[go: up one dir, main page]

Jump to content

Дэлхийн хүн ам

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Дэлхийн хүн ам

Дэлхийн хүн ам гэдэг нь эдүгээ дэлхий дээр амьдарч буй нийт хүмүүсийн тоог хэлнэ. 2024 оны 8-р сарын байдлаар дэлхийн хүн ам 8,12 тэрбумд хүрээд байгаа бөгөөд цаашид ч өсөх хандлагатай байна. Дэлхий дээр нийт 600 гаруй угсаатан оршин байна.

НҮБ-ын мэдээллэж буйгаар 2011 онд дэлхийн хүн ам 7 тэрбум хүрсэн, 2021 онд 7,9 тэрбум хүрсэн бөгөөд 2030 онд 8,5 тэрбум, 2050 онд 9,7 тэрбум, 2100 онд 10,9 тэрбум хүн амд хүрэх төлөвтөй байгаа ажээ.

2024 онд дэлхийн хүн амын статистик мэдээ.

Тив Хүн амын тоо Дэлхийд эзлэх хувь нягтрал(км²)
Ази 4,950,360,147 61.84% 101
Африк 1,515,135,613 18.93% 50
Европ 744,757,319 9.3% 32
Умард Америк 613,119,202 7.66% 25
Өмнөд Америк 435,611,301 5.44% 24
Далайн орнууд 46,088,715 0.58% 5

Удаан хугацааны туршид дэлхийн хүн ам маш удаан өсөж байсан. МЭӨ 10,000 орчим онд дэлхийн хүн ам 5 сая хүрэхгүй байсан гэж үздэг. Шинэ эриний эхэн үед дэлхий дээр 200 сая орчим хүн амьдарч байсан бол 18-р зууны эхэн үед дэлхийн хүн ам 610 сая болж өсч, 19-р зууны эхээр 1 тэрбум давж одоо 2022 онд 8 тэрбумд хүрээд байна.

19-р зууны дунд үеэс хүн амын өсөлтийн хурд ихээхэн нэмэгдсэн нь хүмүүсийн дундаж наслалт эрс нэмэгдсэнтэй холбоотой юм. Энэ нь хоол тэжээл сайжирч, ариун цэврийн байгууламж, анагаах ухаан хөгжсөнтэй холбоотой юм.

Дэлхийн хүн амын жилийн дундаж өсөлт 1851-1870 оны хооронд 0.1%-аас 0.5%-иас дээшилж, 1900 он гэхэд 1%-иас давжээ. 1925 онд дэлхийн хүн ам 2 тэрбум хүнээс давсан. 1950-иад оны дунд үе гэхэд дэлхийн хүн амын жилийн дундаж өсөлт 1.8%-д хүрч дэлхийн хүн ам 1955 онд 3 тэрбумд хүрсэн бол 1974 онд 4 тэрбум болж өссөн байна.

Дэлхийн хүн амын өсөлт тив, он жилүүдээр

[засварлах | кодоор засварлах]
Он Нийт Африк Ази Европ Төв болон

Өмнөд Америк

Эмард

Америк

Австрали ба

Далайн орнууд

8000 МЭӨ 5000 700 2000 2000 100 100 100
4000 МЭӨ 50 000 5000 26 000 12 000 - - -
1000 МЭӨ 100 000 11 000 56 000 23 000 - - -
500 МЭӨ 150 000 17 000 84 000 40 000 - - --
1 МЭ. 300 000 35 000 170 000 65 000 20 000 5 000 5 000
1000 он 400 000 70 000 240 000 60 000 20 000 5 000 5 000
1750 он 800 000 105 000 483 000 184 000 16 000 2 000 5 000
1800 он 1 000 000 108 000 656 000 200 000 24 000 7 000 5 000
1850 он 1 262 000 111 000 806 000 276 000 38 000 26 000 5 000
1900 он 1 656 000 133 000 961 000 400 000 74 000 82 000 6 000
1950 он 2 518 629 221 214 1 390 488 555 403 167 097 171 616 12 812
1955 он 2 755 823 246 746 1 546 947 570 184 190 797 186 884 14 265
1960 он 3 021 475 277 398 1 711 336 594 401 218 300 204 152 15 888
1965 он 3 334 874 313 744 1 914 424 619 026 250 452 219 570 17 657
1970 он 3 692 492 357 283 2 163 118 635 855 284 856 231 937 19 443
1975 он 4 068 109 408 160 2 417 512 650 542 321 906 243 425 21 564
1980 он 4 434 682 469 618 2 662 335 655 431 361 401 256 068 22 828
1985 он 4 830 979 541 814 2 922 552 660 009 401 469 269 456 24 678
1990 он 5 263 593 622 443 3 207 807 665 582 441 525 283 549 26 687
1995 он 5 674 380 707 462 3 475 052 670 405 481 099 299 438 28 924
2000 он 6 070 581 795 671 3 729 737 675 000 520 229 315 915 31 043
2005 он 6 343 628 896 964 3 832 508 670 722 558 281 332 156 32 998
2013 он 7 162 119 1 136 635 4 352 723 662 452 616 644 355 361 38 304
2030 (таамаглал) 8 511 000 1 750 000 4 970 000 640 000 711 000 395 000 45 000
2050 (таамаглал) 9 450 000 2 420 000 5 230 000 600 000 750 000 400 000 50 000
2080 (таамаглал) 9 741 000 - - - - - -
2100 (таамаглал) 9 551 000 - - - - - -

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.