[go: up one dir, main page]

Jump to content

их

Викитоль-с

Ин

Монголоор

[засварлах]

Үгийн гарал

[засварлах]

Үгийн дуудлага

[засварлах]
[ixĕ]

Үндэсний бичиг

[засварлах]
ᠶᠡᠭᠡᠡ᠋
(йэхэ)

Галиглах зарчим

Үгийн утга

[засварлах]
тэм.
  1. Хэмжээ том, илүү
  2. Гол, үндсэн
  3. Талаас илүү хувь, хэсэг
  4. Баян элбэг
  5. Зан ааль, бодол санааны дээгүүр, авд биш

Ойролцоо үг .....

[засварлах]

Нийлмэл үг

[засварлах]
их биетэй хүн - том биетэй хүн
их буу - урт гол төмөртэй, том сумтай, устгах сөнөөх чадал их, холын тусгалт галт зэвсэг
их буучин цэрэг. - их бууны цэрэг
их гүрэн - олон улсын харилцаанд тэргүүлэх үүрэгтэй орон
их зэрэг сувилаагүй эер. - цагаан бурхнаар өвдөөгүй
их сургууль - нийгмийн ба байгалийн шинжлэх ухааны төрөл бүрийн салбар бүхий дээд сургууль
их хот - хүн ам, дэд бүтцийн хөгжлөөр тэргүүлэх байртай том хот
их хуур хөгжим. - орчин үеийн ардын найрал хөгжимд оролцдог туйлын их гарын морин хуур
их хуучир хөгжим. - их гарын аралт хуур
их хэнгэрэг хөгжим. - отог овгийн уриа дуудлагад хэрэглэж байсан их гарын хэнгэрэг
их хүйтэн зурхай. - сарны зурхайн ёсны хорин дөрвөн улирлын нэг, өвлийн туйл, хоёр, гурав, дөрвөн ес буюу идэр гурван ес
их буга тогл. - зун хорин есөн буудалтай, найман бугын эсрэг наян хүү тоглодог монгол ардын хөлөгт тоглоом
их багш - а.эрхэм хүндэт багш; б.агуу эрдэмтэн
их баяр - улс үндэсний хэмжээний гол баяр
их бие - аливаа юмны гол хэсэг
их бичгийн хүн хуучир. - а.эртний гүн ухаанд мэргэжсэн эрдэмтэн; тэнгэр, газар, хүн гурвыг туулсан хүн; б.номын их гүүш
их зам - гол том зам
их төлөв - үндсэндээ
их сорилго - улсын баяр наадмын өмнө бөхчүүдийн бяр, чадал чансааг үнэлэх барилдаан
их хурал - ямар нэг байгууллага, хүн амын төлөөлөгчийн нийгэм улс төр, шинжлэх ухааны зориулалт бүхий дээд хурал
их шавь түүх. - Богд хаант Монголын Жавзандамба хутагтын шавь
Их засаг буюу их яса түүх. - Монголын эзэнт гүрний үеийн Чингисийн гол ерөнхий хууль
сүхний их бие - сүхний хөвчин бие
ажлын ихийг хийх - ажлын дийлэнхийг хийх
ихийг нь авах - голыг нь нугалах, ихэнхийг нь хийх
их модтой уул - мод элбэгтэй уул
их устай гол - ус элбэгтэй гол
их зан гаргах - ихэмсэглэх, дээгүүр зан авир гаргах
ихийг бодох - өөрийн биеийг дээгүүрт тооцож авирлах
ихийг санах - ихийг бодох
их амьтан - чадал мөхөс боловч зан ааль, санааны дээгүүр хүн
их үгтэй - бага балчир, нас залуу боловч хэрсүү үгтэй
их жолоодогч - аугаа жолоодогч
их насны морь - насанд хүрсэн, соёолонгоос дээших насны уралдааны морь
их авга ах - хамгийн ахмад авга
их нагац - насаар ахлах нагац
их бэргэн - ууган бэргэн
их хүү - ууган хүү
илүү их хүн цуглах - илүү олон хүн цуглах
их мал харагдах - нэн олон мал харагдах
их сар зурхай. - билгийн улирлын гуч хоногтой сар
