[go: up one dir, main page]

Jump to content

гал

Викитоль-с

Монголоор

[засварлах]

Бүжидмаа

Үгийн дуудлага

[засварлах]
[ǧal]

Үндэсний бичиг

[засварлах]
ᠭᠠᠯ
(гал)

Галиглах зарчим

Үгийн утга

[засварлах]
I нэр.
  1. Бодосын илч; шатаж байгаа бодосоос гарсан халуун
  2. Хээр гадаа явахдаа нэг оромжинд хамт нийлэн яваа хүмүүс
  3. Төрөл бүрийн зэвсгээр дайсныг устган дарах хэрэгсэл
  4. зурхай. Сарны зурхайн ёсны таван махбодын нэг;
II тоо.хуучир.
  1. Гурвын тооны ёгт нэр.
III.
  1. гал од од.орон (Ангараг гараг).
IV.
  1. гал сүүлт амьт. (Ази, Африк, Европт тархсан, ой болон цэцэрлэгт хүрээлэнд амьдардаг, байшингийн дээвэр болон модонд үүрээ засдаг, жижигхэн биетэй нүүдлийн шувуу).

Ойролцоо үг

[засварлах]

Нийлмэл үг

[засварлах]
гал авалцах - галын 1дөл шатамхай юманд хүрч асах
гал алдах - а.болгоомжгүйгээс осолдон түймэр тавих; б.шилж. түлэх түлээгүй болох
гал асаах - шатах юманд гал авалцуулах
гал гарах - а.түймэр асах; б.шөнийн цагт алсад гал үзэгдэх
гал долоох - а.циркийн жүжигчин амандаа гал хийх; б.шилж. Хамгийн анх удаа дайнд оролцох
гал дурваганах - гал хөгжин шатах
гал дүрэлзэх - гал хөгжин асах
гал манах - галын цогийг үнсээр булж унтраахгүй байлгах
гал ноцоох - гал асаах
гал ноцох - гал асах :гал сүүмэлзэх - галын дөл тод биш болж үзэгдэх
гал тасрах - а.түлээ түлшгүй болох; б.өрх тусгаарлах
гал тахих - галд архи, тос, идээ зэрэг гал хөгжөөх юм өргөх ёс
гал түлэх - а.гал асаах; б.галд шатах юм хийж хөгжөөх
гал унтрах - гал мөхөх
гал хөгжөөх - галыг улам бадруулан асаах
гал цогших - галын дөл барагдах :гал цохих - хэт цохиж гал га:галд мөргөх - айлд бэр болж очоод галд нь мөргөх
галд өргөх - галд хөгжөөх юм өргөх
галд тэсвэртэй - авсаар халж шатахгүй
галын аюул - галд автах аюул
галын илч - галаас гарах халуун
галын наадам - а.шөнө орой гадаа гал ноцоон тойрон бүжих цэнгүүн; б.цаасан буугаар буудах
: 2

галын нөл - галын дөл 26 :галын хайч - а.түлээг галд хийх, шилгээх, хөгжөөх, засахад зориулсан хайч дүрстэй хэрэгсэл; б.шилж. эхнэр нэртэй боловч үнэндээ айлын зарц 27 :галын шилээвэр - галын хайч 28 :гал сөнөөгч - галын аюулыг унтраах ажил мэргэжил бүхий хүн 29 :гал унтраагуур - түймэр унтраадаг багаж 29 :гал хамгаалагч - цахилгааны аюул ослоос сэргийлэх хэрэгсэл 30 :гал харвуул - шатамхай бодосын галын урсгалаар дайсныг сөнөөх зэвсэг 31 :албины гал - чөтгөрийн гал 32 :чөтгөрийн гал - харанхуйд сүүмэлзэн харагдддаг химийн махбод; зарим чулуулаг, амьтан, амьтны яс, ургамлын нэхдэс тэргүүтэнд бий 33 :ил гал - задгай гал 34 :сүүмгэр гал - хөх гал 35 :хуйларсан гал - эрчилсэн гал 36 :түүдэг гал - хээр түлсэн гал 37 :түймрийн гал - ой хээрийн түймрийн дөл 38 :гал усны гашуун зовлон - олон зүйлийн хүнд зовлон бэрхшээл 39 :гал улаан - час улаан, хурц улаан 40 :гал бурам - галт уулын бялхдас 41 :гал цэцгий - нүдний хар цэцгийн дундах гялбалзам гэгээн, хүүхэн цэцгий 42 :гал үр - хурдан азарганы жинхэнэ удам 43 : гал нээх - дайсны зүг зэрэг буудах 44 :галын цэг - буудаж буй газар 45 :их бууны гал - их буугаар буудах нь 46 : нүдний гал - нүдний цог жавха 7:гал нь буурах - цог жавхаа доройтох

