[go: up one dir, main page]

Jump to content

хими

Викитоль-с

Монголоор

[засварлах]

Үгийн гарал

[засварлах]

Үгийн дуудлага

[засварлах]
[xi:m]

Үндэсний бичиг

[засварлах]
ᢉᠢ᠊ᠮ᠊ᠢ


(хими)

Галиглах зарчим

Үгийн утга

[засварлах]
нэр.ш.у.
  1. Бодосын дотоод бүтэц бүрэлдэхүүн, чанарын өөрчлөлтийн зүй тогтоол хийгээд түүний задрал, хувирал, түүнчлэн чанарын өөрчлөлтийн эцэст үүсэх шинэ бодос тогтох зүй тогтоолыг судлах, байгалийн шинжлэлийн үндсэн шинжлэх ухаан

Ойролцоо үг

[засварлах]

Нийлмэл үг

[засварлах]
химийн зэвсэг - хордуулагч бодос тэдгээрийг хэрэглэхээр хордуулагч бодосоор цэнэглэсэн пуужин, сум, мина, бөмбөг гэх мэт хэрэгсэл
химийн мяндас - байгалийн болон нийлэг полимерийг химийн аргаар боловсруулж гаргадаг мяндаслаг эд
химийн технологи - үйлдвэрийн болон хагас үйлдвэрийн хэмжээнд эрдэс, шим түүхий эдийг зөв зохистой боловсруулах химийн арга хэрэгсэл
химийн тэгшитгэл - химийн тэмдэг томъёоны тусламжтайгаар химийн урвалыг илэрхийлэх
химийн ухаан - хувилахуйн ухаан
химийн удаашруулагч - химийн урвалын хурдыг удаашруулах чанартай бодос
химийн урвал - химийн ямар нэг бодос найрлага, бүтцээрээ ялгаатай өөр бодост хувирах үзэгдэл
химийн урвалж - лабораторийн химийн задлан шинжилгээ болон эрдэм шинжилгээ сорилт туршилтын ажилд зориулан хэрэглэдэг бодосууд
химийн томьёо - бодосын бүтэц бүрэлдэхүүнийг үсэг, тоо шифрээр илэрхийлсэн тэмдэглэгээ
органик бус хими - химийн махбодын чанар, тэдгээрийн хувирал нэгдлийг судлах ухаан
органик хими - нүүрс төрөгчийн нэгдэл хийгээд бусад энгийн нэгдлийг судлах ухаан

Зөв бичихзүй

[засварлах]

Үг хувилгах зарчим

Кирил бичгийн зөв бичихзүй

[засварлах]

хи|ми нэр. ~ийн элемент (махбод), химийн, химид, химиэс

Үндэсний бичгийн зөв бичихзүй

[засварлах]


Орчуулга

[засварлах]

Товчилсон үг

[засварлах]
ХХТХ Хими, Хими-Технологийн Хүрээлэн
ХЦ Хими Цэвэрлэгээ
ХЦУК Хими Цэвэрлэгээ, Угаалгын Комбинат
ШУАХХТХ Шинжлэх Ухааны Академийн Хими, Хими-Технологийн Хүрээлэн

Хэлц үг

[засварлах]

Өвөрмөц хэлц

[засварлах]

Хэвшмэл хэлц

[засварлах]

Аман зохиолд орсон нь

[засварлах]