[go: up one dir, main page]

Jump to content

сайн

Викитоль-с

Монголоор

[засварлах]

===Үгийн гарал=== Бүгд Сайн

Үгийн дуудлага

[засварлах]
[sain]

Үндэсний бичиг

[засварлах]
ᠰ‍ᠠ‍᠊ᠢ᠊᠊ᠢ᠊᠊ᠨ


(сайин)

Галиглах зарчим

Үгийн утга

[засварлах]
тэм.
  1. Муу гэдгийн эсрэг утга; шилдэг, чанартай
  2. Аливаа зүйлийн эерэг, ашигтай байдал
  3. Тухайн зүйлд бусдаас илүү чадварлаг, дадамгай
  4. Хүч чадал, арга мэх ихтэй
  5. Тусч, нөхөрсөг
  6. Эв найртай, элэгсэг зан
  7. Элбэг дэлбэг
  8. Сайтар, гүйцэд
  9. шилж. Мэнд амар, тайван, зовлон зүдгүүргүй

Ойролцоо үг

[засварлах]

Онц

Нийлмэл үг

[засварлах]
сайн ажилчин - идэвх зүтгэл гаргаж, үр бүтээлтэй ажилладаг хүн
сайн багш - эрдэм ном ихтэй, мэдлэгтэй багш
сайн сурагч - шилдэг сурагч
сайн угсаа/сайн язгуур/сайн үүлдэр - чанартай, шилдэг удам угшил, үүлдэр
сайн удам - а.мал, амьтны сайн үүлдэр, угшил; б.удам сайтай хүний үр
сайн өдөр - а.аливаа үйл хийхэд бүтэмжтэй гараг; б.амралтын өдөр, ням гараг
хагас сайн өдөр - бямба гараг
бүтэн сайн өдөр - ням гараг
сайн ёр - ямар нэгэн хэрэг явдлын талаар урдаас сэрэгдэн мэдрэгдэх эерэг бэлгэ тэмдэг
ажлаа сайн хийх - ажлаа чанартай хийж гүйцэтгэх
сайн тал - эерэг, ашигтай тал
сайн үйл - олонд тустай, ашигтай үйл хэрэг
тэмээ элсэнд сайн - тэмээ элсэнд явахдаа чадамгай
сайн бөх - чадал тэнхээтэй, уран барилдаантай бөх
сайн эхнэр - ая зан сайтай, ажилсаг эхнэр
сайн эр - а.хүний мөс, чанараар сайн хүн; б.хуучир. ард түмний эрх чөлөө, сайн сайхны төлөө баяд ноёдын эсрэг боссон хүн; в.шилж.яриа. хулгайч хүн
сайн нөхөр - дотнын итгэлт нөхөр
сайн санаа - бусдад тус дэм болох гэсэн хүсэл эрмэлзэл
харьцаа сайн - дотно харьцаатай
сайн зан - аятай, нийлэмжтэй ааш зан
сайн таарах - а.ямар нэгэн зүйлс өөр хоорондоо эвцэж тохирох; б.эв найртай байх
сайн хандах - элэгсэг дотно хандах
сайн муудаа хүрэх - маргаан ширүүсч хэрэлдэх
сайн муугаа дуудалцах - хэрэлдэн маргалдаж муудалцах
сайн муудаа тулах - эсрэг этгээдээ элдвээр хэлж хэрэлдэх
сааль сайн - сааль сүү элбэг, их
хур сайн орсон жил - хур бороо их орсон жил
сайн мэдэх - сайтар мэдэх
сайн ойлгох - бүрэн гүйцэд ойлгох
сайн таних хүн - сайтар таньж мэдэх хүн
сайн харах - ихэд нягтлан харах
сайн суух - а.ямар нэгэн зүйл дээр суухдаа лавдуу, гүйцэд суух; б.шилж. эрүүл энх, амар тайван амьдрах
сайн хэлэх - а.бүрэн гүйцэд ойлготол нь хэлж өгөх; б.шилж. магтах
сайн нойрсов уу? - өглөө босоод хэлэх мэндийн үг
сайн сайхан - сэтгэлд нийцэхүйц тааламж, хангалуун байдал
сайн цаг - энх амгалан, тайван цаг
амар сайн - амар тайван, мэнд
амар сайн уу? - уулзан золгоход хэлэх мэнд
сайн явах - ажил үйлс, аж амьдрал тэгш сайхан амьдрах
#Ямар нэгэн зүйлд бусдын хүсэлт шахалтгүйгээр өөрийн хүсэл сонирхлын дагуу оролцох нь -

Зөв бичихзүй

[засварлах]

Үг хувилгах зарчим

Кирил бичгийн зөв бичихзүй

[засварлах]

сайн тэм.. ~ явах

Үндэсний бичгийн зөв бичихзүй

[засварлах]


Орчуулга

[засварлах]

Good

Хоршоо үг

[засварлах]
  • сайн муу - а.чанартай болоод чанаргүй; б.ашигтай болоод ашиггүй аль аль нь

Эсрэг үг

[засварлах]
#муу

Этгээд үг

[засварлах]
ОЧКООВ АВАХ тбү. сайн нэр олох. О.взять очко(оноохон авах)
  • Хөдөө аж ахуйн яамны сайдын бие хамгаалагчийн бие гэнэт муудан муужран унасанд сайд өөрөө түргэн тусламжийн тэрэг ирэх хүртэл анхан шатны тусламж үзүүлэн хамт яваа хүмүүсээсээ очков авсан ажээ.
  • Түүний шинэчлэлийн талаар хэлсэн үг намын төлөөлөгчдөөсөө очкоов авчээ.