Зөв бичихзүй

[засварлах]

Үг хувилгах зарчим

Кирил бичгийн зөв бичихзүй

[засварлах]

гал нэр. ~ голомт хорш., галыг, галд, галаар, гал руу

Үндэсний бичгийн зөв бичихзүй

[засварлах]

ᠭᠠᠯ ᠤ‍᠊ᠨ
ᠭᠠᠯ ᠳ᠋ᠣ
ᠭᠠᠯ ᠊ᠢ
ᠭᠠᠯ ᠡᠴ᠊‍᠊ᠨ
ᠭᠠᠯ ᠢᠶᠡᠷ
ᠭᠠᠯ ᠲ᠋‍ᠠ‍᠊ᠢ
ᠭᠠᠯ ᠡᠣ᠊᠊ᠷᠣ᠊ᡍᠣ
ᠭᠠᠯ ᠢᠶᠡ‍ᠨ᠋‍

/~ын /~д /~ыг /~аас /~аар /~тай /~руу /~аа

Орчуулга

[засварлах]

Хоршоо үг

[засварлах]
  • гал голомт - а.айл гэрийн гал түлэх тулга; б.эцэг өвгөдийн үеэс улиран уламжилсан гэр орон; в.өрх гэр
  • гал дөл - асаж буй гал, цоролзох заль
  • гал тогоо - гал түлж тогоо тавин хоол унд бэлтгэх газар
  • гал түлш - түлэх юм, түлсэн юм
  • гал түлээ - түлээ түлш
  • гал түймэр - их хэмжээний гал
  • гал түүдэг - задгай гал
  • гал утаа - гал болон түүнээс гарах утаа
  • гал хөс - а.шатаж буй зүйл; б.түлээ түлш
  • гал цахилгаан - аянга цахилгаан
  • гал цог - а.юмны илч гарган шатаж буй үе болон утаа нь барагдаж галтайгаа байгаа нь; б.шилж. хийморьлог, сэргэлэн
  • гал ус - а.гал болон ус; б.шилж. эрс тэс, эсрэг тэсрэг

Товчилсон үг

[засварлах]
ГК Гал Команд
ГТТ Гал Түймэртэй Тэмцэх
ГТТГ Гал Түймэртэй Тэмцэх Газар
ГТТХ Гал Түймэртэй Тэмцэх Хэлтэс
ГУА Гал Унтраах Анги
ГУАХА Гал Унтраах, Авран Хамгаалах Алба
НГТТА Нийслэлийн Гал Түймэртэй Тэмцэх Алба
НГТТХ Нийслэлийн Гал Түймэртэй Тэмцэх Хэлтэс
НГУА Нийслэлийн Гал Унтраах Алба
НГУА Нийслэлийн Гал Унтраах Анги

Хэлц үг

[засварлах]

