[go: up one dir, main page]

Jump to content

дулаан

Викитоль-с

Монголоор

[засварлах]

Үгийн гарал

[засварлах]

Үгийн дуудлага

[засварлах]
[dula:n]

Үндэсний бичиг

[засварлах]
ᠲ᠋ᠣ᠊᠊ᠯ‍ᠠ‍ᡍ‍ᠠ‍᠊ᠨ
(дулаган)

Галиглах зарчим

Үгийн утга

[засварлах]
нэр.
  1. физик. Бодосын өчүүхэн хэсгүүдийн хөдөлгөөнөөр бий болох илч
  2. Үл дааруулах, илч сайтай
  3. Цаг агаарын урин байдал
  4. шилж. Нөмөр сайтай, өвөр ээвэр газар
  5. шилж. Сэтгэлд нийцтэй, дотно

Дулаан

[засварлах]

хөөрхөн энгүүн

Нийлмэл үг

[засварлах]
дулаан шилжилт - ажил зарцуулахгүйгээр нэг бие нөгөөдөө дотоод энергиэ шилжүүлэх
дулаан шингээлт - нэг грамм бодосын температурыг нэг градус цельсээр нэмэгдүүлэхэд зарцуулах дулаан
дулааны илч - ялгарах дулаан
дулаан солилцоо - биеийн дотоод энергийг механик ажил хийлгүй өөрчлөх явдал
дулааны цахилгаан станц - нүүрсний илчийг ашиглах цахилгаан станц
дулаан байшин - дулаан илчээ алдахгүй, сайтар янзалсан байшин
дулаан дээл - илч сайтай дээл
дулаан орох - урин болох
дулаан улирал - хаврын сүүлээс намрын эхэн хүртэлх хугацаа
дулаан өвөлжөө - малд нөөлөгтэй, салхи жаваргүй өвөлжөө
дулаан хэвтэр - дороос хайрахгүй хэвтэр
нүдэнд дулаан хүн - төлөв төвшин, итгэл төрүүлсэн хүн

Зөв бичихзүй

[засварлах]

Үг хувилгах зарчим

Кирил бичгийн зөв бичихзүй

[засварлах]

ду|лаан нэр. ~ы тоолуур тэм. (илч сайтай) ~ байшин (нөмөр сайтай) ~ хэвтэр шилж. (дотно) нүдэнд ~ охин, дулаавтар, дулаахан

Үндэсний бичгийн зөв бичихзүй

[засварлах]

ᠲ᠋ᠣ᠊᠊ᠯ‍ᠠ‍ᡍ‍ᠠ‍ᠪᠳ᠋ᠣ᠊᠊ᠷ
ᠲ᠋ᠣ᠊᠊ᠯ‍ᠠ‍ᡍ‍ᠠ‍ᠪᠳ᠋ᠣ᠊ᠷᠳ᠋‍ᠠ‍ᡍᠣ
ᠲ᠋ᠣ᠊᠊ᠯ‍ᠠ‍ᡍ‍ᠠ‍‍ᠠ‍ᠳ᠋‍ᠠ‍ᡍᠣ
ᠲ᠋ᠣ᠊᠊ᠯ‍ᠠ‍ᡍ‍ᠠ‍‍ᠠ‍ᠳ᠋‍ᠠ‍ᡍᠣ᠊‍ᠠ‍‍ᠠ‍‍ᠠ‍᠊‍᠊ᠨ
ᠲ᠋ᠣ᠊᠊ᠯ‍ᠠ‍ᡍ‍ᠠ‍‍ᠠ‍‍ᠠ‍‍ᠠ‍᠊ᠨ

/~втар /~втардуу /~дуу /~дуухан /~хан

Орчуулга

[засварлах]

Хоршоо үг

[засварлах]

Товчилсон үг

[засварлах]
ДДДС Дарханы Дулаан Дамжуулах Сүлжээ
ДДС Дулаан Дамжуулах Сүлжээ
ДДТ Дулаан Дамжуулах Төв
ДУХЦ Дулаан, Ус Хангамжийн Цех
ДЯЭ Дулаан Ялгаруулах Элемент

Хэлц үг

[засварлах]

Өвөрмөц хэлц

[засварлах]

Хэвшмэл хэлц

[засварлах]
Дөрөө нуурын хужир
Дулаан сайрын өтөг
Дулаан боловч галтай нь сайхан
Дургүй боловч инээдтэй нь сайхан
Дулаан явбал хожино
Дураараа явбал гутна
Дургүй боловч үгээ хэлнэ
Дулаан боловч галаа түлнэ
Хүйтэн үсэрч ирдэг
Дулаан гэтэж ирдэг

Аман зохиолд орсон нь

[засварлах]