[go: up one dir, main page]

Jump to content

машин

Викитоль-с

Монголоор

[засварлах]

Үгийн гарал

[засварлах]
Машина гэсэн орос үгнээс гаралтай.

Үгийн дуудлага

[засварлах]
[maʃi:n]

Үндэсний бичиг

[засварлах]
ᠮ‍ᠠ‍᠊ᠱ᠊ᠢ᠊᠊ᠨ


(масин)

Галиглах зарчим

Үгийн утга

[засварлах]
нэр.
  1. Бүтээгдэхүүн гаргах зориулалтын оньсон хүрд бүхий төхөөрөмж
  2. Тээврийн хэрэгсэл
  3. шилж. Аливаа үйлийг машин тэргээр гүйцэтгэх мэт ажиллах нь

Ойролцоо үг

[засварлах]

Нийлмэл үг

[засварлах]
бичгийн машин - юм бичихэд зориулагдсан машин
махны машин - махыг жижиглэн хэрчих зориулалтын хэрэгсэл
сүүний машин - сүүг боловсруулан цөцгий цохих зориулалтын төхөөрөмж
сахлын машин - сахал хусах зориулалтын хэрэгсэл
оёдлын машин - оёх үйл хийдэг зориулалтын төхөөрөмж
тооны машин - тоог бодон хариу гаргах төхөөрөмж
тооцоолон бодох машин - мэдээллийг боловсруулах орчин үеийн электрон тооцоолон бодох хэрэгсэл
машин худаг - машинаар өрөмдөн ухаж, хөөрөг угсарсан гүн худаг
суурь машин - ямар нэгэн юм боловсруулан хийх үйлдэх төхөөрөмж
ачааны машин - ачаа зөөх зориулалттай тээврийн хэрэгсэл
суудлын машин - хүн суух зориулалттай тээврийн хөнгөн хэрэгсэл
хоолны машин - их иддэг хүн

Зөв бичихзүй

[засварлах]

Үг хувилгах зарчим

Кирил бичгийн зөв бичихзүй

[засварлах]

ма|шин нэр. машины, машинд, машинаар, о.тоо машинууд

Үндэсний бичгийн зөв бичихзүй

[засварлах]


Орчуулга

[засварлах]

Хоршоо үг

[засварлах]

Этгээд үг

[засварлах]
ААВЫН ЦЭЭЖ н. цээж том, тэвш жижиг тэрэг
  • Тэгэхэд сумын шууданд аавын цээж явдаг байса н.
  • Миний аав аавын цээжбарьдаг.
АМБААР н. автобусО.амбар(амбаар, үүдний пин)
  • Бидний суусан жижиг тэрэгний жолооч “Нэг амбаар өмнө ирээд зогсчихлоо” гэв.
  • 50 эргэм насны тэр эр нөгөөдөө “Би автобус баазад байхдаа амбаар барьж байгаагүй, баазын даргын тэрэг барьж байсан” гэж өгүүлж байв.
ГАЛЗУУ ХУЛГАНА н. хотын гудамжаар сүлжин явах тээврийн жижиг автобус
  • Галзуу хулгана бараг хүн дайрчих шахам явдаг.
  • Хотын захиргаа галзуу хулганыхаа хүн тээвэрлэх асуудлыг шийдэхгүй удаж байна.
ЖОЛОО МУШГИХ тбү. машин барих, жолоодохО.крутить баранку(жолоо мушгих)
  • Би хорин жил жолоо мушгиж байна.
  • Би жолоо мушгиж үзээгүй байхдаа онгоц жолоодож сурса н.
НИСДЭГ ТАВАГ н. хот хооронд хүн тээвэрлэх микро автобус
  • Чи нисдэг тавганд суугаад хэрэггүй, галт тэргэнд суугаад явчих.
  • Би Дарханаас нисдэг тавгаар ирлээ.
СУНАДАГ УЛААН н. урт улаан автобус
  • Сүүлийн үед манай хотод сунадаг улаан цөөрч байна.
  • Чехийн сунадаг улаан манай нийтийн гол тээвэр байса н.
ТӨМӨР ХӨЛӨГ н. машинО.железный конь(төмөр морь)
  • Төмөр хөлгүүдийн уралдаанд Оросын УАЗ-69 түрүүлж, Японы Тоёото унасан залуугийн төмөр хүлэг аман хүзүүджээ.
  • Энэ төмөр хөлөг гоё харагдаж байна.
ЭЭЖИЙН БӨГС н. цээж жижиг, тэвш бандгар жижиг тэрэг
  • Тэр залуу гуанзанд материал зөөхөд ээжийн бөгс зүгээр шүү гэв.
  • Энэ ээжийн бөгсийг сайн тэрэг гэдэг.