Өвөрмөц хэлц

[засварлах]
гал хүүхэн - нүүрэмгий эмэгтэй
гал ус хоёр шиг - хоорондоо харшилдсан таарамжгүй, эвлэршгүй
гал цогтой - а.ширүүн зан авиртай; б.сэргэлэн жавхаатай
галд орохоос буцахгүй - яахаас ч буцахгүй, шийдсэн, шулуудсан
гал болохгүй зомгол, гар даахгүй тугал - үхэр тэргийг жаахан гэж басамжлан хэлэх хэллэг
гал дээр тос нэмэх - а.тэмцэл хорсол мэтийг өдөөж дэвэргэх; б.юмыг улам лавшруулах, даамжруулах
гал дээр ус хийх - урмыг нь хугалах
галыг нь цахиж, нутгийг нь зааж өгөх - гэргий болгож авах
галын хүүг улайж байхад, газрын хүүг шарлаж байхад - эрт дээр үед
нүүрнээс гал гарах - ихэд ичих, зовох
гал алдах - а.осолдон түймэр тавих~Хураалттай ноосны хажууд тамхилж суугаа нөгөө залууг хармагц... харин чи ингэж байж гал алдаж орхив оо гэв (С.Дашдооров, Говийн өндөр). б.түлэх түлээгүй болох
гал болох - а.айл гэр болох~Нансал бид хоёр чинь гал болоод хорин таван жил өнгөрчээ. б.аяны хүмүүс хээр гадаа явахдаа нэг оромжинд нийлэн явах
гал болохгүй зомгол, гар даахгүй тугал - үхэр тэргийг жаахан гэж басамжлан хэлэх хэллэг~Нүүдэл хиймээр байна. Даанч манайд гал болохгүй зомгол, гар даахгүй тугал байдаг.
гал буутал/гартал - цохих, уурлах, хэрэлдэх зэргээр хэцүү сүрхийг илтгэхэд хэлэх үг~Би зочны дэргэд... Гансүхийн бондгор бөгсөн дээр нь гал гартал хэд сайн алгадаад өнчин хургынх нь хойноос хөөж гаргав (А.Одсэр, Бяцхан Гансүх). ~“Та нар авчраад сүйтгэчихвэл дахиж олдохгүй болно. Над эрхлүүлээд өгчихвөл ямар байна?” гэж ярьтал хацрыг нь гал гартал алгадаж аваад... (Жамбалжав, Дуучны хувь заяа). ~Хориглох ятгахад минь хүлээж авахгүйн дээр гал буутал хэрэлдээд, Шарав аавд хонио авчирч өгөхөөр явлаа (Чимэддорж нар, Хонь).
гал буурах - насжаад тамир тэнхээ буурах, цог жавхаа доройтох~Ангаагаа нутаглуулахад нь очиж ёс төр гүйцэтгэлцэн бараа болъё гэж шийдээд шогшиж явна даа... гэснээ холын уулын толгойг гал нь буурч яваа нүдээ онийлгон ширтэв (С.Дашдооров, Бууж мордох хорвоо).
гал долоох - хамгийн анх удаа дайнд оролцох, дарийн утаа үнэртэх~Өвөө минь Халх голын дайнд гал долоож явалцсан цэрэг хүн байсан.
гал дээр/руу тос нэмэх - юмыг улам лавшруулах, даамжруулах, өдөөх~Чиний донжигнож гүйдэг ч ёстой л зангууны үлгэр дээ гэж Дашдамба Ханд авгайн ноцоосон гал руу тос нэмлээ (Ж.Пүрэв, Аянга).
гал дээр ус хийх - урмыг нь хугалах~Энэ хариу гал дээр ус хийж, бидний хооронд итгэлцэл гэж үгүй болов оо.
гал могой залгиулах - яаруулах, сандруулах~Манай хүн тэвдүү болохоор намайг сандрааж, гал могой залгиулаад юм хум мартуулчихдаг юм.
гал нэмэх - маргаан, тэмцэл, хилэн, хорслыг улам өрөвсгөн өдөөх~Алтан огт зүрхшээсэнгүйгээр хариуд нь
гал нээх - буудах~Тэднийг хараад Төмөр
гал тогоо нийлүүлэх - хоол цай хийх~Гал тогоо нийлүүлсээр өдөр ч доорхноо өнгөрөх юм.
гал ус хоёр шиг - хоорондоо харшилдсан таарамжгүй, эвлэршгүй~Чи бид хоёрын санаа гал ус хоёр шиг харш юм (З.Сандагаа, Эр бор харцага).
гал хам - дотны анд нөхөд~Цэрэгт талхаа хувааж явсан миний гал хамтай танилц.
галд/гал руу орохоос буцахгүй - яахаас ч буцахгүй, шийдсэн, шулуудсан~Ганц гэм нь сайн моринд гал руу орохоос буцахгүй гүйнэ (Д.Пүрэвдорж, Шарлингийн хар хас).
галд хаягдсан шалз шиг - бачимдан сандарч яах ийхээ олохгүй болох~Галд хаягдсан шалз шиг тэвдэн сандарч, яахаа мэдэхгүй их л самгардаж билээ.
галыг нь цахиж, нутгийг нь зааж өгөх - гэргий болгож авах~Галыг нь цахиж, нутгийг нь зааж өгөх хувьтай бэр аль нутгаас авах вэ?
галын дээр тос цутгах - хэрүүл зөрчлийг өдөөж, улам ихэсгэх~Болоо ван хэмээгч эгнэгт бодонгуй юм тул эдгээр үгсийг сонсож галын дээр тос цутгасан мэт болж, буцлан давалтал хилэгнэх нүдээ дүгрэглэн нээж үсрэн босож... (В.Инжаннаши, Хөх судар).
галын хүүг улайж байхад, газрын хүүг шарлаж байхад - (ААЗ) эрт дээр үед~Галын хүүг улайж байхад, газрын хүүг шарлаж байхад балбын дархан балбаж хийсэн, өөлдийн дархан өнгөлж хийсэн хуучин цахиур буугаа ханын толгойд амраав (Б.Ринчен, Үүрийн туяа).
галын хайч/шилээвэр - (хуучир.) нэр нь гэргий боловч үнэндээ зарц хүнийг ёгтлон нэрийдэх нэрийдэл~Бүжид
↑ морины гал таван мянган газар дэгдэх
↑ нүүрнээс гал гарах