Товчилсон үг

[засварлах]
БТССДН Биеийн Тамир, Спортын Сайн Дурын Нийгэмлэг
ДГБССН Дэлхийн Гэр Бүлийн Сайн Сайхны Нийгэмлэг
МГБССН Монголын Гэр Бүлийн Сайн Сайхны Нийгэмлэг
НҮБСДБ Нэгдсэн Үндэстний Байгууллагын Сайн Дурын Байгууллага
СДБС Сайн Дурынхны Байгууллагуудын Сүлжээ
СДМ Сайн Дурын Мэргэжилтэн
СДХ Сайн Дурынхны Хөтөлбөр

Хэлц үг

[засварлах]

Өвөрмөц хэлц

[засварлах]
сайн мөрийн зам олох - сайн сайхан явах
сайн одонд төрөх - азтай, хувьтай төрөх, амны хишигтэй байх

Хэвшмэл хэлц

[засварлах]
Айлгах хүн ёстой
Сайн хавар цастай
Арслан бөөлжсөнөө идэхгүй
Сайн эр үгээ мэлзэхгүй
Гүйх нохойд баах нохой саад
Сайн явдалд самуун явдал саад
Гэрийнхээ хүнд хийснээ бүү хэл
Сайн авгайн сэтгэл зовдог
Муу авгайн сайр нь өрөгддөг
Дайн цусан мөртэй
Сайн тосон мөртэй
Залхуу эмийн зоог
Сайн эмийн саад
Муу жилбэ хээгүй
Сайн жилбэ гайгүй
Муу амьд явахаар
Сайн үхсэн нь дээр
Муу амьдралаас
Сайн тамтрал
Муу андаас
Сайн танил
Муу ах дүүгийн инээнгүй царайнаас
Сайн нөхрийн хилэнт харц дээр
Муу багалаас
Сайн муур дээр
Муу гэж битгий дайр
Юу болохыг мэдэж болохгүй
Сайн гэж битгий зусард
Яахыг нь мэдэж болохгүй
Муу дуугарахаас
Сайн дуугүй дээр
Муу дээлээс
Сайн шалдан дээр
Муу инээхээр
Сайн уйл
Муу л гэвэл дараад
Лусын хаданд оруулна
Сайн л гэвэл өргөөд
Хурмастын хуулинд тулгана
Муу мориноос
Сайн ташуур дээр
Муу намар бороотой
Сайн хавар цастай
Муу нохой гэрийн босгонд
Сайн нохой алсын хөтөлд
Муу нөхөрлөхөөр
Сайн муудалц
Муу нь муруй замаар явна
Сайн нь саруул замаар явна
Муу нэрийг хусавч арилахгүй
Сайн нэрийг хүсэвч олохгүй
Муу нэртэй амьд явахаар
Сайн нэртэй нүцгэн яв
Муу нэртэй жаргахаар
Сайн нэртэй үхсэн дээр
Муу оёхоор
Сайн сэгсэр
Муу олзноос
Сайн гарз
Муу охиноос
Сайн хүргэн
Муу саднаас
Сайн хар элэгтэн
Муу саднаас
Сайн танил
Муу санааны үзүүр цус
Сайн санааны үзүүр тос
Муу санааны үзүүрт ташуур
Сайн санааны үзүүрт сүү
Муу санааны үзүүрт хөө
Сайн санааны үзүүрт сүү
Муу санаат чих дүлий
Сайн санаат нүд хурц
Муу үг модон улаатай
Сайн үг модон хөшигтэй
Муу үг модон улаатай
Сайн үг саад олонтой
Муу үг модон хөлтэй
Сайн үг салхин чимээтэй
Муу эм уухаар
Сайн үг сонс
Муу үзсэнээс
Сайн сонссон дээр
Муу үйлээ үл гэмшигчид олон
Сайн явдлаа санаад баярлагч олон
Муу үрээс
Сайн садан
Муу уяснаас
Сайн наасан дээр
Муу ханьтай явахаар
Сайн замаар яв
Муу хариулахаар
Сайн харж суу
Муу хийвч өөртөө
Сайн хийвч өөртөө
Муу хөвгүүн ургаа мод хувхайрсан мэт
Сайн бэр өрхөөр гийсэн нар мэт
Муу хүн айлаас ичдэг
Сайн хүн үгнээс ичдэг
Муу хүн ардаа яртай
Сайн хүн нүүрэндээ яртай
Муу хүн атаархахдаа уйлах
Сайн хүн баярлахдаа уйлах
Муу хүн биеэ барс мэт санана
Сайн хүн биеэ мэс мэт санана
Муу хүн бүр шүүр мэт
Мууг нь авч
сайны нь алдах
Сайн хүн сам мэт
Саарыг нь хаяж
муугий нь орхих
Муу хүн идсэн ууснаа ярьдаг
Сайн хүн явсан үзсэнээ ярьдаг
Муу хүн модон хөшөө
Сайн хүн сайвар жороо
Муу хүн модоор
Сайн хүн үгээр
Муу хүн модоор
Сайн хүн үгээр
Муу хүн мултрамтгай
Сайн хүн дайралдамтгай
Муу хүн мундар татна
Сайн хүн солонго татна
Муу хүн мундраараа
Сайн хүн алдраараа
Муу хүн муруй мод
Сайн хүн сар нар
Муу хүн үг хэлээрээ туслах
Сайн хүн алт мөнгөөрөө туслах
Муу хүн урагч
Сайн хүн нөхөрч
Муу хүн шивнээч
Сайн хүн санаач
Муу хүнд битгий итгэ
Сайн хүнийг битгий гомдоо
Муу хүний өвөө болохоор
Сайн хүний морийг хөтөл
Муу хүний өвөө болохоор
Сайн хүний хөтөч бол
Муу хүний цацсан усан дээр
Сайн хүн халтиран унана
Муу хүнийг тэжээхээр
Сайн нохой тэжээсэн нь дээр
Муу хүнтэй ханилахаар
Сайн нохой тэжээ
Муу хүүд бүү нөө
Сайн хүнд бүү зөө
Муу цадахаар
Сайн мөлж
Муу цохихоор
Сайн айлга
Муу шилбүүрдэхээр
Сайн шалгаах нь дээр
Муу эзэнд учирсан улс иргэн
Сайн эзний тэжээсэн нохой шувуунд хүрэхгүй
Муу эм хормой баастай
Сайн ам атга баастай
Муу эр архины хойноос
Сайн эр сургаалын хойноос
Муу эр идсэнээ
Сайн эр явснаа
Муу эр мод чулуу
Сайн эр саадаг нум
Муу эр мохоо хутга
Сайн эр саадаг нум
Муу эр мянга үхнэ
Сайн эр ганц үхнэ
Муу эрэхээр
Сайн сурагла
Муу юм дагахад
Муу юм сурах
Сайн юм дагахад
Сайн юм сурах
Муу юм мартагдахгүй
Сайн юм санагдахгүй
Муу юм модон улаатай
Сайн юм сарын явдалтай
Муу юманд худал олон
Сайн юманд саад олон
Муу юманд эцэс бий
Сайн юманд үр бий
Муу явахад нөхөр хол
Сайн явахад садан ойр
Муу явдал модон улаатай
Сайн хэрэг саад олонтой
Мууг хэлэхгүй бол
Сайн нь бүтэхгүй
Мууд дасахул
Сайн өөрөө ирдэг
