[go: up one dir, main page]

Jump to content

од

Викитоль-с

Монголоор

[засварлах]

Үгийн гарал

[засварлах]

Р

Үгийн дуудлага

[засварлах]
[odŏ]

Үндэсний бичиг

[засварлах]
ᠤᠳᠤ
(оду)

Галиглах зарчим

Үгийн утга

[засварлах]
I нэр.
  1. од.орон. Огторгуйн алсад гэрэлтэн харагдах тэнгэрийн эрхэс
  2. шилж. Жинлүүр, чигнүүрийн нуруун дахь жин лангийн тоог заах тэмдэг
  3. шилж. Ямар нэгэн юмны од мэт гялалзах жижиг толбо, цэг
  4. шилж. Адилхан урттай таван хэрчмийн солбилцлоос бүтсэн таван хошуут хээ
  5. шилж. Бууны овоо
II нэр.
  1. Үхэр, гахай зэрэг амьтны биед орших уут хорхой, цагаан хорхойн авгалдай.

Ойролцоо үг

[засварлах]

Нийлмэл үг

[засварлах]
од түгэх/од гийх - харанхуй болж одны харагдах хэмжээ үлэмжхэн нэмэгдэх
од анивчих/од жирвэлзэх - одны гэрэл хөдлөн гялалзаж харагдах
од сийрэх - үүр цайж, огторгуйд түгсэн одны зарим нь үзэгдэхгүй болж цөөрөх
од харвах/од унах/од зарах - сансрын биет агаар мандалд гэрэл цацруулан их хурдтайгаар унах
ашдын од - биеээсээ илч гэрэл гаргадаг нар, хэдрэг зэрэг одон ертөнц
хувилдаг од - гэрэлтэхдээ өнгө нь хувирч харагдах ашдын од
хүн од - тэнгэрийн оёдлын ойр орших нэгэн сүрэг таван од
өдрийн од - а.өдрийн цагт харагдах од; б.шилж. маш ховор чухал зүйл
одон орон - огторгуйн хязгааргүйд орших тэнгэрийн эрхсүүдийн цогц
одон мандал - тэнгэрийн ажиглалт, гариг ертөнцийн байршил, хэмжээ, хөгжил, эрхэс хөдөлгөөнийг цогцоор нь судалдаг ухаан
одон орны дуран авай - од гаригийг шинжлэн үзэхэд хэрэглэхээр тусгайлан үйлдсэн дуран
одны гэр - одны орших газар
од нягт - од маш, үлэмж их
долоон од - долоон бурхан од
одон орон судлал ш.у. - одон орныг судлах шинжлэх ухаан
одон орон судлаач - одон орныг судлан шинжлэхэд мэргэшсэн мэргэжилтэн
одон орныг судлах оргил - тэнгэрийн байдал, нар, сар, од гаригийг байнга шинжлэн судлахад зориулан байгуулсан багаж хэрэгсэл бүхий тусгай газар
жингийн од - тухайн зүйлийн жинг заасан тэмдэг
торгоны од - торгонд гаргасан жижиг толбо
одон цоохор - жижиг цоохор толбо бүхий зүйл
таван од - таван хошуут хээ
одыг нь цэвэрлэх - бууны овоог цэвэрлэх
авын од - авын үзүүр
од нь орох - аз хийморьтой явах
од нь унах - хийморь сүлд нь доройтох
залуу од - олонд алдаршиж буй залуу хүн
оддын өвчин - амжилтдаа эрдэж биеэ тоох ёс суртахууны доголдол
одон бөмбөг спорт. - ширээн дээр намхан татсан торон дээгүүр жижиг бөмбөгийг цохиураар нөгөө тал руугаа давуулан цохиж тоглох спорт тоглоом

Зөв бичихзүй

[засварлах]

Үг хувилгах зарчим

Кирил бичгийн зөв бичихзүй

[засварлах]

од нэр. ~он орон судлал, одонд, о.тоо одод, оддын өвчин

Үндэсний бичгийн зөв бичихзүй

[засварлах]

ᠡᠣ᠊ᠳ᠋ᠣ᠊᠊ᠨ ᠊ᠣ
ᠡᠣ᠊ᠳ᠋ᠣ᠊᠊ᠨ ᠳ᠋ᠣ
ᠡᠣ᠊ᠳ᠋ᠣ ᠊ᠢ᠊᠊ᠢ
ᠡᠣ᠊ᠳ᠋ᠣ᠊᠊ᠨ ᠡᠴ᠊‍᠊ᠨ
ᠡᠣ᠊ᠳ᠋ᠣ ᠪᠡ᠊ᠷ
ᠡᠣ᠊ᠳ᠋ᠣ ᠲ᠋‍ᠠ‍᠊ᠢ
ᠡᠣ᠊ᠳ᠋ᠣ ᠡᠣ᠊᠊ᠷᠣ᠊ᡍᠣ
ᠡᠣ᠊ᠳ᠋ᠣ ᠪᠡ᠊‍᠊ᠨ
ᠡᠣ᠊ᠳ᠋ᠣ᠊ᠣ᠊᠊ᠨ