их гарын баян - сүүхээтэй, танил олонтой, хөрөнгө чинээ сайтай хүн
их хөлийн - а.олон хүн цуглардаг; б.их гарын
их баярлах - нэн баярлах
их муу санах - маш муу санах
их удах - тун удах
их наадам - урлагийн үзвэр, үзлэг зэргийг багтаасан олон нийтийн том баяр
их эмч анагаах. - анагаахын дээд боловсролтой мэргэжилтэн
их дэлгүүр - төрөл бүрийн бараа бүхий дэлгүүр
их алаг бялзуухай амьт. - хөмсөг зурсан адил болоод урт, шар тэрмийн адил өнгөтэй, сэвхтэй, өөр зуураа хэрэлдэх дуртай нэг зүйл бялзуухай
их бөхгөнө амьт. - биеэр том нэг зүйл бөхгөнө
их хонгор галуу амьт. - өнгө шар, бие шонхороос арай бага нэг зүйл шувуу
их малига урга. - халуун газар ургах, малига цэцэгтэй адил болоод хэлтэс их, өнгө цагаан, үнэр сайхан нэг зүйл цэцэг
их саадган цэцэг урга. - сийрэг шинэсэн ой, ойн зах, төгөлд ихэвчлэн ургадаг олон наст өвс, гол ишнээс том ягаан цэцэг гарна, үрээр үржихдээ удаан, вегатитив эрхтэнээр үрждэг, гэмтээх юмуу түймэрт өртвөл дахин ургадаггүй, дархан цаазтай
их туулайн бөөр урга. - хэмжээ галууны өндөг мэт их, амт туулайн бөөр мэт, агшааж идэх ургамал
их шар цэцэг урга. - навч нь тойрон ургаж доош сулдайсан, цэцгийн төрх хонх мэт, өнгө цагаан, улаан, ногоовтор олон янз, үзвэл уйтгар сэргэх хэмээн үздэг бут бутаар ургах нэг зүйл цэцэгт ургамал
их асрангуй - арвын тавин хоёр зэрэгтэй тооны нэр
их баясангуй - арвын тавин зургаан зэрэгтэй тооны
их бэлгэ тэмдэг - арвын дөчин хоёр зэрэгтэй тооны нэр
их дохио мэдэхгүй тоо - арвын дөчин зургаан зэрэгтэй тоо
их живаа тоосон тоо - арвын дөчин зэрэгтэй тооны нэр
их ингэмэл - арвын арван найман зэрэг­тэй тооны нэр
их тэгш - арван тэгш буюу тавин найман оронтой тооны нэр
их маш дэлгэмэл - арвын арван дөрвөн зэрэгтэй тооны нэр
их наяд - арван наяд буюу нэг триллион
их нигүүлсэнгүй - арвын тавин дөрвөн зэрэгтэй тооны нэр
их онон одох - арвын гучин найман зэрэгтэй тооны нэр
их өвөр дээр - арвын хорин дөрвөн зэрэгтэй тооны нэр
их сайтар хүргэсэн - арвын тавин зургаан зэрэгтэй тооны нэр
их тэр бум - арван арван зэрэгтэй тооны нэр
их тунамал - арвын арван зургаан зэрэгтэй тооны нэр
их тийн болсон - арвын дөчин найман зэрэгтэй тооны нэр
их тэгш - тавин долоон оронтой тооны нэр
их үзэсгэлэнт гэрэлт - арвын гучин хоёр зэрэгтэй тооны нэр
их хаан удирдагч - арвын хорин зургаан зэрэгтэй тооны нэр
их хүчин нөхөр - арвын дөчин дөрвөн зэрэгтэй тооны нэр
их хүчин нүдэн - арвын тавин зэрэгтэй тооны нэр
их хязгаар үзэгдэл - арвын хорин найман зэрэгтэй тооны нэр
их хямралгүй - арвын хорин зэрэгтэй тооны нэр
их шалтгааны зүйл - арвын гучин зэрэгтэй тооны нэр
их эрхт - арвын гучин дөрвөн зэрэгтэй тооны нэр
их ялгаруулагч - арвын хорин хоёр зэрэгтэй тооны нэр

Зөв бичихзүй

[засварлах]

Үг хувилгах зарчим

Кирил бичгийн зөв бичихзүй

[засварлах]

