 оны 7 сарын 5 - NHK-гийн нэвтрүүлэг Акитад цацагдаж эхлэв.
  • 1935 оны 3 сарын 20 - Нихон Коогёо Яхашигийн газарын тосны ордод Жоосоо хувилбарын цооног гарган тос олборлож эхлэв.
  • 1936 оны 7 сарын 30 - Гоносэн төмөр зам бүхэлдээ ашиглалтад оров.
    • 11 сарын 20 – Осаризава уурхайн далан эвдэрч 308 хүн нас барж, ор сураггүй алга болов.
  • 1938 оны 4 сарын 27 - Омоно голын хоолойг малтаж дуусав.
    • 4 сарын 27 - Яшимасэн төмөр зам бүхэлдээ ашиглалтад оров.
  • 1939 оны 5 сарын 1 - Огагийн газар хөдлөлтийн улмаас 26 хүн амь алдав.
  • 1940 оны 9 сарын 26 - Ноширо хот байгуулагдав.
  • 1941 оны 10 сарын 20 - Акита, 48, Юзавагийн 3 том банк нэгдэн Акита Банк болов
  • 1944 оны 5 сарын 9 - Хагаока уурхайд нуралт болж 22 хүн дарагдав.
    • 9 сарын 18 - Тайфуний улмаас 5 хүн амь алдав
  • 1945 оны 7 сарын 5 - Ёкотэгийн анхны бөмбөгдөлт
    • 8 сарын 10 - Ёкотэгийн 2дахь бөмбөгдөлт
    • 8 сарын 14 – Цүчизакигийн их бөмбөгдөлт
  • 1949 оны 5 сарын 31 - Акитагийн багшийн сургууль, Акитагийн залуу багшийн сургууль, Акитагийн уул уурхайн ТМС нэгдэн Акитагийн их сургуулийн үндсийг тавив.
  • 1951 оны 1 сарын 19 - Акитагийн боомт чухал боомтын тоонд бүртгэгдэв.
    • 4 сарын 1 - Хуучин Ёкотэ хот, Оодатэ хот үүсэн байгуулагдав.
  • 1954 оны 3 сарын 31 - Ога хот, Юзава хот, Хонжо хот үүсэн байгуулагдав.
    • 5 сарын 3 - Оомагари хот үүсэн байгуулагдав.
  • 1961 оны 9 сарын 26 - Акитагийн нисэх буудал нээгдэв.
    • 10 сарын 8-13 - Үндэсний спортын 16-р наадам зохион байгуулагдав.
  • 1965 оны 11 сарын 1 – Акитагийн булангийн нутаг дэвсгэрийг Шинэ үйлдвэрийн хотоор бүртгэв.
  • 1966 оны 10 сарын 20 – Тазава нуурын төмөр зам бүхэлдээ ашиглалтад оров.
  • 1970 оны 4 сарын 1 - Акитагийн их сургуульд Анагаах ухааны салбар нээгдэв.
  • 1972 оны 4 сарын 1 – Казүно хот үүсэн байгуулагдав.
  • 1978 оны 11 сарын 15 – Оозава болон Төв шуудангийн телефон утасны үйлчилгээг зогсоож, Акита мужийн телефон утасны үйлчилгээ бүрэн автомат болов.
  • 1981 оны 6 сарын 26 – Шинэ Акита нисэх буудлаас Юүва хотруу нислэг нээв.
  • 1982 оны 8 сарын 4 – Акита, Кавабэ, Юүва хотууд Технополис хөгжлийн бүс нутгаар бүртгэгдэв.
  • 1983 оны 5 сарын 26 – Япон тэнгисийн газар хөдлөлтийн улмаас 83 хүн амь алдав.
  • 1984 оны 7 сарын 31 – Шоовагийн 59 оны бүх Японы ахлах сургуулийн спортын наадам зохион байгуулагдав.
  • 1986 оны 11 сарын 20 – Казүно хот загвар хотоор шалгарав.
  • 1989 оны 4 сарын 1 – Акита Найрикүсэн төмөр зам бүхэлдээ ашиглалтад оров.
  • 1997 оны 3 сарын 22 – Акита Шинкансэн Комачи ашиглалтад оров.
    • 4 сарын 1 – Акита хот төв хотын статустай болсон.
    • 11 сарын 13 - Акитагийн авто зам бүхэлдээ нээгдэв.
  • 1999 оны 7 сарын 9 - Акитагийн боомтоос улс доторх тогтмол усан шугам ашиглалтад оров.
  • 2000 оны 8 сарын 22–25 - 2000 оны НҮБ-ын энхийг сахиулах хүчний уулзалт болов.
  • 2001 оны 8 сарын 16–26 - Дэлхийн тоглоом 2001 наадам болов.
    • 10 сарын 29 - Акита нисэх буудлаас олон улсын тогтмол нислэг үйлдэж эхлэв.
  • 2005 оны 3 сарын 22 - Ога, Ваками хотууд нэгдэн Шинээр Ога хот үүсэв. Юрихонжо, Дайсэн, Хойд Акита хотууд үүсэв.
    • 9 сарын 20 - Сэнбокү хот үүсэв.
    • 10 сарын 1 - Ёкотэ хот болон Хиракагийн 5 жижиг хот, 2 тосгон нэгдэн Ёкотэ хот шинээр байгуулагдав. Мөн Никахо хот үүсэн байгуулагдав.
  • 2006 оны 3 сарын 21 - Ноширо хот Ницүи хотууд нэгдэн шинэ Ноширо хотыг үүсгэв.
  • 2007 оны 1 сарын 27-10 сарын 9 – Үндэсний спортын наадам 62 дахь зохион байгуулагдав.
    • 10 сарын 13-15 – Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын 7 дахь наадам зохион байгуулагдав.

