Квадрат
Appearance
Квадрат гэж дөрвөн тал нь тэнцүү тэгш өнцөгт дөрвөлжин дүрсийг хэлнэ. Мөн хөрш талуудын урт ижил тэгш өнцөгтийг квадрат гэж нэрлэж болно.
Шинж чанар
[засварлах | кодоор засварлах]Зөвхөн дараах нөхцөлүүдийн аль нэгийг хангасан тохиолдолд дөрвөн өнцөгтийг квадрат гэнэ:[1][2]
- Хөрш талуудын урт тэнцүү тэгш өнцөгт
- Тэгш өнцөгт ромбо
- Дотоод өнцгүүд нь хоорондоо тэнцүү ромбо
- Хөрш талуудын урт тэнцүү, ядаж нэг өнцөг нь тэгш параллелограм
- Дөрвөн тал нь тэнцүү урттай, дотоод өнцгүүд нь тэгш дөрвөн өнцөгт
- Диагоналиудын урт тэнцүү, тэд нэг нэгнийхээ перпендикуляр бисектрисс (жишээ нь: Ромбын диагоналиуд) болох дөрвөн өнцөгт
- Дотоод өнцгүүд a, b, c, d 180 градусаас бага бөгөөд талбай нь: [3] байх дөрвөн өнцөгт.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Zalman Usiskin and Jennifer Griffin, "The Classification of Quadrilaterals. A Study of Definition", Information Age Publishing, 2008, p. 59.
- ↑ "Problem Set 1.3". jwilson.coe.uga.edu. Татаж авсан: 2017-12-12.
- ↑ Josefsson, Martin, "Properties of equidiagonal quadrilaterals" (Memento 27. Есдүгээр сар 2022 цахим архивт) Forum Geometricorum, 14 (2014), 129–144.