Этгээд үг

[засварлах]
КҮҮЛ б.тааламжтай сайханА.cool(сэрүүн)
  • Бидний үзсэн концерт ёстой күүл байлаа шүү.
  • Чиний хүн яаж биеэ чийрэгжүүлэх талаар хэлсэн санаа надад күүл санагдлаа.
КАЙФ АВАХ тбү. таашаал авах. О.получить кайф, кайфовать(кайф авах)
  • Сүүлийн үед манай улс төрчид морь уралдуулж кайф авдаг заншилтай болоод байна.
  • Миний зохиосон хөгжмийг хүмүүс сонсоод кайф авна гэж итгэж байна.
ТАГНАХ *АЖИГЛАХ
  • '
  • '
ГАТНУУЛ н. аө.туршуул(“тагнуул” хэмээх үгийн тэргүүн үеийн авиаг тонгоргосон)
  • Ажил хаялтыг зохион байгуулсан ажилчдын дотор аль хэдийн хүчний байгууллагын гатнуулууд орчихсон байсан байжээ.
  • Над шиг зүрх зориг дорой хүн гатнуул болох гэж байхгүй байх аа.
ГАТНУУЛДАХ тү. турших, ажиглах
  • Би сая даргын өрөөгөөр гатнуулдаад ирлээ. Өрөөндөө ганцаараа ажлаа хийгээд сууж байна.
  • Чи намайг гатнуулдаж суухын оронд гадагшаа салхинд гар.
ТАКСИ *МАШИН ТЭРЭГ
  • '
  • '
ЗОЛБИН ШАР н. такси
  • Золбин шард суугаад хүрээд ир.
  • Хөдөө гэсэн ч золбин шар явдаг болсон байна шүү.
ӨЛӨН ШАР н. такси
  • Дурын тэргэнд сууж байснаас өлөн шард суувал аюулгүй шүү дээ.
  • Би өдөр бүр өлөн шараар ажилдаа ирж байгаа. Амар юм.
СИЙДЭХ тбү. аө.таксинд суух(“таксидах” хэмээх үгийн үеийг хурааж үйл үг үүсгэсэн)
  • Цаг яаруу байгаа учир хоёулаа нисэх рүү сийдээд явчихъя.
  • Чи манайх руу ирэх зам мэдэхгүй байгаа бол сийдээд хүрээд ир.

Товчилсон үг

[засварлах]
АМЗЗ Авто Машин Засварын Завод
АМЗТҮС Авто Машин, Засвар, Техник Үйлчилгээний Станц
АММБ Авто Машин Механизмын Бааз
АТМ Автомат Машин (бэлэн мөнгөний)
БММ Барилгын Машин Механизм
БММБ Барилгын Машин Механизмын Бааз
БММЗ Барилгын Машин Механизмын Завод
БММЗ Барилгын Машин Механизмын Засвар
БММЗБ Барилгын Машин Механизмын Засварын Бааз
БММЗГ Барилгын Машин Механизмын Засварын Газар
БММЗЗ Барилгын Машин Механизмын Засварын Завод
МАМСХ Монголын Авто Машин Сонирхогчдын Холбоо
МЗ Машин Засвар
МЗС Машин Засварын Станц
ММБ Машин, Механизмын Бааз
МТС Машин, Тракторын Станц
МТТ Машин, Тоног Төхөөрөмж
ХААММ Хөдөө Аж Ахуйн Машин Механизм
ХААММЭШС Хөдөө Аж Ахуйн Машин Механизмын Эрдэм Шинжилгээний Станц
ЭТМСК Электрон Техник, Машин Судлалын Корпораци

Хэлц үг

[засварлах]

Өвөрмөц хэлц

[засварлах]

Хэвшмэл хэлц

[засварлах]

Аман зохиолд орсон нь

[засварлах]