Мужийн харьяанд доорх 13 хот, 6 хэсэг, 9 жижиг хот, 3 тосгон байдаг.

429,987 хүн амтай

  • Акита хот (мужийн захиргаа байдаг)
  • Ога хот
  • Катагами хот
  • Өмнөд Акита тойрог
    • Гожоомэ, Хачирогата, Игава, Оогата тосгон

Сэнбокү 146,617 хүн амтай

  • Дайсэн хот
  • Сэнбокү хот
  • Сэнбокү тойрог
    • Мисато хот

Хойд Акита 124,354 хүн амтай

  • Оодатэ хот
  • Хойд Акита хот
  • Хойд Акита тойрог
    • Камикоани тосгон

Юри 117,451 хүн амтай

  • ЮриХонжо хот
  • Никахо хот

Хирака 102,663 хүн амтай

  • Ёкотэ хот

Ямамото 95,491 хүн амтай

  • Ноширо хот
  • Ямамото тойрог
    • Фүжисато хот- Митанэ хот- Хаппоо хот

Юкэн 75,715 хүн амтай

  • Юзава хот
  • Юкэн тойрог
    • Үго хот-Хигашинарүсэ тосгон

42,885 хүн амтай

  • Казүно хот
  • Казүно тойрог
    • Косака хот

2008 оны байдлаар Акита мужийн хүн амын тоо 1,121,000 байна. 65 болон түүнээс дээж насныхан Акита мужийн хүн амын 28.6%-ийг эзэлж байна. Энэ нь Акита муж нь өндөр настнуудынхаа тоогоор Японд 2-т буюу Шиманэ мужийн дараа орж байгааг баталж байна.

Их дээд сургуулиуд

[засварлах | кодоор засварлах]
  1. "2020年度国民経済計算(2015年基準・2008SNA) : 経済社会総合研究所 - 内閣府". 内閣府ホームページ (япон хэлээр). Татаж авсан: 2023-05-18.