/~ы /~д /~ыг /~оос /~оор /~той /~руу /~оо /~д

Орчуулга

[засварлах]

Хоршоо үг

[засварлах]
  • од гариг - тэнгэрийн томоохон эрхэс
  • од мичид - огторгуйд цэг мэт гэрэлтэн үзэгдэх тэнгэрийн эрхэс
  • од овоо - бууны гол төмрийн үзүүрийн дээд талд байдаг бууг шагайж онилоход хэрэглэх жижиг шовгор төмөр

Товчилсон үг

[засварлах]

Хэлц үг

[засварлах]

Өвөрмөц хэлц

[засварлах]
од нь гялалзах - ажил үйлс нь өөдрөг байх, аз хийморьтой байх
од нь харвах - ажил хэрэг бүтэхээ байх, азгүйдэх
од нь харих - ажил үйлс нь бүтэлгүйтэх
од нь цоорох - хийморь сүлдгүй болох
од шүүрэх - овсгоотой байх
од нь онгойх - аз хийморь нь харих
муу одонд төрөх - аз хийморь нь дутах
сайн одонд төрөх - азтай, хувьтай төрөх, амны хишигтэй байх
од муутай/одгүй - азгүй байх~Дарга аа, би ч зодоон цохионд од муутай амьтан даа (Б.Догмид, Оосор бүчгүй орчлон).
од нь гялалзах - ажил үйлс нь өөдрөг, аз хийморьтой байх~Тэр ч ёстой од нь гялалзаж яваа залуу даа (Б.Бааст, Хоёр хун).
од нь харвах/унах - үйл явдалд аз золгүй болох, ажил хэрэг бүтэхээ байх, азгүйдэх~Тэр Герман хаан гэгч дамшиг чинь од нь харваж орхисон хэрэг (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).
од харан хонож, орвон дэрлэн унтах - гэр оромжгүй хээр хөсөр хонож хэвтэх~Хасар би танаас салж Хан ахаа санаж, хайн эрэвч харагдах бараагүй, хайлан уйлавч сонсогдох чимээгүй, хаана одсоныг мэдэхгүй, од харан хонож, орвон дэрлэн унтаж, гэргүй хонож, дэргүй унтаж баймуй (МНТ).
од шүүрэх - овсгоотой байх~Хэрвээ Та бизнес эрхэлдэг бол үйл ажиллагаагаа өргөжүүлж, од шүүрэх боломжтой.
одон сарыг нөмрөх - хээр гадаа хонож хэвтэх~Мөнгөндалай, Гүнсэгийн намын хорооны нэг баг хүн болон хамтарсан байлдааны эгнээ ангиа дагуулж одон сарыг нөмөрч, салхин хуй татсаар хүрээд ирлээ (Д.Дамиран, Мөнгөндалайн дуулал).
одод шуулгах - оройтох~Хүдэр нутаг усныхны зүрхэнд орсон хорхойтсон баавгайтай ана мана, ач тач үзэлцсээр одод шуулгажээ (Д.Цэдэв, Улаан хамбан зодогт буюу тавын даваа).
одтой төрөх - аз жаргалтай, аз хийморьтой төрөх~Одтой төрсөн охин гэж ярьдаг билүү (Б.Бааст, Алтайн цэцэг).
↑ муу одонд төрөх
↑ өдрийн од шиг
↑ сайн одонд төрөх
↑ урын одтой дархчууд

Хэвшмэл хэлц

[засварлах]
Од гараагүй байхад
Ойд ороогүй байхад
Од гарвал огторгуйн чимэг
Олон хурвал оюуны чимэг
Од олон бол тэнгэр цэлмэг
Хүн олон бол оюун дэлгэр
Од олон боловч сар мэт тунгалаг нь ховор
Сар тунгалаг боловч нар мэт гэгээн бус
Од тэнгэрийн чимэг
Мод газрын чимэг
Орчлон орой болгон жороо
Од шөнө болгон жиргээ
Сар саруул боловч нартай адилгүй
Од олон боловч сартай адилгүй

Аман зохиолд орсон нь

[засварлах]

Зүйр үг

[засварлах]
Од олон бол тэнгэр цэлмэг
Хүн олон бол оюун дэлгэр

Тайлбар: од олон харагдаж байвал тэнгэр цэлмэг байх, олон хүнээс цэцэн ухаан гарах

Од олон боловч сар мэт тунгалаг нь ховор
Сар тунга­лаг боловч нар мэт гэгээн бус

Тайлбар: сай­наас илүү сайн байдаг