Саадагтай нум нь салхинд гаждаг
Сайн хүний үр нь санаанаасаа гаждаггүй
Саар эмийн зугаа
Сайн эмийн саад
Саглагар модны салаа олон
Сайн хүний садан олон
Саглагар модыг тойрон суувал салаа болон жимс түүнээс
Сайн хүнийг тойрон суувал санаа болон ухаан түүнээс
Саглагар модыг тойрон суувал салаа болон жимс түүнээс
Сайн хүнийг тойрон суувал самбаа болон ачис түүнээс
Сайвар моринд газар ойр
Сайн хүнд нөхөр ойр
Сайдууд үгүйд
Сайн өвгөн сайд
Сайн аалиар нэр олох
Муу аалиар нэр гутах
Сайн морь даарьтай
Сайн хас эгдэнтэй
Сайн хүнд тал олон
Саар хүнд ял олон
Сайн азарга байдсан гүү хураахгүй
Сайн азаргын үр
Сүүт гүүний унага
Сайн айл сахиус
Муу айл нөхөөс
Сайн айл тун эрхэм
Сайхан сэтгэл нэн эрхэм
Сайн айлчинг ирэхэд
Сарьсан гүзээ цаддаг
Сайн амттай цайг уугаад цадахгүй
Сайн хавтай зугааг сонсоод ханахгүй
Сайн аргыг сараар бодоод олохгүй
Самуун аргыг сахлаа шувтарсаар олдог
Сайн ах дүү мянга байсан ч арвидахгүй
Муу ах дүү нэг байсан ч багадахгүй
Сайн ахад мянга арвидахгүй
Муу ахад нэг ч багадахгүй
Сайн багшаас муу шавь гарахгүй
Сайн бол идэж барахгүй цалин
Муу бол дарж болохгүй буг
Сайн бол ламын ач болж
Муу бол үйлийн үр болох
Сайн бол ламын ач
Муу бол үйлийн үр
Сайн болж гэвэл
Би хийсэн гээд
Саар болж гэвэл
Тэр хийсэн гэх
Сайн боловч эм
Саруул боловч шөнө
Сайн буудагч алдчих шахав гэдэг
Муу бууч алчих шахав гэдэг
Сайн бүхнийг сааруулж
Муу бүхнийг өрнүүлэгч
Сархад нэртэй ундаанд
Сайны уг байхгүйг
Санан бодон жигшилтэй
Сайн буян олъё гэвэл сайныг үргэлж тэтгэ
Сайхан цэцэн болъё гэвэл мэргэнийг дагаж яв
Сайн бэр саруул
Муу бэр торгуул
Сайн бэргэн эх мэт
Сайн бэр охин мэт
Сайн бэргэн эх мэт
Сайн эм бэр мэт
Сайн гүү соёотой
Сайн морь хошгироотой
Сайн гүү соёотой
Сайн эм сахалтай
Сайн гэвэл муугүй
Сайвар гэвэл түншээгүй
Сайн гэвэл муугүй
Шар гэвэл харгүй
Сайн гэвэл чанар
Саар гэвэл залхуу
Сайн гэдэг нь биендээ
Сайхан гэдэг нь зүсэндээ
Сайн гэж гайхуулах юмгүй
Муу гэж гаслуулах юмгүй
Сайн гэргий гэрийн залгамж
Сайн сэлбэг ухааны сэргэмж
Сайн гэргий гэрийн тулгуур
Муу гэргий гэрийн талуур
Сайн гэрч уруулдаа тостой
Муу гэрч бөгсөндөө ташууртай
Сайн гэсэн морь уяан дээр
Сайн гэсэн хүүхэн төрхөм дээр
Сайн гээд алдаж болно
Саар гээд унаж болно
Сайн дархан хуруугаа цохидоггүй
Сайн оёдолчин утсаа зангилдаггүй
Сайн хүн дээшилбэл хонь болно
Муу хүн дээшилбэл чоно болно
Сайн ёр уу
Муу ёр уу
Сайн жанжин хулгаж байлдахгүй
Сайн морь хударгалж эсгүүлэхгүй
Сайн жилийн хөг арав хоногийн өмнө
Сайн жилээс сайхан цэцэг дэлгэрнэ
Сайн зантны баясал олон
Самуун зантны гэмшил олон
Сайн зантны нөхөр олон
Самуун явдалтны гэмшил олон
Сайн зэс боловч эд болгохгүй бол хэрэггүй
Сайн хүн боловч эрдэм сурахгүй бол хэрэггүй
Сайн лам сахилаа хайрлана
Сайхан эм биеэ хайрлана
Сайн лам үхээд шашин тавигдахгүй
Сайн ноён үхээд төр тавигдахгүй
Сайн ламыг мэдсээр дайрашгүй
Сайд түшмэдийг мэдсээр зөрчишгүй
Сайн ламын зэмсэг хонх дамар хоёр
Муу ламын зэмсэг хуа хундага хоёр
Сайн ламын сахил ч үгүй
Саяын цохисон туулай ч үгүй
Сайн морийг гурав гуядвал шарваа болно
Сайн үгийг гурав давтвал чалчаа болно
Сайн морийг цохь цохисоор хашин болгох
Сайн хүнийг зүх зүхсээр муу болгох
Сайн моринд ганц эмээл
Сайн хүүхэнд нэг эр
Сайн моринд сайвар сайхан
Сайн явахад нөхөр сайхан
Сайн моринд эзэн олон
Сайн хүнд нөхөр олон
Сайн морины цээж өндөр
Сайн хүний цээж саруул
Сайн морио үнэгэнд
Сайн хутгаа чөмгөнд
Сайн морь гэж хур махыг нь барах
Хуучин нөхөр гэж эс сургах адил
Сайн морь жидүү дарах
Сайн эр хар дарах
Сайн морь жидүүнд автагдах
Сайн эр өвчинд дарагдах
Сайн морь замын хань
Сайн эхнэр насны хань
Сайн морь нэг ташуур
Сайн хүн нэг үг
Сайн морь өдөртөө хүрнэ
Сайн эр үгэндээ хүрнэ
Сайн морь савлагаар
Сайн хоолой заслагаар
Сайн морь сагаг уруугаа
Сайн хүн зулаг уруугаа
Сайн морь салхисаг
Сайн эр найрсаг
Сайн морь унавал нисэх шувуу мэт
Муу морь унавал мухар хутга мэт
Сайн морь унаганаасаа
Сайн хүн хүүхдээсээ
Сайн морь үхэр шиг мөөрвөл тун зүдэг
Сайд ноёд юмны түрүүнд аашилбал тун жигшүүртэй
Сайн морь хоёр эмээл тохохгүй
Сайн эм хоёр эрд гарахгүй
Сайн морь чихэндээ
Сайн эр нүдэндээ
Сайн морь эмээлд биш
Сайхан царай дээлд биш
Сайн морь эмээлд үгүй
Сайхан зүс дээлд үгүй
Сайн морь эмээлд үгүй
Сайхан зүс засалд үгүй
Сайн морь эмээлийн биш
Сайхан зүс заслын биш
Сайн морь эцэхгүй
Сайн эр гутахгүй
Сайн морьтой явахаар
Сайн эмээлтэй яв
Сайн муу санаа нь нэг
