[go: up one dir, main page]

Jump to content

шөнө

Викитоль-с

Монголоор

[засварлах]

Үгийн гарал

[засварлах]

Үгийн дуудлага

[засварлах]
[ʃцnц̆]

Үндэсний бичиг

[засварлах]
ᠰᠣ᠊᠊ᠢ᠊‍ᠨᠢ


(сөни)

Галиглах зарчим

Үгийн утга

[засварлах]
дай.
  1. Нэг хоногийн үдшээс өглөө хүртэлх цаг хугацаа

Ойролцоо үг

[засварлах]

Нийлмэл үг

[засварлах]
шөнө болгон - шөнө бүр
шөнө дөл - шөнө дунд буюу хулгана цаг
шөнө дөл хэлбийх - үхэр цаг
шөнө дуусан - шөнийн турш, шөнөжин
шөнө дүл - шөнө дунд хэвийсэн
шөнө дүл болсон хойно - шөнө дунд хэвийсэн хойно
өдөр шөнөгүй - өдөр шөнийн турш
шөнө өдөргүй - зай завгүй, зогсоо чөлөөгүй
шөнө өдөргүй ажиллах - а.зогсоо чөлөөгүй ажиллах; б.шөнөжин өдөржин ажиллах
шөнө шөнө - шөнө бүр, шөнө болгон
шөнийн дайсан хуучир. - нарны илт өгүүлэх нэр, өдөр болгогч, мянган гэрэлт, лянхуаг дэлгэрүүлэгч
шөнийн дэлгүүр - хорин дөрвөн цагийн турш ажилладаг, хүнсний болон ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг худалдаалах үйлчилгээний газар
шөнийн манаа - шөнө гардаг манаа
шөнийн нэвтрүүлэг - шөнийн цагаар радио телевизээр явах тусгай нэвтрүүлэг
шөнийн харанхуй - шөнийн тас харанхуй
шөнийн цаг - шөнөд хамаарах цаг хугацаа
бүрхэг шөнө - саргүй шөнө
бүхэл шөнө - шөнийн турш, шөнөжин
өвлийн шөнө - өвөл цагийн шөнө
харанхуй шөнө - а.саргүй, тас харанхуй шөнө; б.шилж. хэтэрхий оройтсон
харанхуй шөнөөр явах - хэтэрхий шөнө орой явах

Зөв бичихзүй

[засварлах]

Үг хувилгах зарчим

Кирил бичгийн зөв бичихзүй

[засварлах]

шө|нө нэр. шөнийн, шөнөд, шөнөөр

Үндэсний бичгийн зөв бичихзүй

[засварлах]


Орчуулга

[засварлах]

Хоршоо үг

[засварлах]
  • өдөр шөнө - нар, сар мандах болон шингэх бүхий хугацаа, хоног
  • шөнө орой - үдшээс үүр цайх хүртэлх хугацаа

Товчилсон үг

[засварлах]

Хэлц үг

[засварлах]

Өвөрмөц хэлц

[засварлах]
өдрийн бодол шөнийн зүүд - ямар нэгэн хэрэг явдал болон хэн нэгэн сэтгэлээс гарахгүй болох, цаг ямагт бодогдох
их санасан газар есөн шөнө хоосон - хэтэрхий их найдсан зүйл нь бүтэлгүй болох

Хэвшмэл хэлц

[засварлах]
Алдартай хулгайчийг явбал
Шөнө байтугай өдөр ч хардана
Өдөр голсон айл шөнө олдохгүй
Шөнө голсон мах өдөр олдохгүй
Өдөр нь цусаа гартал зодолдож
Шөнө нь тосоо гартал тэврэлдэх
Өдөр төөрсөн хүнийг дуудаж болдоггүй
Шөнө төөрсөн хүнийг даллаж болдоггүй
Өдөр унасан мах авдаггүй
Шөнө унасан мах эрж олдог
Шөнө болбол төвөг олон
Доройтвол зовлон олон
Шөнө болбол төвөг олон
Соль болбол бэрх олон
Шөнө гинш
Өдөр унш
Шөнө манжилж
Шүд ухах
Шөнө мунгинаж сөд малтах
Өдөр бардаж өөтэй малтах
Шөнө нойр хоёр заяа нэгтэй
Шөнө өдөр ялгалгүй
Салхи бороонд сааталгүй
Шөнө санаж
Өдөр унш
Шөнө урт бол зүүд олон
Сүсэг олон бол зовлон олон
Шөнө хэдий сайхан боловч
Муухай өдрийг гүйцэхгүй

Аман зохиолд орсон нь

[засварлах]

Зүйр үг

[засварлах]
Эмээлгүй хүн өдрийн гуйлгачин
Эхнэргүй хүн шөнийн гуйлгачин

Тайлбар: гэр бүлийн амьдрал эрхэм чухал