[go: up one dir, main page]

Jump to content

торго

Викитоль-с

Монголоор

[засварлах]

Үгийн гарал

[засварлах]

Үгийн дуудлага

[засварлах]
[torǧŏ]

Үндэсний бичиг

[засварлах]
ᠲ᠋ᠣ᠊᠊ᠷ᠊ᠭ᠎᠎ᠠ
(торг-а)

Галиглах зарчим

Үгийн утга

[засварлах]
нэр.
  1. Ёнхор мяндсаар нягт нэхсэн үнэт эд бараа
  2. Торго мэт чанартай юм
  3. шилж. Шилмэл, шилдэг, нарийн нягт

Ойролцоо үг

[засварлах]

Нийлмэл үг

[засварлах]
торго нэхэх - мяндсан эд хийх
торгон илэг - маш нимгэн, зөөлөн, боловсруулалт сайн илэг
торгон савхи - маш зөөлөн, нимгэн, боловсруулалт сайтай савхи
торгон гал - галын дөл
торгон дөл - галын цоролзсон дөл
торгон жолоо - түрүүлсэн хурдан морины жолоо
торгон ир - а.мэсийн хурц ир; б.хурдан морины уяа сойлго ид таарсан байдал
торгон ир эмтрэх - хурдан морины сойлго хэтрэх
торгон сүрэг - бие бялдар, ашиг шимээр шилдэг мал
торгон ухаан - нарийн ухаан
торгон ус - гадаргын татах хүчний нөлөөгөөр чулуулгын нүх сүвээр тархсан гүний ус
торгон хил - хилийн зурвас
торгон цэрэг - бие хамгаалах шилмэл цэрэг
торгон элс - маш нарийн ширхэгтэй элс
торгон үр - тодорхой сортын нөхөн үйлдвэрлэлийг хангах зорилгоор зориуд сонгон авч цэврээр нь үржүүлсэн үр

Зөв бичихзүй

[засварлах]

Үг хувилгах зарчим

Кирил бичгийн зөв бичихзүй

[засварлах]

тор|го нэр. ~ дурдан хорш., торгоны, торгонд, торгоноос

Үндэсний бичгийн зөв бичихзүй

[засварлах]

ᠲ᠋ᠣ᠊᠊ᠷᡍ‍ᠠ‍᠊ᠨ ᠊ᠣ
ᠲ᠋ᠣ᠊᠊ᠷᡍ‍ᠠ‍᠊ᠨ ᠳ᠋ᠣ
ᠲ᠋ᠣ᠊᠊ᠷ᠊ᠭ᠎᠎ᠠ ᠊ᠢ᠊᠊ᠢ
ᠲ᠋ᠣ᠊᠊ᠷᡍ‍ᠠ‍᠊ᠨ ᠡᠴ᠊‍᠊ᠨ
ᠲ᠋ᠣ᠊᠊ᠷ᠊ᠭ᠎᠎ᠠ ᠪᠡ᠊ᠷ
ᠲ᠋ᠣ᠊᠊ᠷ᠊ᠭ᠎᠎ᠠ ᠲ᠋‍ᠠ‍᠊ᠢ
ᠲ᠋ᠣ᠊᠊ᠷ᠊ᠭ᠎᠎ᠠ ᠡᠣ᠊᠊ᠷᠣ᠊ᡍᠣ
ᠲ᠋ᠣ᠊᠊ᠷ᠊ᠭ᠎᠎ᠠ ᠪᠡ᠊‍᠊ᠨ
ᠲ᠋ᠣ᠊᠊ᠷ᠊ᠭ᠎᠎ᠠ ᠨᠣ᠊ᡍᠣ᠊ᠣ᠊᠊ᠨ

/~ы /~д /~ыг /~оос /~оор /~той /~ руу /~оо /~ууд

Орчуулга

[засварлах]

Хоршоо үг

[засварлах]

Товчилсон үг

[засварлах]

Хэлц үг

[засварлах]

Өвөрмөц хэлц

[засварлах]

Хэвшмэл хэлц

[засварлах]
Тоорцог өмсөвч толгой нь шор
Торго өмсөвч мөр нь шор
Тоорцог өмсөөд тохихгүй шорон толгой
Торго өмсөөд зохихгүй шувтан мөр
Тоорцог тавивч тохирохгүй гозон толгой
Торго өмсөөд зохихгүй ёлхгор бие
Торго өмсөвч сүүдэр нь хар
Тос идэвч баас нь хар
Торго өмссөн баянд мах хүргэх хүн олон
Тогоо хоосон ядууд будаа хүргэх хүн цөөн
Торго өмссөн гэж бүү баярла
Тугал унасан гэж бүү гомд
Торго өмссөн хүнд маахай хүргэх хүн олон
Тулам үүрсэн ядууд аяга өгөх хүн цөөхөн
Торго өмссөн хүнд магнаг хүргэгч олон
Турсага нөмөрсөн хүнд нөхөөс өгөгч цөөн
Тос идсэн хүн уруулаа арчимтгай
Торго өмссөн хүн биеэ арчимтгай
Тос идсэн хүн уруулаа зүлгэнэ
Торго өмссөн хүн биеэ арчина
Тос идэж
Торго өмсөж явах
Тос идэх хишиггүй
Торго өмсөх буянгүй
Тос уугаад гэдсэнд нь тохирохгүй
Торго өмсөөд биед нь тохирохгүй
Тос шиг тарган
Торго шиг зөөлөн

Аман зохиолд орсон нь

[засварлах]

Зүйр үг

[засварлах]
Торгон дээлтэй
Тосон идээтэй

Тайлбар: баян тансаг, хөрөнгөлөг

Торгонд хөлбөрч
Тосонд өнхрөх

Тайлбар: баян тансаг, элбэг хангалуун амьдралд умбах

Торгон дээлтэй боловч тоо мэдэхгүй мунхаг
Хөдсөн дээлтэй боловч хөрстийг болгоох мэргэн

Тайлбар: өмссөн зүүснээр нь хүнийг бүү дүгнэ

Торго өмссөн хүнд магнаг хүргэгч олон
Турсага нөмөрсөн хүнд нөхөөс өгөх цөөхөн

Тайлбар: дээдэст долигонон бэлэг сэлт өгөх, доодост үл туслах