Сонгино саримсны төрөл нэг
Сайн муу үгийг ялгаж сур
Хар цагаан хэргийг ялгаж сур
Сайн муу хоёр талтай
Сагаг бас гурван талтай
Сайн муу хоёр тэмцээнтэй
Сариу буруу хоёр нөхцөөнтэй
Сайн муу хоёрыг сэтгэлээс ялгадаг
Тос ус хоёрыг үйлдвэрээс таньдаг
Үнэн худал хоёр сүүлдээ тодордог
Жаргал зовлон хоёр өөрөөс болдог
Сайн муу хоёрын муу нь дийлдэг
Сайхан муухай хоёрын муухай нь дийлдэг
Сайн муу хутгалдана
Самаа шарилж нооролдоно
Сайн муу ялгавартай
Сайд түшмэд хэмжээтэй
Сайн мууг айхдаа мэддэг
Сайхан муухайг харахдаа мэддэг
Сайн муугаар нь дуудах
Сайн муугийн донжиг нэг
Сархинаг ходоодны ам нэг
Сайн муугийн ид нэг
Сайн нумын хөвч нэг
Сайн муугийн сав нэг
Сав уутны төрөл нэг
Сайн муугийн сав нэг
Саадаг нумын хүч нэг
Сайн муугийн санаа нэг
Сархинаг гүзээний ам нэг
Сайн муутайгаа гэр дүүрнэ
Сархинаг гүзээтэйгээ тогоо дүүрнэ
Сайн ноён гэгээн нар мэт
Саар ноён мухар хуц мэт
Сайн нохой мэрийж байж дайснаа дардаг
Сайн хүн элэгсэг байж дайснаа ялдаг
Сайн нохой хотондоо сэг гаргадаггүй
Сайн нохой хотоо сахина
Муу эм үүдээ хэснэ
Сайн нохой хотоо хамгаалдаг
Сайн эр хошуугаа хамгаалдаг
Сайн нөхөр замын хороомж
Муу нөхөр замын сунаамж
Сайн нөхөрт самуун эм дараа
Санамсаргүй хүнд сургаал юун дараа
Сайн нөхөр чулуун хэрэмнээс ч бөх
Сайн морь харцага шувуунаас ч хурдан
Сайн нөхөр эмийн мод
Муу нөхөр хорын мод
Сайн нөхөргүйгээр
Саар үйлээ мэдэхгүй
Сайн нь муугаа дарлана
Муу нь хулганаа дарлана
Сайн нь муугаас айдаг
Муу нь үхсэнээс айдаг
Сайн нь сээр мааждаг
Муу нь дээр мааждаг
Сайн нэр салхин хөлөгтэй
Сайн нэрийг алдвал
Муу нэр балрахгүй
Сайн нэрийг олоход бэрх
Муу нэрийг хусахад бэрх
Сайн нэрийг хүсэвч олоход бэрх
Муу нэрийг хусавч арилгахад бэрх
Сайн нэр сар нар
Муу нэр мухар нүх
Сайн нярав өөрөө хоосон
Муу нярав өрөөлийг хоосон
Сайн саар ховор
Саланд нямбай ховор
Сайн сайн гэвэл
Сахал амаа шувтарна
Сайн сайн гэвэл
Сахлаа таван өнгөөр будна
Сайн сайн гэхлээр
Сахлаа таван өнгөөр будав гэх шиг
Сайн сайндаа үгүй
Муу муудаа үгүй
Сайн сайндаа хүрч
Муу муудаа тулах
Сайн сайндаа үгүй
Муу муудаа үгүй
Сайн санаа лавай адил цагаан
Шударга сэтгэл сум адил шулуун
Сайн санаа өөдөө
Муу санаа уруугаа
Сайн санаа сүү
Муу санаа зүү
Сайн санаа талыг тойрно
Муу санаа биеийг орооно
Сайн санаанаас самаа цэцэг дэлгэрнэ
Муу санаанаас модон далдуу ургана
Сайн санааны үг хүнд
Сайн унаганы үнэ хүнд
Сайн санааны үзүүрт сүү
Муу санааны үзүүрт цус
Сайн санааны үзүүрт сүү
Муу санааны үзүүрт хөө
Сайн санааны үр дэлгэрдэг
Салхины уур дулаардаг
Сайн санааны үр яван явж дийлдэг
Салхины үр яван явж дулаардаг
Сайн санаат нүд хурц
Муу санаат чих дүлий
Сайн санаатай бол бурхан дагана
Муу санаатай бол чөтгөр дагана
Сайн санаатан өөдөлнө
Муу санаатан дордоно
Сайн санаатны үг нь тос
Саар бодолтны яриа нь ус
Сайн сануулах
Муу мартуулах
Сайн сурагч гэрэл шиг
Муу сурагч жидүүн шиг
Сайн сургая гэвэл зайлдаг
Цаасан пай наадъя гэвэл гуйдаг
Сайн сэтгэл хүний чимэг
Сайхан авхай ертөнцийн чимэг
Сайн сэтгэл тал тойрно
Муу сэтгэл биеийг тойрно
Сайн төмөр зэврэвч хэрэгтэй
Сайн хүн өтлөвч хүндтэй
Сайн төрвөл ааваасаа арван хувь илүү
Муу төрвөл ааваасаа арван хувь доогуур
Сайн туулай хэвтэшнийхээ өвсийг идэхгүй
Сайн үг мөсөн чаргатай
Муу үг модон улаатай
Сайн үг муугүй
Муу үг сайнгүй
Сайн үг мянган лан алтны үнэтэй
Сайн үг ч бол шивэгчинд байдаг
Сайхан үнэр ч бол хулганад байдаг
Сайн үг чихэнд гашуун
Сайн эм аманд гашуун
Сайн үг
Сарын хүнс
Сайн үгийн зам нь үл мухардана
Самбаат хүний зав үл мундана
Сайн үгнүүд мартагдамхай
Муу үгнүүд санагдамхай
Сайн үгэнд хошуугаар дүрэм
Муу үгэнд хутгаар дүрэм
Сайн үйл бүтээгч нь эрдэмтэд
Сайхан санаа үүсгэгч нь мэргэд
Сайн мөр удирдагч нь багш
Сайхан хэрэг хийгч нь нөхөр
Сайн мууг ялгагч нь хүн
Сайхан зориг гаргагч нь баатар
Сайн үйлд саад байдаггүй
Сайхан тэнгэрт үүл байдаггүй
Сайн үйлийн нэрийг садар явдал барна
Сайн хүний нүүрийг муу хүн барна
Сайн үйлийн нэрийг
Садар явдал барна
Сайн унаа нь саарал илжиг
Сайн хоол нь сагагийн гурил
Сайн үрд нөө
Муу үрд бүү зөө
Сайн үрд бүү харамла
Муу үрд бүү нөө
Сайн үрийн мөхлөг нь тарган
Муу үрийн цутгал нь олон
Сайн ухаант хүн ашид өөрийн гэмийг шинжилнэ
Саваагүй муу хүн ямагт бусдын гэмийг хэлнэ
Сайн хавар навсагтай
Муу намар бороотой
Сайн хас боловч эд болгохгүй бол хэрэггүй
Сайн хүн боловч эрдэм сурахгүй бол хэрэггүй
Сайн хийсэн бага ч бол тус