их тэм.. ~ хот (гол) ~ баяр

Үндэсний бичгийн зөв бичихзүй

[засварлах]

ᠶᠡᠭᠡᠪᠳ᠋ᠣ᠊᠊ᠷ
ᠶᠡᠭᠡᠪᠳ᠋ᠣ᠊ᠷᠳ᠋‍ᠠ‍ᠬᠥᠣ
ᠶᠡᠭᠡᠳ᠋‍ᠠ‍ᠬᠥᠣ
ᠶᠡᠭᠡᠳ᠋‍ᠠ‍ᠬᠥᠭᠡ᠊‍᠊ᠨ
ᠶᠡᠭᠡᠭᠡ᠊ᠨ

/~втэр /~втэрдүү /~дүү /~дүүхэн /~хэн

Орчуулга

[засварлах]

Хоршоо үг

[засварлах]

Этгээд үг

[засварлах]
АНГИЙН АНД/НӨХӨД н. хамт ажиллаж буй их хурлын гишүүд, парламентийн гишүүд(уг нь сургуульд нэг бүлэгт суралцагчид)
  • Ангийн нөхдөөсөө хамгийн тулхтай гишүүн нь Одгэрэл ажээ.
  • Эмнэлэгт хэвтэж буй их хурлын гишүүн Баярхүүг ангийн нөхөднь үе үе эргэж биеийн байдлыг нь асууж байна.
ИДЭВХГҮЙ ЭВШЭЭГЧ н. их хурлын юм ярьдаггүй, идэвхгүй гишүүн
  • Их хурал идэвхгүй эвшээгч нараасаа салах цаг болсон баймаар.
  • Энэ гишүүнийг бусад гишүүд нь идэвхгүй эвшээгч гэж үздэг байна.
(НЭГ) АНГИЙНХАН н. хамт ажиллаж буй их хурлын гишүүд, парламентийн гишүүд(сургуульд нэг бүлэгт суралцагчид)
  • Эмнэлэгт хэвтэж буй Батбаярыг нэг ангийнхнаас нь Батгэрэл, Одгэрэл хоёр эргэж иржээ.
  • Энэ эрхэм нэг ангийнхнаасаа хамгийн олон удаа гадаадад жуулчилсан гишүүн болоод байна.
ТӨГӨЛДӨР ХУУР ТОГЛОХ хэл. Их хурлын гишүүн өөрийн болон бусдын өмнөөс зэрэг зэрэг кноп дарж хуурамчаар санал өгөх
  • Их хурлын гишүүд төгөлдөр хуур тоглож буй нь шударга бус үйлдэл юм.
  • Их хурлын гишүүд төгөлдөр хуур тоглодгоо хэзээ болих вэ?
(ХЭЛГҮЙ) КОРОЛЯ н. их хурлын юм ярихгүй, дуугүй суух гишүүн(нэгэн киноны нэр)
  • Их хурал дахин нэг хэлгүй Королягаар нэмэгджээ.
  • Би үгээ хэлэх эрхтэй гишүүн, Короля болж зүгээр суухыг бодохгүй байна.

