[go: up one dir, main page]

Jump to content

тэрэг

Викитоль-с
Хэвлэх боломжтой хувилбарыг дэмжихээ больсон бөгөөд дүрслэх явцад алдаа гарж магадгүй. Хөтчийнхөө хавчуургыг шинэчилж оронд нь хөтчийн хэвлэх өгөгдмөл функцийг ашиглана уу.

Монголоор

Үгийн гарал

Үгийн дуудлага

[tereg]

Үндэсний бичиг

ᠲ᠋‍ᠠ‍᠊ᠷᠭᠡᠡ᠋
(тэргэ)

Галиглах зарчим

Үгийн утга

(тэргэн) I нэр.
  1. Суух ачихад зориулсан арал, дугуйтай, морь, үхэр, тэмээ зэрэгт хөллөх хэрэгсэл
  2. Өөрөө явагч тээврийн хэрэгсэл, автомашин
II нэр.
  1. Шатрын бод.

Ойролцоо үг

Жууз

Нийлмэл үг

тэрэг хөллөх - мал, амьтныг тэргэнд оруулж тоног хөллөгөөг тохируулах
тэрэгний боодой - тэрэгний буулга
тэрэгний гуя - тэрэгний арал
тэрэгний нум - тэргийг хөнгөн зөөлөн явдалтай болгох зүйл
тэрэгний хашлага - тэрэгний хүрээ мод
тэрэгний цөн - тэрэгний булын хүйсний амсарт суулган тэнхлэг булыг идэхээс сэргийлэх дэр төмөр
тэрэгний саваа - булын үрэлтэд элэгдэж нарийсахаас сэргийлж тэнхлэгийн үзүүрт суулгасан урт дөрвөлжин төмөр
тэрэгний чир - тэрэгний нугас төмөр, гацаа төмөр
тэрэгний арал - тэрэг чарганы мал хөллөх зэрэгцээ хоёр урт иш, түүний хойд хэсгийг хөндлөөр холбох бөгөөд тэнхлэгт суулгана
тэрэгний тэнхлэг - арлын доогуур хөндөлдөж хоёр булын хүйсэнд углаж хоёр хүрдийг холбох гол тоног
тэрэгний холхивч - тэрэгний цөн
тэрэгний чих - тэрэгний арлын гогцоо, татуурга
тэрэгний морь - тэргэнд хөллөх морь
ачааны тэрэг - ачаа ачих том машин
галт тэрэг - төмөр замаар чирч хөдөлгөх, олон вагон залгасан тээврийн хэрэгсэл
мухар тэрэг хуучир. - автомашин
нисдэг тэрэг - а.хуучир. нисэх онгоц; б.маш том сэнс бүхий, голдуу ачаа тээш зөөхөд тохиромжтой нэг зүйл нисэх онгоц
суудлын тэрэг - зөвхөн хүн суух зориулалттай, авсаархан машин
хөнгөн тэрэг - суудлын автомашин

Зөв бичихзүй

Үг хувилгах зарчим

Кирил бичгийн зөв бичихзүй

тэ|рэг нэр. машин ~ хорш., тэрэгний, тэргэнд, тэрэгнээс, о.тоо тэрэгнүүд

Үндэсний бичгийн зөв бичихзүй

ᠲ᠋‍ᠠ‍᠊ᠷᠭᠡ᠊ᠨ ᠊ᠣ
ᠲ᠋‍ᠠ‍᠊ᠷᠭᠡ᠊ᠨ ᠳ᠋ᠣ
ᠲ᠋‍ᠠ‍᠊ᠷᠭᠡᠡ᠋ ᠊ᠢ᠊᠊ᠢ
ᠲ᠋‍ᠠ‍᠊ᠷᠭᠡ᠊ᠨ ᠡᠴ᠊‍᠊ᠨ
ᠲ᠋‍ᠠ‍᠊ᠷᠭᠡᠡ᠋ ᠪᠡ᠊ᠷ
ᠲ᠋‍ᠠ‍᠊ᠷᠭᠡᠡ᠋ ᠲ᠋‍ᠠ‍᠊ᠢ
ᠲ᠋‍ᠠ‍᠊ᠷᠭᠡᠡ᠋ ᠡᠣ᠊᠊ᠷᠣ᠊ᡍᠣ
ᠲ᠋‍ᠠ‍᠊ᠷᠭᠡᠡ᠋ ᠪᠡ᠊‍᠊ᠨ
ᠲ᠋‍ᠠ‍᠊ᠷᠭᠡᠡ᠋ ᠨᠣ᠊ᠬᠥᠣ᠊᠊ᠨ

/~ий /~д /~ийг /~ээс /~ээр /~тэй /~ рүү /~ээ /~үүд

Орчуулга

Хоршоо үг

  • тэрэг дамнуур - дээр нь суух болон дамнан явах зориулалттай хүн зөөх хэрэгсэл
  • тэрэг сүйх - хүн зөөх зориулалттай тээврийн хэрэгсэл
  • тэрэг чарга - ачаа бараа, хүн зөөх тэрэгний зүйл
  • тэрэг морь - хүн болон ачаа тээх хэрэгсэл, түүнд хөллөх мал амьтан
  • машин тэрэг - хүн болон ачаа бараа ачих янз бүрийн тээврийн хэрэгсэл

Товчилсон үг

Хэлц үг

Өвөрмөц хэлц

нэг тэрэгний дугуй - муу зүйлээрээ адилхан

Хэвшмэл хэлц

Гол голын нохойн дуу ондоо
Тэрэг тэрэгний бул ондоо
Долоон дүгрэг
Тэрэг шаалгаад
Тосон лонх өгөхөө
Татгалзав гэх шиг
Тэвэр тэврээр зөөсөөр хадаа хөндийлнө
Тэрэг тэргээр нураасаар уулаа хөндийлнө
Тэгж үхсэнд орвол
Тэрэг мөргөж үхсэн нь дээр
Тэмээ говийн чимэг
Тэрэг хотын чимэг
Тэмээ олоход тэрэг байдаггүй
Тэрэг олоход татлага байдаггүй
Тэмээ ямаа хоёр тэгш зүтгэхгүй
Тэрэг чарга хоёр тэгш эргэхгүй
Тэнэг тэнэгээ дагах
Тэрэг булаа эргэх
Тэнэг хүн тэг дундуур
Тэрэг унаа зам дундуур
Тэнэг хүн хөлөө зовоодог
Тэрэг муу бол малаа зовоодог
Тэнэг хүний амнаас гарсан
Тэрэг тэмээнд ачаад багтахгүй
Тэрэг болж чиргүүлж
Тэмээ болж ачуулах
Тэрэг сайн гэгч тэнхлэгийнх
Тэдний сайн гэгч эхнэрийнх
Тэрэг тоногийн хүчинд
Тээвэр морины хүчинд
Тэрэг явбал мөртэй
Тэнгэр дуугарвал бороотой

Аман зохиолд орсон нь

Зүйр үг

Тэрэг болж чиргүүлж
Тэмээ болж ачуулах

Тайлбар: маш дарлуулах, зовох, зарагдах

Тэрэг тоногийн хүчинд
Тээвэр модны хүчинд

Тайлбар: бусдын тус дэмэнд

Тэрэг юмнаас тэвэр юм үлдэх
Араг юмнаас атга юм үлдэх

Тайлбар: их юмны үлдэц их