Саад хийсэн бага ч бол хор
Сайн хоолонд хүрэхийн завсар
Муу гэдэс хагардаг
Сайн хөлөг хатираач
Сайн хүн зөвшөөч
Сайн хувцас биенд гоо
Сайн нөхөр сэтгэлд гоо
Сайн хулгайч нутгаасаа хулгайлахгүй
Сайн хүн ажилдаа сайн
Муу хүн идэхдээ сайн
Сайн хүн ажил хийснээ сайрхах
Муу хүн гэдэс цадсанаа сайрхах
Сайн хүн ажлаараа
Саар хүн амаараа
Сайн хүн ажлаараа
Сагсуу хүн амаараа
Сайн хүн анхаарна
Шалиг хүн омогдоно
Сайн хүн арван талтай
Муу хүн гурван талтай
Сайн хүн болгонд сайн муу нэр
Салшгүй хосолж явдаг
Сайн хүн бол сагагийн толгой мэт сагсалзана
Саар хүн бол салхины ногоо мэт салгална
Сайн хүн гэнэдэхээс айхгүй
Сайн морь бүдрэхээс айхгүй
Сайн хүн дуутай
Сайн морь сайвартай
Сайн хүн дуутай
Сайн морь цолтой
Сайн хүн зөвшөөч
Сайн морь хатираач
Сайн хүн морин хоштой
Муу хүн аяган хоштой
Сайн хүн мөрөө хардаг
Сайхан тогос сүүлээ хардаг
Сайн хүн муугаас айна
Таних хүн үхэхээс айна
Сайн хүн муутай
Сайн морь цуутай
Сайн хүн ноён суувал хонь болно
Муу хүн ноён суувал чоно болно
Сайн хүн нөхөрсөг
Саар хүн аминсаг
Сайн хүн нөхөртэй
Сар наран тольтой
Сайн хүн нутагтаа уул
Муу хүн нутагтаа ууль
Сайн хүн нутагтаа хүрээ
Муу хүн нутагтаа хэрээ
Сайн хүн нэг үгтэй
Сайн морь нэг явдалтай
Сайн хүн нэг үгэнд
Сайн морь нэг ташууранд
Сайн хүн нэрдээ хайртай
Муу хүн биедээ хайртай
Сайн хүн нэрээ бодно
Саран тогос сүүлээ харна
Сайн хүн нэрээ бодно
Цэцэн хүн сүүдрээ шинжинэ
Сайн хүн нэрээ хайрлана
Сайхан тогос өдөө хайрлана
Сайн хүн нэрээ
Тогос шувуу өдөө
Сайн хүн санаагаар бүхэм
Сайн хүн санаагаар явах
Сайхан хүн царайгаар явах
Сайн хүн санаагаараа
Саарал морь явдлаараа
Сайн хүн санаагаараа
Сайвар морь жороогоороо
Сайн хүн санагдаж явах
Муу хүн мартагдчих
Сайн хүн сарны гэрэл
Саар хүн өдрийн манан
Сайн хүн сарны гэрэл
Сайн туршлага нарны гэрэл
Сайн хүн сарны гэрэл
Сайн ухаан нарны гэрэл
Сайн хүн сургаалаар
Муу хүн модоор
Сайн хүн үг даана
Сагагийн гурил ус даана
Сайн хүн үгнээс айдаг
Муу хүн модноос айдаг
Сайн хүн үгээ буцдаггүй
Арслан бөөлжсөө иддэггүй
Сайн хүн үгээр
Сайвар морь жолоогоор
Сайн хүн үгээр
Сайвар морь ташуураар
Сайн хүн үзсэн сонссоноо
Муу хүн идсэн ууснаа
Сайн хүн үзсэнээ
Муу хүн идсэнээ
Сайн хүн усан жороо
Муу хүн модон хөшүүр
Сайн хүн усан тэлмэн жороо
Муу хүн модон хөшөө
Сайн хүн хүнд санаархах
Муу хүн юмд санаархах
Сайн хүн хүүхдээсээ
Сайн морь унаганаасаа
Сайн хүн хэлснээ мэлзэхгүй
Сайн нохой бөөлжсөнөө идэхгүй
Сайн хүнд (хэрэгт) саатал олон
Баярт хэрэгт барцад олон
Сайн хүн цаг дээрээ
Муу хүн сав дээрээ
Сайн хүн эрдмээрээ
Муу хүн мундраараа
Сайн хүн яаруу
Муу хүн түгшээ
Сайн хүн явснаа
Муу хүн идсэнээ
Сайн хүн яруу
Муу хүн төсөө
Сайн хүнд бүү нуу
Муу хүнд бүү цуглаа
Сайн хүнд нөхөр олон
Сайн явдалд магтаал олон
Сайн хүнд нөхөр олон
Сайн моринд эзэн олон
Сайн хүнд саад
Муу хүнд зугаа
Сайн хүнд саад олон
Саар хүнд зугаа олон
Сайн хүнд саадгүй гэж хаанаас
Саруул шөнөд хулгайчгүй гэж хаанаас
Сайн хүнд садан олон
Зандан модонд салаа олон
Сайн хүнд санаа хэрэгтэй
Муу хүнд манцарга хэрэгтэй
Сайн хүнд саналга
Муу хүнд заналга
Сайн хүнд тус хүргэвэл
Санаанаасаа мартдаггүй
Сайн хүний зан солигддоггүй
Шижир алтны өнгө хувирдаггүй
Сайн хүний найрт
Муу хүний амь гардаг
Сайн хүний нас охор
Сайн хүний нүүрийг муу хүн барах
Сайхан зургийн нүүрийг ялаа батгана барах
Сайн хүний нүүрийг муу хүн барна
Сайхан гэрийн нурууг тагтаа шувуу барна
Сайн хүний нэр санагдана
Муу хүний нэр мартагдана
Сайн хүний нэр үлддэг
Муу хүний хор үлддэг
Сайн хүний нэр үлддэг
Муу хүний шившиг үлддэг
Сайн хүний нэрийг муу хүн барна
Сайхан сүмийн нүүрийг муу ууль барна
Сайн хүний нэрийг муу хүн гутаадаг
Сайхан сүмийн оройг шаазгай шувуу бузарладаг
Сайн хүний нэрийг
Гурав худалдаж иддэг
Сайн хүний саад
Муу хүний зугаа
Сайн хүний санаа самаа адил
Муу хүний бодол могой адил
Сайн хүний санаа тариа адил
Муу хүний санаа могой адил
Сайн хүний санаа цайлган
Муу хүний бодол зуйрган
Сайн хүний тав ханахад
Муу хүний амь гардаг
Сайн хүний тал олон
Муу хүний ял олон
Сайн хүний үг сарын хүнс
Саар хүний үг өдрийн саад
Сайн хүний үрийг хэлээд барахгүй
Шандын булгийн ус шавхаад барахгүй
Сайн хүнийг хүндэлбэл тариан толгой ганхана
Муу хүнийг хүндэлбэл могойн толгой шоволзоно
Сайн хүний явсан мөрөөр цацарсан гэрэл татна
Сайн хүнийг битгий ил
Муу хүнийг битгий таш
Сайн хүнийг дуурайх
Салан хүнийг ичээх
Сайн хүнийг муу хүн хорлоно
Сайн хэргийг муу хэрэг далдална