Товчилсон үг

[засварлах]
АИС Ардын Их Сургууль
АИХ Ардын Их Хурал
АИХД Ардын Их Хурлын Депутат
АИХТ Ардын Их Хурлын Тэргүүлэгч
АИХТ Ардын Их Хурлын Тэргүүлэгчид
АИХТГ Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн Газар
АУИС Анагаах Ухааны Их Сургууль
АУҮИС Анагаах Ухааны Үндэсний Их Сургууль
БАИС Болгар дахь Америкийн Их Сургууль
БИС Багшийн Их Сургууль
БИС Боловсролын Их Сургууль
БХАТИХ Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал
БХАТИХБХ Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хороо
БХИС Батлан Хамгаалахын Их Сургууль
ВҮИХ Вьетнамын Үндэсний Их Хурал
ГИДГ Говийн Их Дархан Газар
ДДУЗИС Дорно Дахины Утга Зохиолын Их Сургууль
ДДХКИС Дорно Дахины Хөдөлмөрчдийн Коммунист Их Сургууль
ДЗОИН Дэлхийн Залуучууд, Оюутны Их Наадам
ДИСОУХ Дэлхийн Их Сургуулиудын Олон Улсын Холбоо
ДКИС Дорнод Казахстаны Их Сургууль
ДСТИС Дорнод Сибирийн Технологийн Их Сургууль
ЗХАИСХ Зүүн Хойд Азийн Их Сургуулиудын Холбоо
ИБКН Их Британийн Коммунист Нам
ИБЛН Их Британийн Лейборист Нам
ИБОС Их Барилга, Орон Сууц
ИБОСХ Их Барилга, Орон Сууцны Хэлтэс
ИБОУХГ Их Британийн Олон Улсын Хөгжлийн Газар
ИБУИНВУ Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс
ИБХН Их Британийн Хөдөлмөрийн Нам
ИДС Их, Дээд Сургууль
ИДСК Их, Дээд Сургуулиудын Консорциум
ИДССХ Их, Дээд Сургуулиудын Спортын Холбоо
ИХ Их Засаг
ИЗ Их Засвар
ИЗИС “Их Засаг” Их Сургууль
ИМ Их Мастер
ИМДС Их Монгол Дээд Сургууль
ИМУ Их Монгол Улс
ИС Их Сургууль
ИСОХ Их Сургуулийн Оюутны Холбоо
ИТИС Инженер, Техникийн Их Сургууль
ИХ Их Хурал
ИХУХТ Их Хөлгөний Уламжлалыг Хадгалах Төв
ИШДС “Их Шавь” Дээд Сургууль
КТМИС Компьютерийн Техник, Менежментийн Их Сургууль
КУИС Казахстаны Улсын Их Сургууль
ЛИВУ Люксембургийн Их Вант Улс
ЛИС Ленинградын Их Сургууль
ЛУИС Ленинградын Улсын Их Сургууль
МБШИС Монголын Бурхны Шашны Их Сургууль
МЗЗИН Монголын Залуу Зохиолчдын Их Наадам
МИДС Монголын Их, Дээд Сургуулиуд
МИДСК Монголын Их, Дээд Сургуулиудын Консорциум
МИС Москвагийн Их Сургууль
МЛОИС Марксизм, Ленинизмийн Оройн Их Сургууль
ММИС Монгол Мэдлэгийн Их Сургууль
МСУИС Монголын Соёл Урлагийн Их Сургууль
МУБИС Монгол Улсын Боловсролын Их Сургууль
МУИС Монгол Улсын Их Сургууль
МУИСКИ Монгол Улсын Их Сургуулийн Күнзийн Институт
МУИСОХ Монгол Улсын Их Сургуулийн Оюутны Холбоо
МУИХ Монгол Улсын Их Хурал
МУТИС Монгол Улсын Техникийн Их Сургууль
МУҮИС Монгол Улсын Үндэсний Их Сургууль
МУХААИС Монгол Улсын Хөдөө Аж Ахуйн Их Сургууль
МУШУТИС Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль
МХИДС Монголын Хувийн Их, Дээд Сургууль
МХИДСК Монголын Хувийн Их, Дээд Сургуулиудын Консорциум
МХИДСХ Монголын Хувийн Их, Дээд Сургуулиудын Холбоо
НАУУИС Новосибирскийн Анагаах Ухааны Улсын Их Сургууль
ОИС “Орхон” Их Сургууль
ОТИС “Отгонтэнгэр” Их Сургууль
ОУИМ Олон Улсын Их Мастер
ОУМЭИХ Олон Улсын Монголч Эрдэмтний Их Хурал
ӨМБИС Өвөр Монголын Багшийн Их Сургууль
ӨМИС Өвөр Монголын Их Сургууль
ӨМҮИС Өвөр Монголын Үндэсний Их Сургууль
СУИС Соёл Урлагийн Их Сургууль
СУҮИС Соёл Урлагийн Үндэсний Их Сургууль
ТБӨИДС Төрийн Бус Өмчийн Их Дээд Сургууль
ТГСИС Токиогийн Гадаад Судлалын Их Сургууль
ТЕИС Төв Европын Их Сургууль
ТИС Техникийн Их Сургууль
ТИС Технологийн Их Сургууль
ТҮИХ Туркийн Үндэсний Их Хурал
УбИС Улаанбаатарын Их Сургууль
УБИС Улсын Багшийн Их Сургууль
УБИС Улсын Боловсролын Их Сургууль
УИД Улсын Их Дэлгүүр
УИС Улаанбаатарын Их Сургууль
УИС Улсын Их Сургууль
УИС Урлагийн Их Сургууль
УИХ Улсын Их Хурал
УИХГ Улсын Их Хурлын Гишүүн
УИХС Улсын Их Хурлын Сонгууль
УЭИС Улаанбаатар Элит Их Сургууль
ҮБХИС Үндэсний Батлан Хамгаалах Их Сургууль
ҮИС Үндэсний Их Сургууль
ҮИХ Үндэсний Их Хурал
ҮЦИС Үндэсний Цагдаагийн Их Сургууль
ҮЦИС Үндэсний Цэргийн Их Сургууль
ХААИС Хөдөө Аж Ахуйн Их Сургууль
ХААҮИС Хөдөө Аж Ахуйн Үндэсний Их Сургууль
ХИД Хүнсний Их Дэлгүүр
ХИДСК Хувийн Их, Дээд Сургуулиудын Консорциум
ХИДСХ Хувийн Их, Дээд Сургуулиудын Холбоо
ХИЕХ Хамгийн Их Ерөнхий Хуваагдагч
ХИС Ховд Их Сургууль
ХИС Хөдөлмөрийн Их Сургууль
ХИС Хүмүүнлэгийн Их Сургууль
ХИС Хэвлэлийн Их Сургууль
ХИУС Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль
ХУИС Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль
ЦИС Цэргийн Их Сургууль
ШИС Шашны Их Сургууль
ШУАИЧ Шинжлэх Ухааны Академийн Их Чуулган
ШУТИС Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль
ЭЗИС Эдийн Засгийн Их Сургууль
ЭМШУИС Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль

