[go: up one dir, main page]

Jump to content

утга

Викитоль-с

танагдаг

Монголоор

[засварлах]

Үгийн гарал

[засварлах]

Үгийн дуудлага

[засварлах]
[udxă]

Үндэсний бичиг

[засварлах]
ᠤᠳᠬ᠎ᠠ
(удх-а)

Галиглах зарчим

Үгийн утга

[засварлах]
нэр.
  1. Бичиг зохиол, хэл яриа, үзэгдэл юмсын агуулгаар илэрч буй гол санаа

Ойролцоо үг

[засварлах]

Нийлмэл үг

[засварлах]
утга бичиг - зурж бодох бодот юмнаас гадна хийсвэр ухагдахууныг тусгай тоймлосон дүрсээр тэмдэглэдэг бичиг
утга гаргах - утгатай болгох, агуулгатай болгох
утга зохиол - нийгмийн ухамсрыг гоо зүйн үүднээс илэрхийлэгч үгийн урлаг
утга зохиолын хэл - аман, бичгийн аль ч хэлбэрээр нийгэм, соёлын амьдралын бүх хүрээнд үйлчилдэг нийт үндэстний хэлний журамласан хэлбэр
утга зүй - хоорондоо холбоо бүхий ойлголтуудын цогцолборыг шинжлэхэд зориулсан логикийн хэсэг
утга сийлэх - утга гаргах, утгажуулах
утга тайлах - дохиолбор нууц бичиг юмуу эртний бичгээр бичсэн урьд нь уншиж чадаагүй байсан зүйлийн утгыг нь олох
утга төгөлдөр - бүрэн гүйцэд, юмны агуулга төгс
утга ялгах - агуулгаар нь ангилах, зааглах
утга шилжүүлэн хэрэглэх - адил төстэй шинжийг нь харгалзан утгыг нь шилжүүлэн хэрэглэх
утгын үлэмж орд од.орон. - дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын одны орд, Монгол орны нутаг дэвсгэрээс жилийн турш харагддаг
баймж утга хэл шинж. - өгүүлэн үнэлэгч эзэн биеэс тухайн бодот байдалд хандах харьцаа болон уг өгүүлэмжийн агуулгаар илрэх мэдээллийн үнэн магадлалыг илэрхийлсэн утга
битүү утга - хэлж буй зүйлээ шууд бус үгээр буюу дүрслэлээр төлөөлүүлэн хэлсэн утга
гүн утга - хүний ухамсарт шууд буух боловч агуулга гүн гүнзгий, бодолхийлэн олох утга
ёгт утга - хэлэх гэж буй зүйлээ хошин байдлаар иэлрхийлэн гаргах утга
ойролцоо утга - илэрхийлэн гаргаж буй санаа нь ойролцоо
үндсэн утга - тухайн үгийн гол агуулга, үндсэн санаа
шилжсэн утга - үндсэн утгаасаа салаалж өөрчлөгдсөн утга
шууд утга - цаад юм үзэгдлээ дам бус тусгасан тухайн үгийн бусад утгаар дамжилгүй ойлгогддог утга
хэлзүйн утга - хэлзүйн хэлбэрүүдээр илэрч байгаа нэмэлт утга
утга учиргүй юм чалчих - баахан хамаа намаагүй юм чалчих, баахан учир нь олдохгүй юм ярих

Зөв бичихзүй

[засварлах]

Үг хувилгах зарчим

Кирил бичгийн зөв бичихзүй

[засварлах]

ут|га нэр. ~ зохиол, утгын, утгад, утгаар

Үндэсний бичгийн зөв бичихзүй

[засварлах]

ᠡᠣ᠊ᠣ᠊‍ᠠ‍᠊ᠬ᠎ᠠ  ᠶᠢ‍᠊ᠨ
ᠡᠣ᠊ᠣ᠊‍ᠠ‍᠊ᠬ᠎ᠠ ᠳ᠋ᠣ
ᠡᠣ᠊ᠣ᠊‍ᠠ‍᠊ᠬ᠎ᠠ ᠊ᠢ᠊᠊ᠢ
ᠡᠣ᠊ᠣ᠊‍ᠠ‍᠊ᠬ᠎ᠠ ᠡᠴ᠊‍᠊ᠨ
ᠡᠣ᠊ᠣ᠊‍ᠠ‍᠊ᠬ᠎ᠠ ᠪᠡ᠊ᠷ
ᠡᠣ᠊ᠣ᠊‍ᠠ‍᠊ᠬ᠎ᠠ ᠲ᠋‍ᠠ‍᠊ᠢ
ᠡᠣ᠊ᠣ᠊‍ᠠ‍᠊ᠬ᠎ᠠ ᠪᠡ᠊ᠨ

/~ын /~д /~ыг /~аас /~аар /~тай /~аа

Орчуулга

[засварлах]

Хоршоо үг

[засварлах]

Товчилсон үг

[засварлах]
ДДУЗДС Дорно Дахины Утга Зохиолын Дээд Сургууль
ДДУЗИС Дорно Дахины Утга Зохиолын Их Сургууль
МУЗ Монгол Утга Зохиол
МУЗСТ Монголын Утга Зохиол Судлалын Төв
МУЗФХ Монголын Утга Зохиолын Фондын Хороо
МХУЗ Монгол Хэл, Утга Зохиол
МХУЗФ Монгол Хэл, Утга Зохиолын Факультет
МХУЗХ Монголын Хувьсгалт Утга Зохиолчдын Холбоо
ОУУЗШХ Олон Улсын Утга Зохиол Шүүмжлэгчдийн Холбоо
ОХУЗ Орос Хэл, Утга Зохиол
ОХУЗС Орос Хэл, Утга Зохиолын Салбар
ОХУЗФ Орос Хэл, Утга Зохиолын Факультет
СУЗ “Соёл, Утга Зохиол” [сонин]
УЗ Утга Зохиол
УЗДС Утга Зохиолын Дээд Сургууль
УЗУ “Утга Зохиол, Урлаг” [сонин]
УЗШОУХ Утга Зохиол Шүүмжлэгчдийн Олон Улсын Холбоо
ХУЗХ Хэл, Утга Зохиолын Хүрээлэн
ХУЗХГ Хэвлэл, Утга Зохиол Хянах Газар

Хэлц үг

[засварлах]

Өвөрмөц хэлц

[засварлах]

Хэвшмэл хэлц

[засварлах]
Үг бүр утгатай
Утга бүр учиртай
Үг нь муугүй
Утга нь сайн

Аман зохиолд орсон нь

[засварлах]