Сайн хүнийг муу хүн хөөднө
Сайхан тооныг муу утаа хөөднө
Сайн хүнийг ханилж мэддэг
Сайн морийг унаж мэддэг
Сайн хүнийг хүндэлбэл
Тариан толгой ганхах мэт
Муу хүнийг хүндэлбэл
Могойн толгой шоволзох мэт
Сайн хүн сайны төлөө явж ханадаггүй
Муу хүн муугийн төлөө явж ханадаггүй
Сайн хүнтэй битгий мэлз
Муу хүнтэй бүү нөхөрлө
Сайн хүнтэй бүү мэлз
Саар хүнтэй бүү болз
Сайн хүнтэй бүү өш
Муу хүнтэй бүү хөлс
Сайн хүнтэй нөхөрлөвөл сарны гэрэл
Муу хүнтэй нөхөрлөвөл самжийн барил
Сайн хүнтэй ханилан суувал
Саруул болоод ухаан түүнээс
Сайн хүнтэй ханилбал баяр жаргалын үндэс
Муу хүнтэй ханилбал хор ёрын үндэс
Сайн хүнээс бүү харамла
Муу хүнд бүү хадгал
Сайн хур ган дээр ордог
Сайн нөхөр зүдгүүр дээр ирдэг
Сайн хур ганд
Сайн нөхөр зүдгүүрт
Сайн хүргэн:
Ирэх тутам инээлгэдэг
Харих тутам харуулдаг
Зөв бурууг сургадаг
Зөөлөн хатууг ялгадаг
Муу хүргэн:
Бороонд болсон болжмор шиг
Будаа зөөдөг хулгана шиг
Сайн хүү муу болж магадгүй
Муу хүн сайн болж магадгүй
Сайн хүүд битгий нөө
өөрөө олно
Муу хүүд битгий хадгал
үрж хаяна
Сайн хүүд бэлтгэсэн байсан
Саар хүүд нөөсөн байсан адил
Сайн хүүтэй бол өдрийн гурван баяр
Муу хүүтэй бол өдрийн гурван зовлон
Сайн хүүхэн нүдний гох
Муу будаа шүдний гох
Сайн хүүхэн харьд гарахгүй
Сайн морь нутаг алдахгүй
Сайн хэргийг сар жилээр бодоод олохгүй
Муу хэргийг сэд гэвэл сэтгээд барахгүй
Сайн хэрэгт саад олон
Баярт хэрэгт барцад олон
Сайн цагт өглөг
Муу цагт авлага
Сайн ч биш
Саар ч биш
Сайн ч болсон дуугүй хүн
Саруул ч болсон шөнө
Сайн ч миний хүү
Муу ч миний хүү
Сайн чимээ үүднээс гарахгүй
Муу чимээ мянганы газар
Сайн чоно чөдөртэй морь идэхгүй
Сайн шавь мод сонгож өрөө засна
Мэргэн түшмэд эзнээ сонгож тусална
Сайн шандын усыг шавхаж шимж барахгүй
Сайн хүний үрийг дарж давтаж болохгүй
Сайн шувуу мод үзэж сууна
Сайн хүн хүнийг сонгож ураглана
Сайн шувуу модыг үзэж сууна
Сайн хүүхэн хүнийг үзэж сүйлнэ
Сайн шувуу шаах
Шар шувуу идэх
Сайн эд сайрхалгүй
Муу эд магтаалгүй
Сайн эм гашуун
Сайн ном гөшүүн
Сайн эм саруул
эрийнхээ өмнө зул
Муу эм даруул
эрийнхээ өмнө нүх
Сайн эм сахиус
Муу эм дөнгө
Сайн эм хань
Муу эм ад
Сайн эм хань
Муу эм гань
Сайн эм уухад гашуун боловч өвчинд тустай
Үнэн үг нүүрт халтай боловч үйлд тустай
Сайн эм уухад гашуун боловч өвчинд тустай
Шударга үг чихэнд хатуу боловч явдалд тустай
Сайн эм хоёр эрд гарахгүй
Сайн морь хоёр эмээл тохохгүй
Сайн эмийн үр
Гэзгэн бие нь намуухан
Гэдсэн бие нь нарийхан
Шивэгнэж хэлэвч дуулна
Чимхэж өгөвч цадна
Муу эмийн үр
Гэзгэн бие нь сэгсгэр
Гэдсэн бие нь цүдгэр
Овоолж өгөвч цадахгүй
Орилж хэлэвч дуулахгүй
Сайн эмээл агтын чимэг
Сайхан бүсгүй гэрийн чимэг
Сайн эр ажил хийвэл дуустал
Сайн морь зам хөөвөл хүртэл
Сайн эр ажилдаа сайн
Муу эр идэхдээ сайн
Сайн эр ажилдаа
Самуун эр идэхдээ
Сайн эр арван талтай
Сагаг гурван талтай
Сайн эр бусдыг санана
Самуун эм хүнийхийг санана
Сайн эр замын уртыг
Муу эр замын ойрыг
Сайн эр зарганд унана
Саарал морь шаварт унана
Сайн эр зарганд унасан
Цагаан морь шавард унасан хоёр адил
Сайн эр зовлон даана
Сайн морь уналга даана
Сайн эр зоригоор
Сайн морь тараар
Сайн эр нөхрөө санана
Муу эр биеэ санана
Сайн эр нэрээ
Тогос шувуу өдөө
Сайн эр санаанд мушгигдахгүй
Муу эр идээнд мушгигдах
Сайн эр санаандаа
Сайн морь алхаандаа
Сайн эр санасандаа
Сайн морь зорьсондоо
Сайн эр санасандаа
Сайн морь харайсандаа
Сайн эр сарын газар тустай
Саруул од шөнийн харанхуйд тустай
Сайн эр сарын хүлээцтэй
Муу эр хоногийн хүлээцтэй
Сайн эр үгүйрэвч
Муу замаар явахгүй
Сайн морь муудавч
Сайхан эрдмээ орхихгүй
Сайн эр урдаа шархтай
Муу эр хойноо шархтай
Сайн эр үү
Салан авгайн хүү юу?
Сайн эр харвах
Муу эр харах
Сайн эр харснаа хэлэх
Муу эр эдэлснээ хэлэх
Сайн эр хуяггүйгээр дайснаа дарна
Санаатай эр нүцгэн биеэр үйлийг бүтээнэ
Сайн эр хэлсэн үгэндээ суудаг
Сайн морь харайсан газартаа хүрдэг
Сайн эр хэлсэн үгэндээ
Сайн морь зорьсондоо
Сайн эр хээрийн хоймор ясаа хаядаг
Муу эр гэрийн хойно ясаа хаядаг
Сайн эр шахамдсан цэргийг хядахгүй
Сайн эзэн шургасан хүнийг хясахгүй
Сайн эр шахамдсан цэргийг шахаж үл ална
Санаатай эзэн шургасан хүнийг шарлааж үл зовооно
Сайн эр шийдсэндээ хүрнэ
Сайн морь зорьсондоо хүрнэ
Сайн эр явсан үзсэнээ
Муу эм идсэн ууснаа
Сайн эрд архи гаатай
Сайн моринд жидүү гаатай
Сайн эрийг зовлон ухаан оруулдаг
Муу эрийг зовлон ухаан алдуулдаг
Сайн эрийн аман дээр