Хэлц үг

[засварлах]

Өвөрмөц хэлц

[засварлах]
их амт - чоно
их гар - а.том хэмжээ; б.шилж. заль мэхтэй
их гарын - дээгүүр жаалдаг, сүүхээ, арга заль ихтэй
их гэдэстэй - хөл хүнд, жирэмсэн
их санасан газар гурван шөнө хоосон хонох - найдсан зүйл бүтэлгүйтэх
их авгай залах - бүсгүй хүнийг золиос болгох, хөсөр цөлөх
их айлд очих - шоронд орох
их гэр - өвөг дээдэс, эцэг эхийн гал голомт
ихийн шийр барих - томоотой хүн шиг явах
их амт - (цээр.) чоныг цээрлэсэн ёгт хэллэг~Чи үнэхээр сайхан жаргаж байна даа. Тугалыг сайн үз, битгий их амтад идүүлчих! Тугалыг нэг алдвал, чамтай адил гуйранч юугаараа төлөх вэ? (Хасбарс, Тал нутгийн хилэнгийн гал).
их гар - а.арга чадал ихтэй, аль алинаа ч чаддаг хэцүү сүрхий хүн~Жаахан онгиргон болохоос биш, ёстой нэг их гарын панзчин даа гэж Итгэлт Павловын тухай ярьдаг байв (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир). б.том, их
их гараар хөдлөх - үйл явдалд ул суурь сайтай буюу сүр суртуу ихтэй хандах байдал~Хамар Лодон бишгүй хөрөнгөжиж, зорлого барилгадаа ч их гараар хөдөлдөг болоод, шинэ амьдралын замд минь гэгээн сар болохгүй ч гэрэлт мөрөө үлдээх (Батмөнх, Хамар Лодон).
их модны сүүдэр зогсох - бусдын сүр хүчинд түшиглэх~Шагдар ордон дээр орж буйд Хүүтийн зүг
их санасан газар есөн шөнө хоосон хонох - хэтэрхий их найдсан зүйл нь бүтэлгүй болох~Том том юм яриад байсан. Их санасан газар есөн шөнө хоосон хононо гэдэг үлгэр болоо шив.
их тавиач - худал хэлэх зантай хүнийг шоодон хэлсэн хэллэг~Түүний тэр үгийг итгэхийн аргагүй, тэр чинь их тавиач юм шүү.
их үг хэлэх - бага хүүхэд хэрээс хэтэрсэн юм ярих~Орой төрсөн ганц хүүдээ Должин сайн сайхан бүхнийг сургаж хэлнэ. Ахмад хүний дэргэд их үг хэлж болохгүй гэнэ (С.Дашдооров, Говийн өндөр).
их хөлийн - а.олон хүн цуглардаг~Тэд амиа бөөцийлөх хэдэн малынхаа заримыг цоохор толгойт ембүү мөнгө болгон өвөртлөөд их хөлийн газрыг үзэж, арав таван ам торго, алаг чихэр олж далимд нь газар үзэн хүрээ хийдээр орохыг бодно (Л.Түдэв, Алтан гадас чигийг заана). ~Их хөлийн газраас ирээд ч тэр үү, Цахиуртын суурин даанч аглаг чимээгүй, дэндүү балчир жаахан газар шиг санагдав (С.Дашдооров, Өндөр эжий). б.сүүхээ чадал ихтэй, дээгүүр жаалдаг
их шил заах - эд хөрөнгө эрх сүр зэргээр түрий барих~Шүжи Саруулд их ууртайгаар
ихийн шийр барих - ихэмсэг зан гаргах~Яаж амьдарч байсныг нь хүн мэдэхгүй биш. Төрөл арилжсан юм шиг ихийн шийр барих болж.
↑ зүрх ихтэй
↑ найрын хөл их болох
↑ толгой ихт

