[go: up one dir, main page]

Jump to content

Деметриус Викелас

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Деметриус Викелас
Олон Улсын Олимпын Хорооны анхны ерөнхийлөгч
Албан тушаал хашсан
1894–1896
ДараахПьер де Кубертен
Хувийн мэдээлэл
Төрсөн1835 оны 2 сарын 15 (1835-02-15)
Грек, Эрмоуполи
Нас барсан20 May 1908(1908-05-20) (73 насалсан)
Грек, Афин
Үндэсний харьяалалГрек

Деметриус Викелас (гре. Δημήτριος Βικέλας; 1835 оны 2 сарын 15[1] 1908 оны 7 сарын 20) нь Грекийн бизнесмэн, зохиолч байсан бөгөөд 1894-өөс 1896 онд Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ны анхны ерөнхийлөгчөөр ажилласан хүн юм.

Хүүхэд насаа Грек болон Константинополь (одоогийн Истанбул)-д өнгөрөөсөн Викелас Лондонд бизнес эрхэлж хөрөнгөжин, мөн гэрлэсэн аж. Дараа нь Парист нүүж очоод бизнес эрхлэхээ больж, утга зохиол, түүхийн салбарт хүч сорин хэд хэдэн тууж, өгүүллэг, нийтлэл хэвлүүлэн алдаршжээ. Парист харьцангуй нэр нь түгсэн байсан гэдэг утгаараа тэрээр 1894 оны 7 сард Пьер де Кубертены санаачилсан, олимпын наадмыг дахин сэргээх конгресст Грекийг төлөөлөн уригдаж, улмаар тус конгрессоос байгуулагдсан Олон Улсын Олимпын Хорооны ерөнхийлөгчөөр сонгогджээ. Уг конгрессоос орчин үеийн анхны олимпын наадмыг 1896 онд Афин хотноо зохион явуулахаар шийдвэрлэж, Викелас зохион байгуулах хорооны даргаар нь ажиллаж байсан түүхтэй. Олимпын дараа тэрээр ерөнхийлөгчийн албаа хүлээлгэн өгөөд, Афиндаа амьдарч байгаад 1908 онд нас нөгчсөн билээ.

  1. Зарим эх сурвалжид 1832 онд төрсөн гэдэг (Llewellyn Smith, Olympics in Athens., 84)