Муу эрийн бөгсөн дээр
Сайн эрийн зэмсэг саадаг
нум хоёр
Муу эрийн зэмсэг мод
тайрдас хоёр
Сайн эрийн нутаг дээр түлээтэй
Муу эрийн нутаг дээр баастай
Сайн эрийн санаа нь хуяг
Самуун эмийн санаа нь хуял
Сайн эрийн сахал газрын хэрээр ургана
Шандын газрын тариа чийгийн хэрээр ургана
Сайн эрийн хашгираа
Муу морины шагшраа
Сайн эрийн
Санаа сайхан
Сайн эр
Савын ёроол
Сайн эхнэр авбал сарын гурван баяр
Муу эхнэр авбал өдрийн гурван зовлон (бараг)
Сайн эхнэрийн зэмсэг хайч
хуруувч хоёр
Муу эхнэрийн зэмсэг алжуу
залхуу хоёр
Сайн эхнэрийн хүчинд салан эр ханхалзана
Сайхан морины сүрд муухай эмээл данхалзана
Сайн юм
сайхан юм
Миний юм
манай юм
Сайн юманд саад их
Самуун явдалд хор их
Сайн юманд саад олон
Баярт хэрэгт барцад олон
Сайн юмны зүг
Саарал илжиг шиг хашин
Сайн юмны үр их
Сайн юмны саад нь олон
Сайн юмыг сардаа бодоод олохгүй
Муу юмыг мухасхиймэгц бодож олно
Сайн яв санаагаараа жарга
Энх яв мөнх жарга
Сайн явах санааных
Сайхан явах жолооных
Сайн явах санааных
Сайхан явах болгоомжийнх
Сайн явах санаатай
Муу явах заяатай
Сайн явахад садан ойр
Саар явахад нөхөр хол
Сайн явахад садан олон
Саар явахад дайсан олон
Сайн явахын саад нь
Сагсуу өвчний гэм
Сайн явбал үр олно
Шалиг явбал яр олно
Сайн явбал магтагдах
Муу явбал адлагдах
Сайн явбал
Сайныг асарч сайхан болгох
Муу явбал
Мууг асарч муухай болгох
Сайн явдал гайхамшиг
Муу явдал гутамшиг
Сайн явдал самуунд саад
Сарны гэрэл чононд саад
Сайн явдалтны бүтээл нь их
Муу явдалтны хөнөөл нь их
Сайн явдалтны хойноос жаргал дагах
Муу явдалтны хойноос зовлон дагах
Сайн явдлыг дага
Саар явдлаас зайл
Сайн явдлыг сардаа бодоод олохгүй
Самуун явдлыг самс нь хөдөлбөл тэр
Сайн явсан нь өөдлөхдөө мэдэгддэг
Саар явсан нь цагтаа мэдэгддэг
Сайн эр явснаа
Муу эр идсэнээ
Сайн явъя гэвэл чармайлтаа хичээ
Сайхан явъя гэвэл чанараа хичээ
Сайн явъя гэвэл эрдэм сур
Сааль идье гэвэл үнээ тэжээ
Сайн явъя гэвэл явдлаа хичээ
Сайхан явъя гэвэл царайгаа базаа
Сайн янаг боловч санааг нь танихгүй бол бүү зөвш
Саруул тал боловч шаврыг нь мэдэхгүй бол бүү давхи
Сайрхуу эмчид
Сайн эм байдаггүй
Сайхан гэвэл эв
Саруул гэвэл ухаан
Сайн гэвэл чанар
Саар гэвэл залхуу
Сайхан морь эрийн чимэг
Сайн морь эзэндээ нөхөр
Салга гэвэл нэмээтэй
Сайн гэвэл муутай
Салхи бороо хоёр
Сайхан дээлийн дайсан
Архи хүүхэн хоёр
Сайн эрийн дайсан
Салхи бороог даахгүй хүн
Сайн эрд тооцогдохгүй
Салхин үүл эвхрэлдвэл зуд болохын тэмдэг
Сайн муу хутгалдвал зуураан болохын тэмдэг
Самуун зальхай дэгдэхгүй бол
Сайн эр тодрохгүй
Самуун эмс төвөгтэй
Сайн эдлэл үрэгдэлтэй
Самуун явдал жигүүртэй
Сайн явдал саартай
Санаа муутад сэжиг олон
Сайн моринд газар ойр
Санаат хүнд сэжиг олон
Сайн моринд газар олон
Сайн бэр:
Өрхөөр гийсэн нар мэт
Үүдээр орсон сар мэт
Өөрөө ургасан жимс мэт
Бал чихэр овоолсон мэт
Муу бэр:
Ад тотгор нэмэх
Эд мал барагдах
Унгас ноос хийсч
Тэмээ туйлсан мэт
Сар мандаад гарвал шөнө боловч гэгээн
Сайн сураад чадвал хүүхэд боловч мэргэн
Сар саруул боловч өдөртэй адилгүй
Сайн нь сайн боловч өөгүй тэгшгүй
Сарны гэрлээс хулгайч дальдирна
Сайн хүнээс саар хүн дальдирна
Сарны гэрэлд хулгайч дургүй
Сайн хүнд хуйхарч дургүй
Сарны гэрэлд чоно дургүй
Сайн ноёнд хулгайч дургүй
Саруул тал боловч шаврыг нь мэд
Сайн найз байвч чанарыг нь мэд
Саруул тэнгэр цэлмэгээрээ
Сайн хүн цэгцээрээ
Сарьсан багваахайд жигүүр байвч
Нарны гэрэлд нисэж чаддаггүйн адил
Санаа муутад ухаан байвч
Сайн нөхрийг олж үл чадна
Тураг шувуу турж хүрмээр газар
Туурайт морь улдаж хүрмээр газар
Сайн эр салбарч хүрмээр газар
Муу эр мунгинаж хүрмээр газар
Үнэн сэтгэл үйлсийн үүсэл
Сайн санаа цэнгэлийн эх
Үнэн худал хоёр сүүлдээ тодордог
Жаргал зовлон хоёр үйлээс тодордог
Сайн муу хоёр сэтгэлээс ялгардаг
Тус хор хоёр үйлдлээр илэрдэг
Хар санаагаар маани тоолсноос
Сайн санаагаар шавар нухсан дээр
Хар санаатны хариуд харганын өргөс
Сайн санаатны хариуд сарны гэрэл
Худал үг хэлээгүй
Хуурмаг явдал гаргаагүй
Сайн санаатай
Сайхан сэтгэлтэй хүн
Хүний муу нь мэдэгддэг
Сайн нь мэдэгддэггүй
Цааз мэдэхгүй хүнээс
Сайн сүсэгт сахилтан дээр
Төр мэдэхгүй хаанаас
Төвшин сэтгэлт түшмэл дээр
Цэцэн сайд улсын эрдэнэ
Сайн эм гэрийн эрдэнэ
Шандын усыг шавхаад барахгүй
Сайн хүний үрийг хэлээд дийлэхгүй
Шандын усыг шимээд бардаггүй
Сайн хүнийг муулаад болдоггүй
Шар алтны өнгө солигдохгүй
Сайн хүний нэр дарагдахгүй
Шинийн тавны сар
Сайн эрийн гошоо