Хэвшмэл хэлц

[засварлах]
Бага гэж бүү бас
Их гэж бүү бард
Бага идэж
Их хийх
Бага нь уйлж
Их нь ичих
Бага хүнд сургаал байтугай
Их хүнд ч ёс байдаг
Бага цасанд газар хөлдөнө
Их цасанд мөрөн барилдана
Бага чулуугаар
Их чулууг доргиулах
Битүү хазсан шарх хэцүү
Их хэлсэн үг халуун (хатуу)
Бяцхан очноос
Их түймэр
Бяцхан уйлж
Их ичих
Есөн хүү гаргасан эх
Их гэрийн хоймор суудаг
Ирвэс барс гэрийн ёроолд хэвтэхгүй
Их бага хүн замаар явахгүй
Ирвэсийн зулзагыг барья гэвэл яль бичгийг сургах хэрэгтэй
Их багатай нөхөрлөе гэвэл ихэрхэг зангаа гээх хэрэгтэй
Иргүй сүх модонд зохихгүй
Их санаа биед зохихгүй
Итгэсэн хүн биенд дайсан
Их идсэн будаа гэдсэнд дайсан
Их газрын хүүхэд ардаг
Бага айлын нохой ярдаг
Их айл их зараатай
Бага айл бага зараатай
Их айл их зардалтай
Бага айл бага ордолтой
Их алга хаяхгүй бол
Их загас барьж чадахгүй
Их аманд яриа үгүй
Явдал муутанд хань үгүй
Их аюулыг эс үзүүлбэл
Үлэмж өршөөлийг үл мэднэ
Их баривч баас
Бага баривч баас
Их барьсан ч өмхий
Бага барьсан ч өмхий
Их бол хулгай худал
Бага бол зугаа цэнгэл
Их бороо зам гутаах
Их ам эр гутаах
Их газрын хүүхэд ардаг
Бага айлын нохой зуудаг
Их гэрийн галыг тахина гэсээр гурван шөнө хоосон
Их далайн нэг дусал
Есөн үхрийн нэг үс
Их дуутан олон боловч луу мэт дуутан цөөхөн
Луугийн дуу их боловч асурийн эгшгийг хаана гүйцэх вэ
Их дээш ерэн зоос
Ихэрхэг зан сохор зоос
Их залхуу нь бага залхуугаа зарна
Бага залхуу нь толгойгоо маажна
Их зан бие дарна
Их малгай толгой дарна
Их зант босгондоо бүдэрнэ
Даруу зант дэлхийг тойрно
Их идсэн үлдэхэд тусгүй
Их унтсан үхэхэд тусгүй
Их инээд эцэстээ нулимстай.
Их ичиж бага уйлах
Их малгай толгой дарна
Их зан бие дарна
Их мод их сүүдэртэй
Бага мод бага сүүдэртэй
Их мөнгө аминд харш
Их хөрөнгө эзэнд харш
Их мөнгө аминд харш
Өндөр хашаа малд харш
Их мэд
Бага хэл
Их мэдэж
Зөв таах
Их мэдэлтэнд бага тушаал өгвөл унтамхай болно
Бага мэдэлтэнд их тушаал өгвөл бархираа болно
Их нохой хуцахад
Бага нохой дуурайдаг
Их ойн сүүдэр их
Их өвсний шүүдэр их
Их өрт айдаг
Их бөөст загатнадаг
Их санаа биед зохихгүй
Эсгий малгай толгойд зохихгүй
Их санаа биед зохихгүй
Эсгий хавтага ташаанд зохихгүй
Их санаа биелдэггүй
Бага санаа балардаггүй
Их санаа буян барна