Хэвшмэл хэлц

[засварлах]
Гадагш гарахад зэвсэг хэрэгтэй
Гал унтраахад ус хэрэгтэй
Газар хотойм хурим
Гал шатаам баяр
Газар ургамлын булаг
Гал амьдралын булаг
Гал галын голомт ондоо
Галлах хүний журам ондоо
Гал мэт бадарсан цогцос
Үнс мэт хийснэ
Гал олноо гасалгаж
Ганц биеэ амруулах
Гал ондоо боловч
Ганзага нэгтэй
Гал өөдөө
Ус уруугаа
Гал тогоогоор наадвал
Гарын хүнд нь зүйтэй
Гал тогоогоор оролдсон хүн гар сулдана
Гань биеэрээ унтарсан хүн хөл улдана
Гал тогоотой оролдсон хүн гарын хүнд нь аргагүй
Гандуун зөрүү явсан хүн гачигдалд учрах нь аргагүй
Гал түлбэл газар нутаг
Морь уявал газар өтөг
Гал түлээгүй утаа гарахгүй
Газар ухаагүй нүх гарахгүй
Гал унтартал суухаас биш
Галав юүлтэл суухгүй
Гал үлээх
Газар гишгэхээс бусад нь худал
Гал халуун нас байдаг
Хатаж харьшгүй зориг байдаг
Гал хотонд
Гамшиг загасанд
Галав дээр хүнээс үнэтэй юмгүй
Гал дээр ширэмнээс бат юмгүй
Галзуу нохой өөрийн хүний гэж ялгахгүй
Гал түймэр өвч мод гэж ялгахгүй
Ган гэгч төмрийн охь
Гал гэгч илчийн охь
Ган мэт хатуу хүн боловч
Гал мэт хуулиар номхорно
Ган сайтай хутга даах нь сайн
Гал сайтай тогоо буцлах нь сайн
Ганзага сайтай бол сайн ав
Гал сайтай бол долоон гэр
Ганц хүнд
Гал хань
Гар нэгэнт залгавал хураах хэрэггүй
Гал нэгтэн золговол хоргоох хэрэггүй
Гарах хүүгээр
Гал битгий түлүүл
Өвсөн доор гал байхыг мэдэвч
Гал хөгжөөх салхин урихыг мэдэхгүй
Өвчин бага боловч үхлийн шалтгаан
Будаг бага боловч өнгийн шалтгаан
Буян бага боловч туслахын шалтгаан
Гал бага боловч түлэхийн шалтгаан
Хал үзвэл ухаарна
Гал үзвэл уярна

Аман зохиолд орсон нь

[засварлах]