Аман зохиолд орсон нь

[засварлах]

Зүйр үг

[засварлах]
Сайн явах санааных
Сайхан явах болгоомжийнх

Тайлбар: сайн сайхан амьдрах эсэх нь зөвхөн тухайн хүнээс өөрөөс нь шалтгаална

Сайн эм уухад гашуун боловч өвчинд тустай
Сайн үг сонсоход хатуу боловч явдалд тустай

Тайлбар: шударга шүүмжлэл чигч сургаал сонсоход эвгүй ч биед тустай

Сайныг муу гутаадаг
Мууг сайн дардаг

Тайлбар: үнэн зөв эцэстээ ялдаг

Сайн эхнэрийн хүчинд салан эр ханхалзана
Сайхан морины сүрт муухай эмээл дэнхэлзэнэ

Тайлбар: эхнэр сайн бол нөхөр сайн явна

Сайнаас салбал талын дунд
Салаасаа салбал далайн дунд

Тайлбар: үнэнч дотны хань нөхрөөсөө салвал хэцүүднэ

Сайн эр нөхрөө санана
Муу эр биеэ санана

Тайлбар: үнэнч дотны анд найз нөхдөө үргэлж санаж бодож байдаг бол муу хүн зөвхөн амиа хичээж явдаг

Сайн аргыг сараар бодоод олохгүй
Самуун аргыг сахлаа шувтарсаар олдог

Тайлбар: сайн ухааныг сурахад бэрх, муу ухааныг сурахад хялбар

Сайныг хэлж өгөөд сурдаггүй
Мууг хэлэхгүйгээр сурдаг

Тайлбар: хүн сайн зүйлийг хүлээж авахдаа удаан байдаг, харин муу зүйлийг өөрөө хар аяндаа сурчихдаг

Цэцэн үг

[засварлах]
Сайн үг мянган алтны үнэтэй

Тайлбар: цэцэн мэргэн үгний ач тус их