Их сахал будаа барна
Их санаа ус
Бага санаа тос
Их санаа хоосон
Ихэрхэг зан дайсан
Их санаа цээжинд
Илгэн хавтага ташаанд
Их санаад хоосон явахын оронд
Их үмхээд цатгалан явсан нь дээр
Их санасан газар гөрөөс үгүй
Илүү хэлсэн үг явц үгүй
Их санасан газар долоон хоног хоосон
Их санасан газар есөн шөнө хоосон
Их санасан ууланд гөрөөс үгүй
Ихэр санасан ямаанд ишиг үгүй
Их тоглоом төрд харш
Илгэн хормой бөгсөнд харш
Их тогооны хусам гурван жил хусуулдаг
Их тогооны хусам нь их
Их модны сүүдэр нь их
Их төрийн төлөө амиа
Ихэр хүүхдийн төлөө сүүгээ
Их тугдам төрд харш
Илгэн хормой бөгсөнд харш
Их туур хаяхгүйгээр
Их загас барьж чадахгүй
Их үг биед тохирохгүй
Эсгий хавтага ташаанд тохирохгүй
Их үг хэлснээс
Их үмхсэн нь дээр
Их үг хэрэгт харш
Бардам үг биед харш
Их үг эсгий хавтага
Хоосон үг холхиндог гутал
Их унтаад олз олдоггүй
Эсгий татаад гарз гардаггүй
Их үхэр есөн лан хүрнэ
Ихэмсэг хүн есөн мөнгө хүрэхгүй
Их хар хүнийг ална
Бага хар биеэ ална
Их хүн нааширхуу
Ихэрхүү хүн цааширхуу
Их хүн тэжээвэл нутагтаа буцна
Их нохой тэжээвэл сүүлээ агсана
Их хүн ч буруутай
Их зам ч муруйтай
Их хүнд буруугүй
Их замд муруйгүй
Их хүний залхуу бүү үзэгд
Залхуу хүний долдой бүү үзэгд
Их хүнийг эс нүүрдвэл өмөггүй болох тул ёсын дотор хүндэл
Боол хүнийг эс баярлуулбал явдал хожимдох тул бага ч болов юм өг
Их хэлэхээр
Их үмх
Их цэнэгт буу хотовч хоосолно
Их идэшт эм гэр хоосолно
Их ч гэсэн гашуун
Бага ч гэсэн гашуун
Их чулуу бага чулуугаа хөдөлгөх
Их юм бага юмаа хөндөх
Их эр бага замаар явахгүй
Ирвэс барс туулайн жимээр гүйхгүй
Их эрдэм хүн зарна
Бага эрдэм хүнд зарагдана
Их эрдэмт номхон
Их мөрөн дөлгөөн
Их явсан хүнээс бүү сур
Их харсан хүнээс сур
Ихэр санасан ямаа ишиггүй
Их санасан газар гөрөөсгүй
Модноос унасан навч ер буцахгүй
Их усны урсгал эргээс давахгүй
Өчүүхэн амгалан тачаасаар
Их амгалан олохгүй
Сонгино бага идэвч үнэртэй
Их идэвч үнэртэй
Цөөн хэл
Их бод
Эрдэмтэй хүн даруу
Их мөрөн дөлгөөн
Эрдэмтэй хүн номхон
Их мөрөн дөлгөөн
Эрдэмтэй хүн омоггүй
Их далай чимээгүй
Эсгий хавтага ташаанд харш
Их санаа биенд харш

Аман зохиолд орсон нь

[засварлах]

Зүйр үг

[засварлах]
Их нь ичиж
Бага нь уйлах

Тайлбар: халширч зовмоор юм болох хэцүү