[go: up one dir, main page]

Jump to content

холбоо

Викитоль-с

Монголоор

[засварлах]

Үгийн гарал

[засварлах]

Үгийн дуудлага

[засварлах]
[xolbo:]

Үндэсний бичиг

[засварлах]
ᠬᠣ᠊᠊ᠯᠪᠤ᠊ᠭ᠎᠎ᠠ
(холбугоха)

Галиглах зарчим

Үгийн утга

[засварлах]
I нэр.
  1. Юмыг хооронд нь холбосон зүйл
  2. Харилцаа хэлхээ, хэл мэдээ
  3. Шүлэг
  4. Монгол үндэстний дуулалт урлагийн нэгэн зүйл, өөрөө хуурдахын сацуу зохион хэлнэ.
II нэр.
  1. Нэг гүрний доторх улсуудын нэгдэл
III нэр.
  1. Олон нийтийн байгууллага, эвлэл
IV тэм.
  1. Хос, хоёр
V нэр.
  1. Уяа
VI.
  1. өр холбоо хорш. (нөхөж төлөх төлбөр).

Ойролцоо үг

[засварлах]

Нийлмэл үг

[засварлах]
дээсэн холбоо - холбосон дээс, дээсээр холбосон нь
модон холбоо - адуу, үхрийг холбоход зориулан хоёр үзүүрт нь нүхэлж, гогцоо хийсэн мод
суран холбоо - холбосон сур, сураар холбосон нь
чөдөр холбоо - винтов бууны нэг зүйл хэрэгсэл
холбоо барих - хэл мэдээ авалцах буюу өөр хоорондоо харилцан нэвтрэлцэх, хэл мэдээ хооронд нь зөөх
холбоо баригч - а.хэл мэдээ зөөгч; б.холбоочин
холбоо тасрах - хэл мэдээ тасрах, харилцаа тасрах
холбоо үг хэл шинж. - нэг утга санааг илтгэсэн, үгийн үндсэн утгаа хадгалж буй хоёр буюу хэд хэдэн үгийн нийлэмж
холбоо хэлэх - а.шүлэг зохиож урнаар хэлэх; б.нэгийг нөгөөтэй холбогдолтой болгож хэлэх
Холбооны бүгд найрамдах улс - нэг гүрний доторх улсуудын нэгдэл
холбооны гэрээ - хоёр буюу хэд хэдэн этгээд холбоо байгуулж хамтын ашиг тусын төлөө улс төрийн болон цэргийн талаар нэгдсэн ажиллагаа явуулахыг баталсан болзол
ахмадын холбоо - ахмад настангуудын эрх ашгийг хамгаалах болон тэдэнд үйлчлэх зорилготой олон нийтийн байгууллага
зохиолчдын холбоо - зохиолчдыг эгнээндээ багтаасан олон нийтийн байгууллага
оюутны холбоо - оюутнуудын эрх ашгийг хамгаалах болон тэдэнд үйлчлэх зорилготой олон нийтийн байгууллага
холбоо нуур - хос нуур, зэрэгцээ хоёр нуур
холбоо алдуулах - холбож уясан уяа алдуулах

Зөв бичихзүй

[засварлах]

Үг хувилгах зарчим

Кирил бичгийн зөв бичихзүй

[засварлах]

хол|боо нэр. ~ нуур (хэл мэдээ) ~ барих/тасрах, холбооны, холбоонд, хол­бооноос

Үндэсний бичгийн зөв бичихзүй

[засварлах]

ᠬᠣ᠊᠊ᠯᠪᠤᡍ‍ᠠ‍᠊ᠨ ᠊ᠣ
ᠬᠣ᠊᠊ᠯᠪᠤᡍ‍ᠠ‍᠊ᠨ ᠳ᠋ᠣ
ᠬᠣ᠊᠊ᠯᠪᠤ᠊ᠭ᠎᠎ᠠ ᠊ᠢ᠊᠊ᠢ
ᠬᠣ᠊᠊ᠯᠪᠤᡍ‍ᠠ‍᠊ᠨ ᠡᠴ᠊‍᠊ᠨ
ᠬᠣ᠊᠊ᠯᠪᠤ᠊ᠭ᠎᠎ᠠ ᠪᠡ᠊ᠷ
ᠬᠣ᠊᠊ᠯᠪᠤ᠊ᠭ᠎᠎ᠠ ᠲ᠋‍ᠠ‍᠊ᠢ
ᠬᠣ᠊᠊ᠯᠪᠤ᠊ᠭ᠎᠎ᠠ ᠡᠣ᠊᠊ᠷᠣ᠊ᡍᠣ
ᠬᠣ᠊᠊ᠯᠪᠤ᠊ᠭ᠎᠎ᠠ ᠪᠡ᠊‍᠊ᠨ
ᠬᠣ᠊᠊ᠯᠪᠤ᠊ᠭ᠎᠎ᠠ ᠨᠣ᠊ᡍᠣ᠊ᠣ᠊᠊ᠨ

/~ы /~д /~г /~оос /~оор /~той /~ руу /~оо /~ууд

Орчуулга

[засварлах]

Хоршоо үг

[засварлах]

Товчилсон үг

[засварлах]
АХЭ Ардчилсан Холбоо Эвсэл
МАХХН Монголын Ардчилсан Холбоо Хөгжлийн Нам
МХХТ Мэдээлэл, Харилцаа Холбоо, Технологи
МХХТГ Мэдээлэл, Харилцаа Холбоо, Технологийн Газар
МШХХТГ Мэдээлэл, Шуудан, Харилцаа Холбоо, Технологийн Газар
ХМТС Холбоо, Мэдээллийн Технологийн Сургууль

Хэлц үг

[засварлах]

Өвөрмөц хэлц

[засварлах]

Хэвшмэл хэлц

[засварлах]
Холбоо үг цээжинд
Хонгор зул ууланд

Аман зохиолд орсон нь

[засварлах]