май
Appearance
Монголоор
[засварлах]Үгийн гарал
[засварлах]Үгийн дуудлага
[засварлах]- [mai]
Үндэсний бичиг
[засварлах]- ᠮᠠ᠊ᠢ
- (маи)
Үгийн утга
[засварлах]- I нэр.
- Баагисан их утаа
- II аялга.
- Бусдад юм өгөхөд хэлэх аялга
- III.
- IV нэр.
- Аргын улирлын тавдугаар сар
- V нэр.
- Нэгэн зүйл цэцгийн нэр.
- VI амьт.
- Африк, Ази тивийн зарим газар орших нэг бөхтэй тэмээ.
- VII аялга.
- Бог малын майлах дуу
- VIII нэр.
- Утаа тортог болох нь
Утга зохиолын жишээ
[засварлах]- Майхны дэргэд гал асааж, май тавин цайгаа чаналаа. Д.Нямаа. Тэмээний нутаг.,
- Май, чи ав. Яриа., Май! гэж тэр их л ууртай байдалтай өгөв. Д.Намдаг. Цаг төрийн үймээн.,
- Май загас давслан шарав. Д.Сэнгээ. Сайн нөхөртэйгээ уулзахад.,
- Майн нэгний өдөр хэмээгч хаврын сайхан өдөр. С.Буяннэмэх. Түүвэр зохиол.,
- Хулсан мод, май цэцгийн гурван зүйл цэцэг байдаг. В.Инжаннаши. Улаанаа ухилах тэнхим.
- Жангарын эх бичигт “тэмээнд” гэснийг “майдаа” гэж байх юм. “Май” гэдэг нь тэмээ мөн боловч нэг бөхтэй тэмээг хэлдэг байна. Х.Лувсанбалдан, Ц.Шагдарсүрэн. Монголчуудын үсэг бичиг, үг хэллэгийн түүх гарлаас.
- Оготор хамраа сэртгэнүүлж, май май майлж… П.Хорлоо. Зохиолын түүвэр.
Ойролцоо үг
[засварлах]Нийлмэл үг
[засварлах]- май тавих - аргал, хомоолыг уугиулан утаа гаргах
- май загас амьт. - махыг нь давсалж идшинд хэрэглэдэг нэг зүйл жижиг загас
- майн цох амьт. - олон янзын өнгөтэй, урд далавч нь хатуу, хойд далавч нь хальслаг нэгэн зүйл шавж
- майн нэгний баяр хуучир. - олон улсын эв санааны нэгдлийн өдөр
- майн баярыг тэмдэглэх хуучир. - олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн баярыг тэмдэглэх
- май май майлах - бог мал майлах)
- май болох - тортог болох
Зөв бичихзүй
[засварлах]Кирил бичгийн зөв бичихзүй
[засварлах]май I.нэр. мөнгө ав!
Үндэсний бичгийн зөв бичихзүй
[засварлах]
Орчуулга
[засварлах]Хоршоо үг
[засварлах]Товчилсон үг
[засварлах]Хэлц үг
[засварлах]Өвөрмөц хэлц
[засварлах]Хэвшмэл хэлц
[засварлах]- Май гэх бэлгээс
- Мэнд гэх үг дээр
- Май гээд өгөх юмгүй боловч
- Мэнд гэсэн үгээ хэлж бай